Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг энэ сарын 22-нд өргөн барьсан. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Эдгээр тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ. Тухайлбал, “Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж замын хөдөлгөөнд оролцох нь. Ингэснээр автомашинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэх юм байна.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108000₮,
- “Лексус 570” 188100-аас 564300₮,
- “Портер” 30000-аас 75000₮,
- “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.7] 2024-11-28 13:45:10
Гадаадад маш өндөр төлбөртэй байдаг
зочин [66.181.187.238] 2024-11-28 13:14:24
Имдортын татвар нэмэхээс өмнө ченжүүд 40000 машинаа оруулж ав Гадаа зогсоолд заргадаагүй олон зуун мянган машин байна тэгээд зогсоо Баялаг бүтээх бизнест ханцуй шамлан ор мөнгөгүй биш дээ Яахав шинэ машин авах нь аваг Хуучин машин ноймертой хангалттай байна 5 жил айхгүй нөөц байна Иргэд хоорондоо зараг тэх үү
Зочин [202.126.90.206] 2024-11-28 12:52:03
МАН татвар нэмэхгүй гээд амлаап бсан санагдахын. Татварыг харин ч сэгсийтэл нэмжийнэ даа.
Zochin [202.126.90.239] 2024-11-28 12:07:55
Shudarga bus baina. Uneheer nemmeer bga bol uzlegt orohod yavsan km esvel benzin deer ni naad tatvaraa shingee.
Зочин [66.181.161.35] 2024-11-28 11:50:04
МАШ ЗӨВ
Зочин [122.201.31.225] 2024-11-28 13:15:14
Yu hutsaad bgan. Mashingui chamd bol saihan l biz. Eswel hamsaatan n ymuu. Ter tatwariin ih munguu oorsdoo tsawchaad l idne shte. Bordur awaad l duusgana