УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Aдмин / Улстөр

Чуулганы нэгдсэн хуралдаан ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 55.1 хувь нь дэмжиж, ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаар явуулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо яаралтай хэлэлцүүлэх горимоор 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг Б.Баярбаатар гишүүн таницуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх талаар горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 98 гишүүний 66.3 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх”-өөр заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулиуд болон “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ. Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багагүй цаг хугацаагаа ажлын хэсгүүдийн хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилд зарцуулсан байна. Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан гэдгийг тэрбээр дурдаад “Эдгээр ажлын хэсэг өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна” хэмээлээ.

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийснийг тэрбээр тэмдэглээд “Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллаа. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой” гэдгийг онцлов.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

JeffreyMip [209.89.125.17] 2025-01-25 18:38:46

Добрый день! Мы рады предложить вам безопасный и высокоскоростной VPN-сервис, который обеспечит вам доступ ко всем любимым сайтам и сервисам без ограничений. Работайте, развлекайтесь и смотрите фильмы без тормозов — всё это возможно с нашим VPN! Преимущества нашего VPN: - Скорость и трафик — без ограничений! - 100% безопасный — защищаем ваши данные на всех устройствах. - Доступен на всех устройствах — смартфонах, планшетах и ПК, включая Android TV. - Фильмы в FHD и 4K без зависаний — наслаждайтесь качественным контентом. - Круглосуточная поддержка — мы всегда готовы помочь вам. Почему стоит выбрать наш VPN: - Легальный и официальный сервис — предоставляем услуги в соответствии с действующим законодательством. - Удобная оплата картами или через СБП — платите без лишних сложностей. - Доступ к любым сайтам, соцсетям и видеосервисам — без ограничений на контент и доступ. - Всего 8 рублей в день — доступный и выгодный сервис для каждого. Всё, что нужно для подключения — это наш Telegram-бот! Просто перейдите по ссылке https://t.me/SafeSurfingBot и начните использовать наш сервис. Присоединяйтесь к 950+ довольным клиентам и наслаждайтесь безопасным и быстрым интернетом! С уважением, Команда VPN-сервиса SafeSurfing https://t.me/SafeSurfingBot http://ss-vpn.ru

Игорь [209.89.125.17] 2025-01-25 17:35:56

Добрый день! Собственник предлагает в аренду строительную и специальную технику в Москве и Московской области. В нашем парке всегда доступны: • Манипуляторы (борт до 10 тонн) • Экскаваторы-погрузчики с различным навесным оборудованием • Автовышки для высотных работ Ключевые преимущества сотрудничества с нами: • Удобная постоплата для юридических лиц • Полный пакет документов с возможностью работы через ЭДО • Гибкая система оплаты (с НДС и без НДС) • Собственный автопарк более 5 единиц техники • Опытные операторы со стажем от 5 лет • Выполняем заказы любой сложности для частных лиц и организаций Готовы предложить специальные условия для постоянных клиентов и обсудить долгосрочное сотрудничество. Свяжитесь с нами для получения подробной информации и расчета стоимости: 8-969-049-28-19


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.