НИТХ: Эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа
НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болж байна. Тус хуралдаан дээр сайжруулсан шахмал түлшийг халж, цэвэр эрчим хүчний нэг төрөл болох хийн түлш буюу шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг: -Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа чухал ач холбогдолтой төсөл. Дайнаас болж, газын үнэ нэлээд савлагаатай байгаа. Дэлхийн 86 орон ОХУ-гаас газаа ипдортоор авдаг.
Өнөөдрийн байдлаар 48 орон ямар нэгэн байдлаар ОХУ-гаас газаа авч байна. Өмнөд Солонгос газын хэрэглээний 95 хувиа мөн импортоор авч байна. Үнийн тухайд, Монгол Улс ойрын гурван жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана гэж төлөвлөсөн.
Манай улс бол хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн арвин нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний явц дээр энэ салбарын ажил урагшилж байгаа учраас цаашдаа хийн хангамжаа бид дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм.
2027 онд ашиглалтад орох Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 60 мянган тонн газ гаргах хүчин чадалтай. Бидний жилийн нийт газын хэрэглээ ч 60 мянган тонн. Улаанбаатарынх 43 мянган тонн гэсэн тооцоо судалгаа бий.
Бид ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшид холбох дэд бүтцийг барина. Нам даралтын 3000 зуухыг хийн түлш рүү шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Заах зээлийн үнийн тухайд жижиглэнгийн худалдаанд нэг кг газ 2500-2700 төгрөгийн үнээр борлуулагдаж байна гэлээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.234] 2024-12-10 13:00:19
Ха ха мянгуужингийн үлгэр аятай юм ярьж попорч байхаар хөрсөн дээрээ буу. Ялгаагүй луйварчид л сонгогджээ
үнэн [103.140.10.216] 2024-12-07 00:54:54
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЬ ЗӨВ ЮУН ГАЗ ХИЙ ЯРИНА ВЭ ДЖЛБЭРЧ ҮХНЭ ШҮҮ БАС МӨРӨӨДӨЛЫН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ УУ ХУЛЬХИДУУЛАЖ МАГАДЛАЛТАЙ ЭНЭТХЭГ УЛС ЧИНЬ ОРОСЫН НЕФТЬ ГАЗРЫН ТОС ОО АВДАГ БАЙЖ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ УУ ХУЛЬХИДУУЛАЖ МАГАДЛАЛТАЙ ХООСОН ХИЙ ҮЗЭГДЭЛ СҮНС ХИЙ ЮМ ХОРОГДСОН БАЙРШИЛ ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙГАА ЮМ ДАА ЦАХИЛГААН ААР ХАЛААХ ТЕХНОЛОГИ ЗӨВ МААНАГУУДАА ЁСТОЙ ЖИНГЭР ГЭЖ СОЛИОРООД ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМАНД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ Ш ЦЭЛИЙСЭН ИХ ТАЛД САЙХАН ХОТ БАЙГУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ Ш
Зочин [202.9.46.116] 2024-12-03 13:44:49
Хай, чи гоёу хоолны нэрэ хэлбаа, би савхадваа
Зочин [66.181.186.151] 2024-12-03 18:42:41
Яг үнэн
Зочин [103.212.162.135] 2024-12-03 11:54:21
Хийн түлшээ үйлдвэрлэдэг болчихоод хэрэгжүүлэх хэрэгтэй эх оронд байгаа баялгаа түшиж бодлогоо боловсруулах нь чухал бна. Нүүрсний ордоо болон усан цахилгаан станцууд барьж түшиж ЦАХИЛГААН үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар асуудлаа шийдэх нь зөв байх аа
Зочин [202.126.89.221] 2024-12-03 07:13:17
Газтай хэрхэн харьцах сургалтыг сайн явуулах хэрэгтэй. Хайхрамжгүй хэрэглээнээс шалтгаалж л осол гарна. Бид чинь ер нь дэндүү хэнэггүй ард түмэн шүү дээ. Газын хэрэглээг үөв л гэж бодож байна. .
УБ хотын иргэн Баатар [59.153.113.178] 2024-12-02 22:26:22
Сонсоход ёстой гоё зүүд байна. хэрэгжээсээ
Зочин [202.9.47.4] 2024-12-02 21:07:04
Цахилгаан бол хамгийн зөв сонголт. Цахилгаан станцаа барих хэрэгтэй. Бараг бүх аймаг нүүрстэй. Аймгийн төвүүддээ бага оврын цахилгаан станц барьж орон нутгаа хөгжүүлэх ард иргэдийг нь тохь тухтай төвийн халаалттай байранд амьдрах болон жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
Наяаа [66.181.161.8] 2024-12-03 09:19:54
Хүн төрлөхтөн нүүрсний цахилгаан станцаас татгалзаж байгаа хийн цахилгаан станц барих хэрэгтэй.
Зочин [66.181.183.130] 2024-12-02 19:21:08
Зөвөө газын хэрэглээнд бүрэн шилжих хэрэгтэй. Манай улсад бүх түүхий эд нь бн
Иргэн [66.181.180.131] 2024-12-02 13:46:10
Нүүрс түлж чадахгүй байгаа улс хий хэрэглэж чадах уу? Угаартаж үхэж байсан бол шатаж үхэх болох нь дээ
Зочин [103.57.95.59] 2024-12-05 19:00:56
Чухам үнэн
Зочин [66.181.185.92] 2024-12-03 02:23:39
Диьрдлтр
Зочин [202.131.234.123] 2024-12-02 13:14:57
энэ хүүрнүүд ийм юм ярьж байгаад л мөнгөө хусаж хоосон суурь л үлдэх юм даа.