Экологийн цагдаагийн албанаас нэн ховордсон мазаалайгаа хамгаалж, хайрлахыг уриаллаа


Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ авч буй. Үүнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас нэн ховордсон мазаалайгаа хамгаалж, хайрлахыг уриаллаа.
Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон ч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай аж. Эл амьтан хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож буй юм байна.
Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах, түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой. Мазаалай орооныхоо үед эрэгчингүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
хүннү [202.9.47.26] 2025-05-01 18:58:52
Бидэнд уриалаад яах вэ? Цаад Говь-Алтайгаас сонгогдсон Амгаланбаатарт л уриал.