Ши Жиньпин, Д.Трамп нар утсаар ярьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Зургадугаар сарын 5-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Америкийн харилцааны энэ том хөлөг онгоцны чиглэлийг зөв залахын тулд бид жолоогоо сайн барьж, чиглэлээ сайхан тогтоох шаардлагатай. Ялангуяа янз бүрийн саад тотгорыг арилгах нь маш чухал. Америкийн санаачилсны дагуу хоёр орны худалдаа эдийн засгийн удирдагч Женевт хэлэлцээ хийж, яриа хэлэлцээ зөвшилцлөөр худалдаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чухал алхам хийж, хоёр орны олон салбарынхан болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг талархлыг хүлээсэн. Ингэснээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нь цорын ганц зөв сонголт гэдгийг харуулсан. Хоёр тал худалдаа эдийн засгийн зөвшилцлийн одоогийн механизмыг сайтар ашиглаж, эрх тэгш байр сууриар бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэн, хамт хожих үр дүнд хүрэхийг хичээх ёстой. Энэ асуудлаар Хятад улс чин үнэнч сэтгэлтэй буйн зэрэгцээ зарчмаа баримталсаар байна. Хятад хүмүүс үгэндээ сууж, хийснээ бүтээхийг эрхэмлэдэг. Нийтлэ ойлголтод хүрсэн учраас хоёр тал түүнийгээ сахин мөрдөх ёстой. Женев дэх хэлэлцээний дараа Хятад улс гэрээгээ үнэн шударгаар хэрэгжүүлсэн. Америк бодит байдлаас үнэнийг харах байр сууриар үр дүнг үнэлж, Хятад улсад чиглүүлсэн сөрөг бодлогуудаа цуцлах ёстой. Хоёр тал гадаад харилцаа, худалдаа эдийн засаг, цэрэг арми, хууль хэрэгжилт зэрэг салбаруудын солилцоогоо болон нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, буруу ойлголтыг багасган, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой.

Тайваний асуудлыг Америк болгоомжтой шийдвэрлэж, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн хагалан бутаргах туйлын цөөн хүчин Хятад Америк хоёр орныг мөргөлдөн сөргөлдсөн аюултай байдалд оруулахаас зайлсхийх ёстой" гэжээ.

Д. Трамп хэлэхдээ, "Ши Жиньпин даргыг маш хүндэтгэдэг, Америк, Хятадын харилцаа маш чухал. Хятадын эдийн засаг эрчтэй хөгжлөө хадгалахыг Америк сайшаана. Америк, Хятад хамтран олон сайхан зүйлийг хийж бүтээх боломжтой. Америк үргэлжлүүлэн "Нэг Хятад"-ын бодлого баримтална. Хоёр орны Женев дэх худалдаа эдийн засгийн хэлэлцээ маш амжилттай болж, сайн гэрээ тохиролцсон. Хятад улстай хамтран чармайж гэрээг хэрэгжүүлэхэд Америк бэлэн байна. Хятадын сурагчид Америкт ирж суралцахыг Америк сайшаана" гэжээ.

Д.Трампыг Хятад улсад дахин айлчлахыг Ши Жиньпин урьсан бөгөөд Д.Трамп чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хоёр тал Женев дэх нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн сайтар хэрэгжүүлж, дараагийн шатны хэлэлцээг аль болох хурдан хийхийг хоёр төрийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн байна.

Г.Бямба


Сэтгэгдэл

Харилцаа нь сайн хөгжөөсэй. [66.181.183.73] 2025-06-07 03:47:27

Энэ 2 улс сайн харьцаатай байвал Монголд л хэрэгтэй. Азийн энэ бүс эрчимтэй ба тогтвортой хөгжинө.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000