ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Тээврийн цагдаагийн албанаас 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ээс буюу Ням гаригаас техникийн үзлэг, оношлогоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана гэв.
2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм:
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл
Уншигч [88.198.96.171] 2024-12-02 21:00:50
Татвараа. төлөөгүй. өчнөөн ард түмэн , байж олон юм яриад байхын, төлчихөөд. дараа нь амнаас гардаг үгээ бичээч. Ичээч. төлөхгүй явах санаатай. Тэнэгүүд.,, ичээч.
Зочин [202.131.234.123] 2024-12-02 13:08:15
нөгөө цэнхэр дугаартангууд л төлөөгүй байгаа даа.
Зочин [122.201.31.214] 2024-12-01 08:51:24
Он зааж тээвэрийн хэрэгсэлийг акт тавь
Зочин [202.55.188.36] 2024-12-01 16:01:01
Дураараа янхан бээ
Zochin [103.212.162.172] 2024-12-01 09:11:22
Zabal 1 nes gej tenegtehe boli batalsan udrus n ybulahgui baigach sahilgagui joloch nart medruleh bsan uym dund huru gozoilgosn nobshnudod hulitai gedge medruleh heregtei.
Зочин [202.9.40.68] 2024-11-30 22:07:21
Татвар оншилгоонд ороогүйг нь шууд дугаарыг нь хураачих л даа
Бабу [66.181.191.248] 2024-12-01 00:13:13
Жолооны курсуудэд хяналт тогтооо утгаа алдсан чадахгүй баахан цагын алуурчингууд бэлдээд
үнэн [122.201.31.114] 2024-11-30 19:21:54
хасч чадахгүй ш дээ ТАТВАР авах гээд чичирээд БАЙДАГ муусайн хуучин ашиглалтаас гарчихсан ТӨМРИЙН СЭГ Ш ДЭЭ даанч дээ яс юман дээрээ хасч чадахгүй муу сүг НӨХДҮҮД худлаа ш дээ ТАТВАР авах гээд зориг гаргаад хасч чадахгүй монголын татвар ч дээ гонжийн жоо
Зочин [120.17.151.99] 2024-12-01 05:25:45
Хуцалгүй татвараа төл. Бас хасуулчих санаатай.
Unshigch [66.181.191.120] 2024-11-30 18:23:18
Mash zov tatvar toloogvi duraaraa olon ynzin mashin solij unadag imerhv nohdod hatuu sanuulga bolno mon tatvar toloogvi mashin dugaarig hynah kameraar hynad mashinig shud juramin hashaand hiih heregtei tegj bj UB hotin tvgjrel baga ch gesen buurna 1 jishee bichihed ni nisehees 5 sharaar tsambagarav hvrtel avtobusaar 2 tsag 20 minut yvj ochij bsan
Зочин [103.57.93.66] 2024-11-30 15:44:34
Маш зөв татвараа төл, нэмээд торгуулиа төл. Тэгвэлавтобус унаа түгжрэхгүй болно. 1 дэх өпрөөс харах л үлдлээ.
Зочин [66.181.177.18] 2024-11-30 13:44:02
Аль эртнээс ингэж цэгцэнд нь оруулахгүй яасан юм.ийм болтол иргэдээ давраагаад..Хүн болгон татвар даатгалаа төлөөд яваад байсан бол яахын та нар .
Цэнгэлмаа [202.126.90.215] 2024-11-30 12:08:27
Та нар бүгд баян хүмүүс үү юм болвол хуучин машин гэх юм наад хуучин машин чинь бүх амьдралаа авч яваа үр хүүхэд ээ хүртэл өглөө оройдоо зөөдөг ажил амьдралаа зохицуулдаг тэгээд хууль журам гарахаар дандаа өвөл гаргах юм зун гаргаж болдоггүй юмуу
Зочин [202.9.46.5] 2024-11-30 11:34:12
Хулгайгаас өөр юу ч хийхгүй байж төсөв нөхөх гэж татвар нэмдэг юм даа МАНин
Зочин [139.5.217.155] 2024-11-30 07:32:26
Мөн жолоочийн үнэмлэх худалдаж авсан нөхдүүдийн эрхийг хас. Дүрэм мэдэхгүй жолооч маш их байна. Миний бодлоор жолооч нараас ЗХАБ тухай хууль дүрмээр шалгалт аваад тэнцээгүй бол эрхийг хасч дахин хатуу чанга шалгалт ав. Ингэж байж зам тээврийн осол, түгжрэл буурна. Үүнд ТЦА хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй.
Зочин [59.153.87.50] 2024-12-01 20:34:35
Тийшдээ сда баахан дүрэмгүй юу ч мэдэхгүй малнууд гай болчих гээд мөнгөөр үнэмлэх авчихсан алуурчингууд.
Зочин [66.181.188.105] 2024-11-30 22:10:27
Маш зөв
Бурууг хорь, зөвийг дэлгэрүүл [173.79.213.11] 2024-11-30 04:23:12
Төрийн алба бол иргэнд үйлчлэх ажил. Төр иргэнд үйлчлэх гэдэг нь иргэн төрснийг бүртгэнэ, иргэнээ шагнана, иргэнээ нас барсныг бүртгэнэ. Хууль, дүрэм, журам, тогтоол шийдвэр сайн биелүүлсэн бол шагнана, биелүүлээгүй зөрчсөн бол торгоно. Ерөнхийлөгчөөс эхлүүлээд сум, хорооны дарга шагнана. Хичнээн хүн иргэний үүргээ сайн биелүүлсэн гэгдэж шагнуулдаг бол? Хичнээн хүн хууль, дүрэм, журам, тогтоол биелүүлээгүй гэж торгуульдаг, арга хэмжээ авахуулдаг, шийтгэгддэг бол? Шагнуулагсад юу юу хийсэн, бүтээсэн байдаг бол? Торгуульсан, шийтгүүлсэн хүмүүс юу юу бусниулж, эвдэж, хичнээн боломж, бий болох үр өгөөж, ашиг шимийг устгасан бол? Зөвхөн авто зам дээр дүрэм зөрчигч 1 хүн хичнээн хүний бүтээмж, олох орлого, сурах мэдлэгийг хааж, устгаж байгаа бол? Авто замын хөдөлгөөн зохицуулах алба, зам дээр зохицуулж байгаа цагдаа тэр боломжийг нээж, эсвэл хааж байгаа бол? Хууль дүрэм зөрчсөн машин бүрийг тэр дор нь авто замын хөдөлгөөнд оролцохыг хорьвол хичнээн хүнд үр ашиг бий болгох бол?
ДэмжигчШууд тээврийн хэрэгслийн жагсаалтаас хасаад Жолоодох эрхийг нь хасаад тээврийн хэрэгслийг нь [66.181.185.120] 2024-11-30 08:55:32
Жолоодох нас тээврийн хэрэгслийг улсын орлого болго.
Зочин [66.181.186.108] 2024-11-30 06:38:52
Тэгж ажил хийх хүн байхгүйд л хамаг учир байгаа юм шүүдээ.
Зочин [59.153.112.93] 2024-11-30 01:44:15
Хэ 408 мянгаа шууд замаас гаргаад шахчивал түгжрэл боломжийн буурах биз нөгөөдүүл дорно төлбөрөө хийчих байх оо хамгийн чухал нь торгууль татвар бодит үнэн байх уу гэдэг л байна
Oloh bolvuu [59.153.113.28] 2024-11-30 00:03:34
Nemj torgood tatvariig ni toluulj bj hodolgoond oroltsuulah heregtei
Зочин [202.179.26.69] 2024-11-30 15:32:10
Zov shuu
Уншигч [66.181.185.212] 2024-11-29 23:12:00
Тца ажиллахгүй буй юм уу
И [66.181.161.53] 2024-11-29 22:01:51
Татвараа төлөөгүй, үзлэгээр ороогүй бол нэмж сайн торгох хэрэгтэй. Хуулийг зөрчөөд яваад байж болохгүйг сайн ойлгуул.
Зочин [139.5.217.45] 2024-11-29 17:23:39
Татвар,төлбөр, хураамж торгуулиа төлөөлгүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүчингүй болгож журамлах хэрэгтэй.
ихэнх нь татвараа төлдөггүй юм байна [59.153.115.98] 2024-11-29 17:06:28
ТОРГУУЛАА төлөөггүй бол торгуулын талбайд машиныг нь тавиулах ёстой. ТАТВАРАА ондоо багштаж төлөөгүй бол машинг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй
Т1 [202.9.46.142] 2024-11-29 17:03:38
Зам дээр пиг дүүрэн явж байгаа олон тэрэгний ал ь нь төлөөгүй явааг яаж мэдэх юм бэ бүгдийг нь зогсоож шалгах уу, гэр хорооллын үй олон мянган гудамжуудад бүгдэд нь нэг нэг цагдаа зогсоож шалгах уу, танил тал авилгаар явуулаад байх уу
ИДА [202.126.92.194] 2024-11-29 16:37:40
Зүгээр яаж байхад торгодог биздээ . Хаа хамаагүй камераар тогохоо болчих
Зочин [66.181.160.14] 2024-11-30 14:31:53
Наад гэрлэн дохиогоо янзлаач
Зочин [66.181.180.149] 2024-11-29 15:56:58
Торгууль татвараа төлөөгүй машиныг улсын бүртгэлээс түр хасчих хэрэгтэй
МОНГОЛ [202.9.46.68] 2024-11-29 15:30:21
Одоо тэгээд татвар нэмнэ гэхээр л наад хэд чин төлчинө байхдаа арай л байна шүү!
МОНГОЛ [202.9.46.68] 2024-11-29 15:28:41
Хөнжилийн хэрээр хөлөө жий гэж хасах торгох татвар нэмэх гээд дан ашиг хонжоо хайсан хогын нийгэм бүтээх хүсэл нь дийлээд байх юм. Хүнлэг энэрэггүй нийгэм цогцлоох бодлого төлөвшил хандлага алга да ганц ч хугаацаа заагаад торгууль татвараа хөнгөлөх урамшуулал зарлаад, номер дугаар эзэмших эрх шилжүүлэх эрхийг тэднээс хойш он заана гээд ажиллаж чадахгүй байж сонгуулийн дараа гарч ирээд торгоно шийтгэнэ гээд байж бүтэхгүй ээ.
Зочин [202.55.188.46] 2024-11-29 23:22:28
Mash zuw hvnd oilgohdohoor hellee
Зочин [103.57.93.72] 2024-11-29 14:07:07
МАШ ЗӨВ
Zochin [139.5.218.158] 2024-11-29 13:59:46
Tulburuu tuluugui teevriin heregseliig hudulguund oroltsuulahgui bval tugjrel buurah yum bishuu?!
Иргэн [103.57.95.45] 2024-11-29 13:52:56
ЭНэ бол замын цагдаагийнхан ажлаа хийхгүй татвар төлөгчдийн мөнгийг идэж байгаа л гэсэн үг
Зочин [139.5.217.45] 2024-11-29 13:48:41
Татвар, төлбөр хураамж, торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цуцалж бүртгэлээс хасч болдог хуулийн зохицуулалттай болох нь зөв. Шийдвэр гардаг, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хэрэгжүүлж чадахгүйгээс жолооч нар төлөхгүй яваад болоод байна гэж ярьдаг болсон, хэвшмэл болжээ.
Цагдаа ажиллаачээ. Хоосон гуншаад л. [66.181.160.106] 2024-11-29 13:48:05
Замын цагдаа, татварын алба Монголд байгаа юм уу? Татвараа төлөөгүй машин бол хуучин, их хуучин машин. Иймд тэдгээрийг устгаж замаа чөлөөлөх хэрэгтэй ш дээ.