АН: Парламентыг басамжилж, үл хүндэтгэж, засаглалын хямрал руу түлхэж болохгүй

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Тус бүлгийн гишүүд өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Бид чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй ч ажлын байрандаа мэдээллүүдээ солилцоод л байж байна. УИХ-ын тухай хуулиар УИХ дахь намын бүлэг завсарлага авах эрхтэй. Завсарлага авахдаа ажил таслах биш, АН-ын бүлгийн гишүүд 10.00 цагт ирцээ өгөөд, гишүүд бүлгийн даргын өрөөнд гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөд байж байна.

Бид хуулиар олгосон эрхийн хүрээнд ажиллаж байна. Завсарлага гэдэг нь УИХ-ын үйл ажиллагаа гацаах зорилгогүй. Тиймээс ирц бүрдүүлээд, ажлыг явуулах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Цагаа бүртгүүлээд, АН-ынхан Төрийн ордноос гараагүй, ажлын байран дээрээ байна.

Энэ бол хоёр хүний харилцааны асуудал биш, засаглалын асуудал юм. Тэр тусмаа УИХ бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглал нь үл тоож байгааг жишиг болгож явах уу. Үүнийг хүлцэн тэвчих нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:

-Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ард түмний амьдрал сайнгүй байгаа. Шийдэх асуудал их байгаа тухай хэлсэн. Бид үүнтэй санал нэг байна.

Ард түмний амьдрал сүүлийн таван жил ямар нөхцөлд байгаа, яагаад хэцүү байгаа тухай хэдэн тоо баримтыг хэлье. 2020, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийг харьцуулъя.

2020 онд талхны үнэ 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2640 төгрөг буюу 103.7 хувиар өссөн байна. Гурилын үнэ 2020 онд 2100 төгрөг байсан бол одоо 3000 төгрөг давж 40 гаруй хувиар өссөн байна. Төмс, луувангийн үнэ 1200-1550 байсан бол 1500-3788 төгрөг болсон.

Өнөөдөр парламент бодлого гаргаж, хэлэлцэх ёстой. Гэхдээ бодлого хэлэлцэх явцад бид суурь зарчмуудаа, парламент ёсныхоо дархлааг алдсаар байна.

Парламентын дарга ямар асуудал хэлсэн гэхээр, нэр бүхий гишүүд миний хэлсэн эдийн засгийн бодит байдлыг асуухад түүнд эгдүүцэж тодорхой хариултыг өгсөн. Энэ хариулт нь ёс зүйн хувьд уучлалт гуйх шаардлагатай гэдэг шаардлагыг АН-ын бүлэг гаргасан.

Ерөнхий сайдыг УИХ-аас уучлал гуйхыг шаардсан АН-ын бүлгийн шаардлага бол ерөөс популизм биш. Харин ч тогтолцоогоо хамгаалах гэсэн, гажуудал тогтчих вий гэсэн болгоомжлолоос бий болсон үйлдэл юм.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Жаргалан:

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ыг хамгаалах зорилгоор чуулганы хуралдаанд орохгүй байгаа. Ерөнхий сайд бол парламентад ажлаа тайлагнах ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн.

Парламентыг басамжилж, үл хүндэтгэж засаглалын хямрал руу түлхэж болохгүй. Засаглал хоорондын асуудлыг хэт явцууруулж болохгүй. УИХ-ын удирдлага энэ байдлыг таслан зогсоож, парламентын дархлааг бэхжүүлэх тал дээр бидэнтэй хамт байна гэж найдаж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.63] 2025-05-05 01:12:38

Ээ хүүдий гүндалай

Зочин [103.57.95.63] 2025-05-05 01:12:05

Мөнхнар ээж

Зочин [103.212.119.33] 2025-05-04 19:38:34

Нисдэг тэрэг унаж хурал нэртэй зугаалж бхынхаа оронд уучлал гуйгаад их хурлаа ажилд нь оруулах бопол бна уу энэ ес нэртэд. Ярихаас цаашгүй амьтан

Би [202.126.88.197] 2025-05-04 17:01:26

Та нар л өөрснөө хямраад байх шиг байна даа

Зочин [103.212.119.25] 2025-05-04 10:17:09

Ардчилсан намын балгаар улс орон уруудсаар олон жил болжээ

Зочин [103.212.119.33] 2025-05-04 19:39:30

Иш чааваас. Ман чинь насараа барьж байгаа шдээ малаа

Зочин [66.181.191.37] 2025-05-03 15:06:29

АН дотор олон бүлэглэл бий нь үнэн Тэд сөрөг хүчин бүү хэл дотроо хурц зөрчилддөг, Баярцогтын бүлэглэл гэж байж л таараа, Түүний дотор Баярмаа гэх энэ эмэгтэй ордог юм шиг байна,Одоогийн төрийн эсрэг эрс хурц үзүүрт үзэлтэй, илт дайсагнах санаатай юм шиг байна Боломж гарвал өөрт ашигтай юу ч хийж болзошүй хүндхэн гарууд бололтой,Энэ бол тийм сайн зүйл биш гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм уу даа,Үүнийг нь АН-ын бүлэг учиргүй дэвэргэж одоогийн засгийн газрын эсрэг сенсаац дэгдээж ерөнхий сайдыг сөгдүүлэх санаа агуулжээ,Ерөнхий сайд уучлал гуйж болохгүй,Ийм юманд сөгдөөд байдаг өчүүхэн албан тушаал биш, Ерөнхий сайд гэсэн энэ чухал албан тушаалын нэр хүндыг ийм бусрамаг үйлдлийн дор хэрхэвч сэвтүүлж болохгүй,

Зочин [202.126.90.200] 2025-05-03 14:53:17

ЭРДЭНЭБОЛД ИХ ЧАЛЦАА НӨХӨР ЮМАА БҮҮ ЗАСАГ ХЯРААГААД БАЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА

Зочин [202.126.90.200] 2025-05-03 14:50:24

ЗАН-хан больж үз ЭРДЭНЭБОЛД ЧАВГАНЦ ХОЁР ХЭРҮҮЛ БҮҮ ХҮСЭЭД Ба

zochin [66.181.186.202] 2025-05-03 13:52:29

Ene hediig harahaar uruvduud bhiim. Uciraa olohgui budilaad l.Bas bulgiin dargaa budilluulaad l

Зочин [202.9.47.44] 2025-05-03 10:54:33

Та нар л засаглалын хямрал үүсгээд байна шүү даа малаа

Зочин [66.181.191.37] 2025-05-03 14:26:58

,Харин та нар хэрүүлээ багасаг,Геополитигийн зөрчил дэлхийд хуцдаж,үүний дүнд манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасны бурууг төрд тохож ,бусдыг гүтгэж,засгийн эрхийг булаах,бохир санаанаасаа татгалз,Хүн шиг бай,Ард иргэддээ хэрэгтэй зүйл хийх, Хорлох биш

ХЭНТИЙ чяргачин Путин [66.181.161.229] 2025-05-02 23:47:57

Хэнтий галч Яргачин Путин дуурайхыг оролдож...

Зочин [66.181.191.37] 2025-05-03 14:39:11

Монголын ардчилагчид гэх үнэн хэрэгтээ оросуудыг үзэн ядагч,Украины нацистүүдтай яг ижил хүмүүс манайд олон байна Бүр В,Путенийг яргачин гэж доромжлоно,В,Путен агуу эх оронч бүх,Ардчилагчдын сүйрүүлсэн орос орныг харьцангуй богин хугацуунд сэргээж босгрж дийлдэшгүй хүчирхэгжүүллээ,Улс орныг нь эзэлж сүйрүүлэх зорилготой барууны 52 орны түрэмгийллийг няцаан зогсоож чадлаа, Эх оронч үзэл,хийж бүтээсэн зүйлээрээ даян дэлхийд гайхагдаж байна

Зочин [188.162.254.15] 2025-05-02 23:21:47

Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч, хээл хахуулиар авсан монгоо гадаадын банканд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан хунийг баярцогт дарга !!!!!!!! гэж монгол улсын еронхий сайд долигнож хэлэв уу ёжилж хэлэв уу ??????????

Зочин [59.153.113.70] 2025-05-02 23:08:29

Төрийн ажил тасалдахгүй явах ёстой шүү . Хоёр хүний хоорондын харилцааг бүү улс төржүүл . Эхлээд наад хүнээ Баярцогттой холбоотой эсэхийг шалгах хэрэгтэй ш дээ

Zochin [202.9.46.67] 2025-05-02 19:40:25

Ajlaa hii . Amidral hetsvv lbna.

Зочин [202.9.40.234] 2025-05-02 17:57:23

Эмэгтэй гишүүнийг хэл амаар хүчирхийлж болохгүй


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000