Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Э.Баттулгыг томилов

Aдмин / Улстөр

Засгийн газар Цаг, уур, орчны шинжилгээний газрын даргаар Эрхэмбаярын Баттулгыг хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулахаар томилжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэхүү шийдвэрийг танилцуулж, түүнд тамгыг гардуулан өгсөн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулга

-2002-2004 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,

-2004-2008 Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, орлогч дарга, газрын дарга,

-2008-2011 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга, орлогч дарга,

-2013-2016 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга,

-2016-2020 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга,

-2020-2022 Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга

-2022-2023 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2024- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Түүний 19 жил удирдах албан тушааж хашсан мэдлэг, туршлагыг үндэслэн энэхүү албанд томилжээ.

May be an image of 6 people and text

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.