"Монгол өрх, монгол хүний амьдралын чанар муудах эрсдэл нүүрлээд байна”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд өчигдөр (2024.11.28) "Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” зохион байгуулагдсан билээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлэхдээ "Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх явдал юм. Тэгэхээр нөгөө талдаа байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь манай улсын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна.
Ялангуяа тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд 2030 он гэхэд бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Дотооддоо иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах гол гарцын нэг бол байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх явдал гэж хэлж болно.
Манай улс нь уламжлалт МАА-н салбартай, тус салбар нь цаг агаараас ихээхэн хамааралтай. Өнгөрсөн өвөл нийт нутгаар зудын гарз тохиолоо.
Монголчууд цаашдаа байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол монгол өрх, монгол хүний амьдралын чанар муудах эрсдэл нүүрлээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч анх сонгогдсоноосоо хойш байгаль орчин, ногоон хөгжлийн асуудалд онцгой ач холбогдол өгч, олон талт санал санаачилгыг дэвшүүлж, шийдэл хайн ажиллаж байна.
Энэ удаагийн форум энэ сарын 27-29-ний өдрүүдэд болно. Форумаар Монгол Улс ногоон хөгжил, ногоон шилжилтийг амжилттай хийхийн тулд хөрөнгө мөнгөө хэрхэн шийдвэл зохилтой вэ гэсэн асуудлыг хөндөнө гэсэн үг.
Форумын үеэр нэгдүгээрт, эрчим хүчний салбарын шинэчлэлийг хөндөнө. Манай улсын хувьд хүлэмжийн хий буюу байгаль орчны доройтлыг үүсгэж буй гурван салбарын нэг нь эрчим хүчний салбар юм. Хоёр дахь гол авч үзэх салбар бол ХАА. Эл салбарыг цаашид хэрхэн байгаль орчинд ээлтэй, ногоон салбар болгон хөгжүүлэх вэ гэдэгт тогтож ярилцана. Удаах салбар бол барилгын салбар.
Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлыг бид олон жил ярилаа. Засгийн газрын зүгээс энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө, нөгөө талдаа хувийн хэвшилийнхэн зохих мэдээлэл авна. Энэ удаагийн хурлаар ногоон ХАА, барилга, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг ярина" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [195.123.31.122] 2024-11-30 04:47:55
Mongol örh, mongol huni amdralin canar muudah ersdel nuurleed baina gej juun soliotoi jum jariaad baigaa medrel we?!!! Ali heden jiliin ömnö bur ami nasand ajuultaigaar muudchihaad baihad!!! Ingeed ard tumendee er sanaa taegaggui n dahin dahin batlagdaj baigaa jum
huvaahuu [103.168.34.130] 2024-11-30 01:41:25
Mongoliin baigal orching erh buhii etgeeduud ,gadnii luivarchidtai niilj suiruulj bg shuu ! end ingej hudal medemhiireed yahav , unuudur hovdod jiriin irged temtsseer l bn , baynhongort ter shunaltai erunhiilegchiin chini ohin kanaduudiin mungund gazar nutgiig n suiruulheer myraaj bn geh met asuuduudiig yrihgui hii onoldood yah ym be !