БНСУ-ын онгоцны буудалд болсон ослын улмаас 62 хүн амиа алджээ
Өмнөд Солонгосын Жоолла мужийн Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд Ням гаригт онгоцны осол гарч, наад зах нь 62 хүн амиа алджээ. Гал түймрийн албаны мэдээлснээр, Тайландаас 01:30 цагт хөөрсөн "Чежү Эйр" компанийн онгоцонд 173 солонгос, хоёр тайланд зорчигч, мөн багын зургаан гишүүн байсан бөгөөд өглөөний 08:30 цагт нисэх онгоцны буудалд газардах ёстой байв.
Онгоц хамгийн анх газардах гэж оролдсон боловч чадаагүй бөгөөд нисэх онгоцны буудлыг тойрч, их биеэрээ дахин газардах гэж оролдсон байна. Гэсэн хэдий ч хөөрөх зурвасаас гарч, хөөрч буух зурвасын төгсгөлд осолдсон нь өглөөний 09:03 цагт гал гарахад хүргэсэн аж. Осол гарснаас 43 минутын дараа галыг унтраасан байна. Нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй.
Одоогийн байдлаар ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байна. Тухайн онгоцны буух төхөөрөмж эвдэрсэн гэж албаныхан таамаглаж байсан ч хэргийн газар байсан гэрчүүд онгоц шувуутай мөргөлдсөнийг харсан гэж мэдэгджээ. Онцгой байдлын алба хаагчид 11:00 цагийн байдлаар хоёр хүнийг аварч чадсан байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд шадар сайд Чой Санг Мок зорчигчдыг аврах ажилд бүх алба хаагч, багаж хэрэгслийг дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Тэрбээр мөн ослын газар луу явж байгааг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэв.
Сэтгэгдэл