Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ

Aдмин / Боловсрол

Дундговь аймагт Улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораториор баталгаажсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл улаанбурхан өвчин Дундговь аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар политехник коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулах үйл ажиллагааг энэ сарын 15-28-ны өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр болжээ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад буй. Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Улаан бурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг.Нууц үеийн хугацаа 10-12 өдөр үргэлжилдэг.

Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.