Энэ сард Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг зарлана
Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.
Олон жил гацсан энэ төслийг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар гарын үсэг зурсан. Тэгвэл хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсны дараа тендер зарлах юм.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно.
Сэтгэгдэл