Дэлхий нийт Оросын цохилтыг эрс шүүмжлэв

Aдмин / Гадаад мэдээ

Оросын арми өнгөрсөн баасан гаригт Их Британи, Францын Жанжин штабын дарга нар Киевт хүрэлцэн ирсэнтэй хоблогдуулан Украины ерөнхийлөгчийн төрсөн Кривой Рог хотод цохилт өгсөн билээ. Энэ үеэр нэг ресторан Оросын пуужингийн цохилтод өртөж 20 хүн, түүний дотор есөн хүүхэд амь үрэгдэж, 70 гаруй иргэн шархаджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам “Энэ ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд хооллож байсан” гэж мэдэгдсэн бол Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Манай арми зөвхөн цэргийн объектуудад цохилт өгч байгаа. Энгийн байгууламж, нийгмийн дэд бүтцэд цохилт өгөөгүй” гэсэн тайлбар хийсэн. Тэгвэл Европын телевизийн сувгууд Оросын мэдэгдэл худал болохыг нотолж, Оросын пуужингийн цохилт болох үеийн уг рестораны камерын бичлэгийг үзүүлж, халдлага болох үед өртөж эмнэлэгт хэвтсэн эмэгтэйчүүдээс авсан ярилцлагыг олон нийтэд харуулав.

Ийнхүү уг ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд бус “гоо сайхны форум”-ын арга хэмжээ болж байсан нь тодорхой болов. Уг ресторанд ямар арга хэмжээ болох гэж байгааг өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан юм байна. Иймээс Оросын арми Кривой Рог руу пуужингаар цохилт өгсөнтэй холбогдуулан энэ сарын 7, 8, 9-ний даваа, мягмар, лхагва гаригуудыг Украин даяар амиа алдагсдын төлөө гашуудах өдрүүд болгон зарлав.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Каирт айлчлах үеэрээ “Орос улс гал зогсоох саналыг эсэргүүцээд зогсохгүй энгийн номхон иргэдийг буудан хороож байна. Иймээс Орос улс яриа хэлэлцээнд шалтаг тоочиж, хойшлуулах тактикаа зогсоох хэрэгтэй” гээд ОХУ-ын эрх баригчдад хандан “Украинд гал зогсоох тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын саналыг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээж авах хэрэгтэй” гэж уриалжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Турк “Манай албаны комисс халдлага болсон газар очиж, хохирлыг баримтжуулж, амь үрэгдсэн есөн хүүхдийн нэрийг тогтоосон. Оросын пуужингийн олон зуун хэлтэрхийнүүд байшин барилга, хүүхдийн савлуур, гулсуур, мод, зүлэгт ямар хохирол учруулсныг баримтжуулсан” гэж мэдэгдэв. Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд болсон хэвлэлийн бага хурал дээр “Вашингтон Украины дайныг энхийн замаар зохицуулахыг хичээж байхад Оросын цэргүүд Украиныг бөмбөгдөж байгаад би сэтгэл дундуур байна. Тэсрэх бөмбөгтэй холбоотой энэ асуудалд би сэтгэл хангалуун бус байна. Учир нь Оросууд яг одоо галзуурсан юм шиг бөмбөгдөж байна. Тэнд юу болж байгааг би мэдэхгүй. Энэ бол гал зогсоох хэлэлцээнд тийм ч сайн нөхцөл биш” гэж хэлжээ.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.35] 2025-04-12 13:47:33

shaa shaa. delhiin niit lav eserguutseegui. heden fashist, tedend tusalj baisan 80 gariu NATO officeriig l ustgasan geed bgaa shd ee, baruunii hevleleer tarhia ugaalgasan hun sureg hudlaa surjignehee boli

zochin [202.9.46.15] 2025-04-11 08:50:59

amerik Izrial bombogdohoor bno te

Зочин [66.181.161.243] 2025-04-10 11:05:09

Жомбого Трамп

Зочин [66.181.178.160] 2025-04-10 09:30:02

Орос болж байна

Зочин [59.153.86.156] 2025-04-10 08:12:02

Дурак ИВАН удахгүй сөнөнө хараарай

Zochin [202.126.89.62] 2025-04-10 11:20:43

Ukrainruugaa yavj baildah heregtei chi

Зочин [124.64.22.62] 2025-04-10 00:03:50

Монгол улс гэж бий болгосон Орос улсын тусыг үүрд баярлаж талархаж бай!!! Их улсууд яаж хэрэлдэх зодолдох Улныхнаар дүүрэн 3 хан сая Монголчуудад огт хүртээлгүй !!!

Зочин [109.252.141.16] 2025-04-09 16:26:48

Орос сайн байна. Украйнд байгаа хунийэд эрхтэн барууныханд зардаг товийг илруулсэн. Шархд,сан цэрэг хуухдийн эд эрхэтэнийг хар тамхичин зеленский авгай баруунд зардаг гэж шуугиж юпйга.

Зочин [66.181.161.198] 2025-04-09 17:29:33

Дэлхийд орос шиг худалч улс байхгүй

МОНГОЛЧУУД [66.181.187.156] 2025-04-09 13:14:22

ПҮТИН ЧИ ҮТЭР ТҮРГЭН ҮХЭЖ ОРЧЛОНГ ЦЭВЭРЛЭВЭЛ ТААРНА. ХӨӨРХИЙ ГЭМГҮЙ БАЛЧИР БАГАЧУУД-ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ ЭХИЙНХ НЬ ХАМТААР АЛАН ХЯДАЖ МАХ ЦУСААР НЬ ГАРАА УГААЖ ИДЭЖ УУЖ БУЙ ГУТАМШИГТ МАХЧИН, ШУЛАМ БОЛ ОРОСЫН ӨМХИЙ МАНГАСУУД, ТҮҮНИЙ УДИДАГЧ ГЭГДЭХ МАХЧИН ПҮТИН МӨН. ҮЗЭН ТА НАРЫГ ДЭЛХИЙ НИЙТ ИЙМ ЖИГШҮҮРТ ҮЙЛДЛИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ ЯДАЖ БАЙНА. ШУЛАМЫН ХОРЛОЛ БОЛЖ ӨТӨНД ИДҮҮЛЭГТҮН ПҮТИН БА ТҮҮНИЙ ХАМСААТНУУД

Зочин [202.126.88.106] 2025-04-09 15:41:31

Жужигчид тоглуулаад хуурамч мэдээ цацдаг шуу!!!

Зочин [202.126.89.155] 2025-04-09 15:13:27

Учрыг нь олоогүй байж,олон долоон юм бүү бич! Орос орон мандтугай! Путин мөнх наслаасай!

Зочин [103.57.93.244] 2025-04-09 14:41:00

Чи АНУ-аас цалингаа сайн нэхэж авдаг биз дээ.

Хариулт [103.212.119.214] 2025-04-09 14:26:39

ЭЛДЭВ ХАРААЛ ХЭЛЖ ЭНД ТОНГОЧИЖ БАЙХААР УКРАЙНДАА ОЧООД БАЙЛДААЧ ЭЭ . ТЭР УКРАЙНЫ НОГООНОО МОНГОЛЫГ ТУСГААР УЛС БИШ ГЭСЭН ШҮҮ .

Зочин [103.57.93.244] 2025-04-09 13:14:17

Оросыг муулах яахав, эхлээд ядуусаа ба гэр хорооллоо шийдээч ээ!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.