МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одын өөрийн орлого 162 сая, 1.4 тэрбум төгрөгийн авлагатай
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ээлжит бус 22-р их хурал өчигдөр (2024.11.2) болж, Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулиа явуулж, "Цахим байшин" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Лхагважавын Төр-Одыг сонгосон.
Тэрбээр Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн бакалавр, Хууль зүйн бакалавр, Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистрын зэрэгтэй. Түүний хувьд ХасБанк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай.
Л.ТӨР-ОДЫН АТГ-Т МЭДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (2023)
ӨӨРИЙН ОРЛОГО: 162 сая төгрөг
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 85 сая төгрөг
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ: 490 сая төгрөг /Нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай объект-1/
АВТОМАШИН: Байхгүй
МАЛ АЖ АХУЙ: Байхгүй
ҮНЭТ ЭДЛЭЛ: 733.5 сая төгрөг
ХАДГАЛАМЖ: 59.8 сая төгрөг
АВЛАГА: 1.4 тэрбум төгрөг
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: 2 ширхэг
ХУВЬ ЭЗЭМШИЛ: СИДАН хоршоо, СМЕТС ХХК, АрьяаМед ХХК-д хувь эзэмшдэг.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл