Хониндоо яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т орших Цов хэмээх газарт 30 настай эмэгтэй Э 3-р сарын 24-ний өдрийн 17.00 цагийн орчимд гэрээсээ хойшоо хониндоо явганаар гараад сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 3-р сарын 25-ны 06:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул хэмээх газар буюу гэрээс нь баруун зүгт 15 км-ээс эсэн мэнд олсон гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл
э [103.10.21.93] 2025-03-27 19:55:34
ашгүй дээ