УИХ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар шинээр төсөв өргөн мэдүүлэхээр болов

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдөр (2024.11.29)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулав.

Тэрбээр "Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай. Хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай.

Сангийн сайд Б.Жавхлан: -Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -Бид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргаж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай,

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.

Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж

мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.

Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.

Тэрбээр Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.

Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Ийнхүү 126 гишүүнтэй УИХ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар шинээр 2025 оны төсвийн төсөл өргөн мэдүүлэхээр боллоо.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.226] 2024-12-03 13:43:26

Богд хан уулыг нүхэлнэ гэж үлгэрээ больчихуул болно до. Бас тэгээд ИХ д 126 сууснаа ч бол олон толгойтой бх тусам ажил нь нямбай биш хэрүүл нь их замбараагүй боллоо . Бүгд л нэг их мэддэг хүмүүс . Өмнөхөөсөө улам дордоод л бна шүү .

ЗОЧИН [103.212.163.213] 2024-12-03 10:00:22

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ДАВААСҮРЭНГ ҮГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БҮХ СУМАНД БЯСЛАГНИЙ ҮЙЛДВЭР БАРИХ ,САНСРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ, БҮХ СУМДАД УЛААН БУЛАН БАРИХ ,БОГД УУЛАА НҮХЛЭ,ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЫН ГАДААД ТОМИЛОЛТЫГ БҮГДИЙГ ТӨСВӨӨСӨӨ ХАСАХ ХЭРЭГТЭЙ ЖАВХЛАН САЙД БҮҮР ҮЕ ДАМЖИН ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР УЛСЫН ТӨСВӨӨР ТОГЛООД ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУЛАМ ШИГ ШУНАЛТАЙ ХҮНИЙГ ЛОГЦРУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ

60 % bagasgaya!!! [216.103.158.3] 2024-12-03 04:54:53

Tusvuu 60 % tanaj batlaad tsaashid bagasgaj baitsgaaj baina shyy!!!

Зочин [59.153.115.163] 2024-12-02 05:39:02

Амарбаясгалан бусадтайгаа л адилхан УИХ-ын гишүүн. Ганцхан хуралдаан хөтлөгч спикр гэдгээрээ л ялгаатай. Гэтэл үүнийгээ ойлгохгүй даргархах гэж солиороод байх тэнэг юм. Хулгайчийг орой дээрээ залсны гай барцад гэж энэ дээ. Одоохон болиулж УИХ-аас эгүүлэн татвал таарна.

Баяраа ах [66.181.189.164] 2024-12-02 02:09:02

УИХ -ынХУУЧИН ГИШҮҮД .САЙД НАР БАЙЖ Л БАЙСАН.ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР БАЙЖ Л БАЙСАН.ГЭТЭЛ ИНГЭЖ ШИНЭ ХУУЧНААРАА ТАЛЦАЖ ШОУДАЖ БАЙГАА НЬ ХҮЧЭЭ ҮЗЭЛЦЭЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ? ЭСВЭЛ ШИНЭ ГИШҮҮДЭЭ ДАРЖ АВЧ БАЙГАА ХЭЛБЭР ҮҮ? ЗАЛУУЧУУД ХУУЛИА САЙН СУДЛААД НААД ХУУЧИН ИХ МЭДЭГЧ НАРАА ОДООЛ ХУСАЖ ХАЯХГҮЙ БОЛ ЦААШИД БАХЬ БАЙДГААРАА МОНГОЛ УЛС ЭЗЭНГҮЙ БАЙСААР БАЙНА ШҮҮ ......ИНГЭЖ ЭЗЭНГҮЙ БОЛГОЖ БАЙГААД АР ХУДАРГААР НЬ ИДЭЭД ГАРСЧИХСАН МАНАН БҮЛЭГ .....ШҮҮ.ОДОО МОНГОЛ УЛСЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭЖ БАЙНА ДАА.....АНХААР.АНХААР.ЗОРИГТОЙ ТЭМЦ

Болдмаа [202.126.90.239] 2024-12-01 20:18:11

Төсвийн БХ дарга; Сангийн сайд; дээр нь 126 гишүүнээ базаж чадахгүы нэр хүнд нь унасан Амарбаясгалан гээд таарцан юмнууд төсвөө батлуулж чадахгүй бх нь аргагүй дээ

Шунал [202.9.46.128] 2024-12-01 17:00:39

Амарбаясга(ан маш муу залуу шүү.

Эрдэнэ [66.181.186.151] 2024-12-01 14:43:46

МАН .ХЭНТИЙН ХОЁР БАЛАЙ МУ.Н түүхэнд байгаагүй улс төрийн шоу хийж бна !!!!!!

Зочин [66.181.186.151] 2024-12-01 14:42:21

МАН Хэнтийн хоёр балай улсын төсвөөр шоудаж байна ш дээ .МУ.н түүхэнд байгаагүй "тоглоом "

Зочин [202.126.91.194] 2024-12-01 14:26:02

сангийн сайд нь үнэхээр мэргэжлийн хүн биш юм биш үү замбараагүй ямар ч тооцоо судалга төлөвлөлтгүй улсын эдийн засгийг авч явна нэж бхгүй ш дээ МАН боловсон хүчингүй нөгөө л хэдэн хонины хөгшин морьдоо давируулсаар байгаад тэд нар нь нь үг ойлгохгүй хэтийн зорилго зорилтоо ч ойлгюхгүй зүгээр л мал шиг бэлчиж бдаг ордон дотроо

Зочин [66.181.161.7] 2024-12-01 13:14:48

Ирэх оны төсвөөр хасах ёстой өөрсдийнхөө өрөөний засвар,сандал ширээ,унаа,утас,аялал зугаалга,хүн ам цөөтэй газрын элдэв газруудын шав тавьж барих барилгууд,архины хамааралтай өчнөөн халамж авдаг хүмүүс, гээд хасах зүйл нилээд байна даа.Харин эрүүл мэнд,сургууль цэцэрлэгээр,арай гэж цалингаа хүргэж яваа доод тушаалын төрийн албаны,өьөө эмээ нарын цалин тэтгэвэрээр оролдох хэрэггүй.

Бүх хүн [66.181.182.157] 2024-12-01 13:06:25

Ийм төсөв хийж хариуцлага алдсан Сангийн яамныТНБ дарга нь сая гавъяатын тэмдэг зүүгээд л, ичээч мулгуу гахай

Baagii [202.9.41.29] 2024-12-01 12:52:29

Амарбаясгалан нүүрсний хулгайчийг бгаа цагт олигтой хужль хэлэлцэхгүй дээ.муу нүүрсичн

Олон нийт [66.181.182.157] 2024-12-01 13:02:33

УИХ ын баталсан төсөвтхориг тавьсан тул УИХ өөрийн балгаа за агт чихэх ёсгүй. Сангийн яам засаг 5 сар ажиллаад 2025 оны 4 сард Их хуралд дахин төсвийн төслөө өргөн барьдаа. Харх нүдэт ингэж л их хурлыг удирданадаа хаха. Бү эхгүй хулгайч

Зочин [66.181.184.234] 2024-12-01 12:51:35

Ха ха өлөн хулгайчууд шинээр оруулж ирлээ юу. Хүүхэд хуурч байгаа аятай юм болох байлгүй. Засаг гэх том нэрийн дор хаа газрын топ гэх өлөн хулгайч луйварчид л байгаа бус уу

Irgen [59.153.112.197] 2024-12-01 10:26:43

Tusviin baingiin khoroo geed baigaa anhnii heleltsuulgees ehleed hyanaad, zasaad zalruulaad tusuv deeree ajillasan bol Iim asuudal uusgehgyi baisan

Зочин [202.126.89.159] 2024-12-01 09:10:21

ЯАСАН Ч МУУХАЙ ХҮНИЙРХҮҮ СЭТГЭЛТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭД БОЛЧИХСОН ЮМ БЭ ДЭЭ.. ИХ Л МУУХАЙ ХУДРАГАГҮЙ ХҮНИЙ ҮРҮҮД ЮМДАА ХҮНИЙ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ААВ ЭЭЖИЙН ЯМАР ХҮМҮҮС БАЙСАН НЬ ҮР ХҮҮХЭД ТА НАРААР ДҮГНЭГДЭХ ХОРВООД УДМАА ГЭРЧЛЭЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ .

Тулга [66.181.184.88] 2024-12-01 09:05:20

Төсөвөөсөө Дархан цаазат Богд хан уулаа нүхлэх төсөвөө хасаж хайрлаарай. Улсынх нь нийслэлд Дархан цаазтай уулаа ухах нь дутаж гэнэ.

Зочин [202.9.40.87] 2024-12-01 01:46:30

Шинээр төсвөө хасахгүй бол 126 өлөн гүүдиин болон. Суга салтааны үснүүд иин. Хоол болоодл иргэд улам ядууран шдэээ ерөнхиилөгчиин хамгиин зөв хориг шиидвэр нэгч гэсэн шудрага зүйл байх ёстой

Зочин [203.91.115.51] 2024-12-01 00:57:02

Засгийнхан гэж новшийн хулгайчууд. Бүүр төсөв зохиож байхад найраагаа хийдэг. Энэ олон жил тендр аваад гаршцан компаниуд байна. Бүр төсвөө захиалдаг. Дураараа. Зураг нь ч экспертизээр батлагдаагүй, магадлангаар ороогүй байхад төсвөө захиалж суудаг. Адилхан хэмжээтэй ажлууд 2-3 дахин их төсөвтэй, зөрүүтэй байгаа нь үүний батлагаа. Мотор сайтай нь дураараа нэмүүлж байна гэсэн үг. Үүнд засаг буруутай. Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой. Монгол улсын төсвөөр тоглож буй энэ бандийг зайлуулах цаг болсон.

Зочин [66.181.186.151] 2024-12-01 14:45:47

Санал нэг

Эрдэнэ [66.181.186.151] 2024-12-01 14:44:52

Эрдэнэ [66.181.186.151] 2024-12-01 14:44:14

Зочин [202.131.234.123] 2024-11-30 16:36:52

одоо хэдэн мал гишүүд саййдуудаар тонилгож мэдэрлийг нь шалгуулахаар эрлэг рүү илгээ

Болор [66.181.176.65] 2024-11-30 11:59:45

Ёстой л мордохын хазгай гэдэг энэ байх


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.