Финланд улс найм дахь жилдээ аз жаргалын индексийг тэргүүллээ

Aдмин / Нүүр

Оксфордын их сургуулийн Эрүүл мэндийн судалгааны төвөөс Gallup болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээтэй хамтран гаргасан Дэлхийн аз жаргалын тайлангаа танилцууллаа. Дэлхийн 147 орны иргэдийг аз жаргалтай эсэхийг судлахдаа эрүүл мэнд, эд баялаг, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигаас ангид байх зэрэг янз бүрийн хүчин зүйлсээр үнэлдэг юм.

Нийгмийн тусгаарлалт, улс төрийн туйлшралын улмаас АНУ-ын аз жаргалын индекс 11 байраар ухарч 24-т бичигдсэн бол Нордикийн орнууд индексийг тэргүүлсэн хэвээр байна. Финланд найм дахь жилдээ инкексийг тэргүүлж Дани, Исланд, Швед, Нидерланд, Коста Рика, Норвеги, Израил, Люксембург, Мексик улсууд удаалжээ.

Афганистан дахиад л хамгийн аз жаргалгүй орноор тодорсон бол түүний өмнө Сьерра-Леон, Ливан, Малави, Зимбабве, Ботсвана, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Йемен, Комор, Лесото зэрэг улсууд оржээ.

Монгол Улсын хувьд Аз жаргалын индексээр 147 орноос 77 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх байраа хадгалж үлджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-03-20 16:17:34

шенгений 3 улсад ажиллаж байгаа гадны иргэдийг дарамталдаг гэсэн. аз жаргал бол доош байх улс юм байгаан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.