Бээжин хотод хүчтэй шороон шуурга болж, олон зуун нислэг цуцлагдав

БНХАУ-ын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр Бямба гаригт хүчтэй шуурганы улмаас олон зуун нислэг цуцлагдаж, галт тэрэгний шугамууд хаагдав. Нийслэлийн хоёр томоохон нисэх буудалд 838 нислэг цуцлагдсан байна. Үзвэр үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүнээс гадна 300 орчим мод булгарч унажээ.
Салхи 150 км/цаг хүрсэн бөгөөд сүүлийн 50 гаруй жил ийм зүйл тохиолдоогүй юм байна. Иймд улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг Бямба гаригт гаргажээ. Хятад улс салхины хурдыг 1-17 хүртэл шатлалаар хэмждэг. 11 дүгээр шатлал нь ноцтой хохирол учруулахуйц, 12 дугаар шатлал нь маш их сүйрэл авчрахуйц нөхцөл байдлыг хэлнэ. Энэ удаад 11-13 дугаар шатлал хооронд хэлбэлзэж байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин [86.85.55.114] 2025-04-13 16:40:38
Монголын гол мөрнүүдийн усыг багасгаж хуурайшуулалт явагдуулахаар монголоор дайрж өнгөрдөг салхины магистраль гэдэг билүү агаад дээгүүр өнгөрдөг хүчтэй агаарын урсгал корридор нь замдаа чийгшэл суулт авахгүй шууд хүчтэй үлээж тоос шороо хятад япон солонгос хүрээд бүр номхон далайн давж америкийн эрэгт очдог гэж Онгийн голын хөдөлгөөний хүн дээр үед ярьдаг байсан
Heartland [202.126.88.127] 2025-04-13 15:59:08
Обег ийм тохиолдолд өөрсдөө яах,иргэд яахыг угтаж мэдээд тосч бэлдээд маш бага хохиролтой тэсч үлдэх үүргээ биелүүлэх ёстой.....!!!!!!!!!!