MEF Youth 2025: "Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Aдмин / Эдийн засаг

MEF Youth арга хэмжээ энэ жил "Rebuilding Trust" буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриатайгаар долдугаар сарын 6-нд M Bank Arena-д амжилттай зохион байгуулагдлаа. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй тус арга хэмжээ нь залуусын итгэлцэлд суурилсан ирээдүйг бүтээх бодит индэр болон өргөжжээ.

Энэхүү арга хэмжээнд 2000 гаруй залуус нэгдэж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, ирээдүйгээ тодорхойлж, салбар дундын итгэлцлийг бий болгоход өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр цугласан байна.

"Төр, хувийн хэвшил, иргэд харилцан итгэлцдэг нийгмийг хамтдаа бүтээх шаардлагатай"

Арга хэмжээг албан ёсоор нээж, “Монголын Эдийн Засгийн Форум” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг “Итгэлцэл ба хамтын үнэ цэн” сэдвээр илтгэл танилцуулав.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"Тэрбээр "Монголын эдийн засгийн форумын гол зорилго нь залуусын дуу хоолойг төр, засгийн бодлогод тусгах, тэдний ирээдүйг хэрхэн харж байгааг сонсох билээ. Дэлхий даяар тодорхойгүй байдал нэмэгдэж, технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухаан, мөнгөний ирээдүй зэрэг сорилтууд тулгарч буй энэ үед залуусын оролцоо, санал бодол чухал байна.

Итгэлцэл, хамтын ажиллагааг сэргээж, төр, хувийн хэвшил, иргэд харилцан итгэлцдэг нийгмийг хамтдаа бүтээх шаардлагатай. Форумд төрийн төлөөлөл, хувийн хэвшил, гадаадын түншүүд, мэргэжилтнүүд оролцож, залууст туршлага, мэдлэг хуваалцах.

Монгол Улс хөгжиж буй орны хувьд олон асуудалтай тулгарч байгаа ч залуусын оролцоогоор шийдлийг хамтдаа хайх боломжтой. Форумын үр дүнд залуусын санал, ирээдүйн төсөөлөл, байр суурь бодит шийдвэрт тусгагдах ёстой" хэмээн хэлэв.

"Залуус тогтвортой хөгжлийн зорилгуудын цохилох зүрх"

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Dr. Khalid Sharifi “Олон улсын түншлэл ба залуучуудын нөхцөл байдлын шинжилгээ” сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулав.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Тэрбээр "Залуус тогтвортой хөгжлийн зорилгуудын цохилох зүрх юм. 2024 оны “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-д тэдний санаа, инноваци, үнэт зүйлс чухал байр суурь эзэлж байна. Залуус хамтран ажилласнаар бүх зорилгыг биелүүлэх боломжтой.

Залуучуудын хөгжил дэлхий даяар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын 90 гаруй хувь нь энэ чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаа. Бүх хүнд ижил тэгш хөгжих боломжийг олгох нь чухал.

Төр засгийн анхаарал хандуулах ёстой дөрвөн чухал салбар бол ажил эрхлэлт, оролцоо, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин юм. Эрүүл мэндийн салбарын зарцуулалт нь нийт тогтвортой хөгжлийн зардлын 25 хувийг эзэлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж байгаа ч олон хүн тусламж авч чадахгүй байна.

Эрүүл мэндийн хувьд залуус илүү эрсдэлтэй нөхцөлд өртөх магадлалтай. Эдгээр сорилтыг шийдэхийн тулд боловсролын чанарыг сайжруулах, алслагдсан бүс нутгийн дижитал хандалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд бэлтгэх дэмжлэгт хөрөнгө оруулах шаардлагатай байна" гэлээ.

"TikTok бол зүгээр нэг бичлэг үзэх платформ биш, өөрийгөө илэрхийлэх орон зай"

“TikTok Japan” компанийн олон нийттэй харилцах бодлогын ахлах менежер Kazuhide Kasahara “Бүтээлч эдийн засаг ба дижитал нөлөөлөл” сэдвээр өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"Kazuhide Kasahara илтгэлдээ "Ялангуяа TikTok Shop нь “discovery-based e-commerce” буюу хэрэглэгчид контент үзэх явцдаа бүтээгдэхүүн олж хараад шууд худалдан авалт хийх боломжийг олгож байгаа. Бүх процесс маш энгийн бөгөөд хэдхэн алхмаар гүйлгээ хийгддэг болсон.

TikTok Live нь шууд дамжуулалт хийх боломжийг олгодог бөгөөд 2020 оны долоодугаар сард эхэлснээс хойш 150 гаруй улс орон, бүс нутагт хүрч ажиллаж байна. Энэхүү боломж нь өдөр тутмын зугаа цэнгэлийг бодит худалдаа, хэрэглэгчийн оролцоотой холбож өгдөг.

TikTok бол зүгээр нэг бичлэг үзэх платформ биш. Энэ бол хүмүүс хоорондоо өдөр тутмын амьдрал, сонирхол, үзэл бодлоо хуваалцаж, өөрийгөө илэрхийлэх орон зай юм. Хоол хийх, бүжиглэх, зөвлөгөө өгөх, нийгмийн асуудлыг хөндөх зэрэг олон төрлийн контент бүтээгчид TikTok дээр өөрсдийгөө илэрхийлж, үзэгчидтэйгээ холбогддог. TikTok-ийг хүчирхэг болгодог зүйл бол бүтээгч ба үзэгчийн хоорондын энэ холбоо юм. Энэ бол зөвхөн нэг хүний биш, олон нийтийн хамтын ажиллагаа. Үзэгчид, бүтээгчид, олон нийт бүгд хамтдаа энэ платформыг бий болгож байна.

Түүнчлэн, TikTok нь “Creator Program” гэх мэт хөтөлбөрөөр бүтээлч хүмүүст дэмжлэг үзүүлж байна. Жишээлбэл, дор хаяж нэг минутын видео бүтээж, оролцоо (engagement), үзэлт зэрэг үзүүлэлтээр амжилттай болох боломжтой. Шууд дамжуулалт, live gifting зэрэг нь бүтээгчдэд шууд орлого олох боломжийг ч бас олгож байгаа. Энэ бол энгийн нэг платформ биш бөгөөд боломж, хамтын нийгэмлэг, урам зориг, ирээдүй юм" гэдгийг онцолж байлаа.

Арга хэмжээний дараагийн хэсэгт Capital Markets Mongolia-гийн PR хариуцсан захирал Э.Анударь панел хэлэлцүүлгийг чиглүүлж, Богд группийн Гүйцэтгэх захирал Б.Билэгт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин, СЭЗИС-ийн багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нар “Ирээдүйн эдийн засаг ба итгэлцэл дээр суурилсан дараагийн алхам” сэдвээр сонирхолтой, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээллийн эрин зуунд сөрөг мэдээлэл их бий. Сөрөг мэдээлэл бидний анхаарлыг их татдаг учраас ихэнх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг залууст харагддаг байх. Бид цаашид эдийн засгийг ойлгоё гэвэл ямар мэдээлэлд анхаарах вэ?

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийг ойлгохын тулд мэдээллийг ашиглахынхаа өмнө бид бүгдээрээ түрүүн дурдсан эдийн засгийн түвшний тодорхой ойлголтуудтай болох нь илүү зөв юм. Өнөөдөр хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд яригдаж байгаа энэ үед түүний хэтийн төлөвийг би нэлээд болгоомжтой харж байна. Цаашдаа гурван төрлийн хүн байх нь ээ гэж ойлгогдохоор байна.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Нэгдүгээрт, зүгээр л хиймэл оюун ухааны өөрийнх нь хамт бүтээгдэхүүн болсон хэсэг байх юм байна. Хоёрдугаарт, хиймэл оюун ухааныг өөртөө ажиллуулж чаддаг хэсэг байх юм байна. Гуравдугаарт, хиймэл оюун ухаанаас тодорхой хугацаанд давж гарч чадсан хэсэг байх юм байна. Энэ хэсэг бол маш цөөхөн байх бололтой. Чадаж байж л тэр түвшинд хүрнэ.

Өнөөдрийн хувьд дийлэнх нь хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн болох, эсвэл хиймэл оюун ухааныг багш шигээ хүлээн зөвшөөрөх гээд сандарч байна. Тиймээс өнөөдөр мэдээллийг ангилж чаддаг байхын тулд мэдээллийг хэмнэж, зөв ашиглах хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй, гүнзгий мэдээллийг авч, өөрсдөө зөв хандахын тулд бид өөрийнхөө төлөө цензуртай байх ёстой. Мөн цаг хугацааны хувьд ч мэдээллийг зөв ашиглаж, зөв хэрэглэж сурах шаардлагатай. Хэт их мэдээллийн дунд мэдлэггүйгээр орно гэдэг нь таамгаар шийдвэр гаргаж, таамгаар амьдарч, төлөвлөдөгтэй ижил юм.

Ийм байдалтай байгаа учраас одоо би уриалахад — ямар ч байсан хүн бүр өөрийн хүсэж буй чиглэлдээ мэдлэгээ сайжруулж, гүнзгийрүүлэх хэрэгтэй. Тэгж байж л мэдээллийг хэрхэн ашиглах, мэдээллийн энэ их боломжийг өөртөө ажиллуулах өндөр боломжоо олж харах болов уу гэж бодож байна.

Эдийн засгийн ирээдүйн тухай ярихын хувьд, цаашид ямар шат дараатай ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа вэ. Ер нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр ямар бодит алхмууд хийгдэх вэ?

Н.Учрал: Миний хувьд өмнө нь Цахим хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Тиймээс шинэ үеийн салбаруудыг дэмжихэд анхаарч ирсэн. Манай улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ойролцоогоор 21–22 тэрбум ам.доллар байдаг. Гэтэл зөвхөн Лос Анжелес Лэйкерс баг гэхэд л 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна.

Та бүхэнд илүү ойрхон жишээ татахад, BTS хамтлаг нэг тоглолтоосоо 900 сая ам.доллар олдог. Энэ нь манай улсын хүүхдийн мөнгөнөөс ч давсан дүн юм. Бид хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 1.7 их наяд төгрөг зарцуулж байна. Харин нэг хамтлаг, нэг тоглолтоор 5 тэрбум ам.долларын нэмүү өртгийг эх орондоо үлдээж байна. Энэ бол бид хүлээн зөвшөөрөх ёстой бодит байдал. Шинэ эдийн засаг руу бид явах цаг болсон байна.

Тиймээс шинэ эдийн засгийг эрэлхийлэх хэрэгтэй. Миний өмнө дурдсанчлан, хөдөө аж ахуйн салбарын худалдааг эрчимжүүлэх шаардлагатай. Үүн дээр нэмээд технологийн салбарт виртуал бүсүүд, татваргүй бүсүүдийг байгуулах зорилготой.

Оюутолгой бол Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөөтэй томоохон аж ахуйн нэгж. Гэхдээ энэ талаар залуус хангалттай мэдээлэлгүй, сайн ойлгоогүй байж магадгүй. Тэгэхээр яг Оюутолгойн үйл ажиллагаа, үр өгөөжийн талаарх гол зүйлсийг залууст ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү?

Э.Мэндтүвшин: Таны хэлсэнчлэн, Оюутолгой бол манай улсын эдийн засагт үнэхээр чухал ач холбогдолтой, стратегийн томоохон аж ахуйн нэгж гэдэгтэй санал нэг байна.

Сүүлийн үед нүүрсний экспорт, орлого буурах хандлагатай болж байгаа ч үүнийг тодорхой хэмжээнд нөхөх боломж бий. Жишээлбэл, нүүрсний үнэ буурч байхад зэсийн үнэ харьцангуй тогтвортой өссөн хэвээр байна. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар л гэхэд, зэсийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Зэс бол эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай түүхий эд. Иймээс энэ чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах нь бидний хувьд маш том боломж гэж харж байна.

Эцэст нь, нэг зүйлийг онцлоход бид уламжлалт хамаарлаасаа аажмаар гарч, илүү тогтвортой, олон тулгуурт эдийн засаг руу зоригтой шилжих ёстой цаг ирсэн гэдгийг дахин сануулмаар байна.

Төрөөс стратегийн ач холбогдолтой салбаруудыг дэмждэг. Харин нөгөө талаас, хувийн хэвшлийн хувьд банкны салбар хөгжлөөрөө түүчээлж яваа гэж харж байна. Ялангуяа системийн 5 банк IPO хийсэн. Энэ тухайд?

Б.Билэгт: Манай банк нь 2020 оны Банкны тухай хуулийн өөрчлөлтийн дараа анхны IPO хийсэн банк болж нэг жил орчим явсан. Тухайн хуульд орсон гол өөрчлөлт нь нэг этгээд банкны 20-иос дээш хувийг эзэмшиж болохгүй гэсэн заалт байсан. Ингэснээр банк үндсэндээ хамгийн ихдээ таван 20%-ийн хувьцаа эзэмшигчтэй байхаар хуульчилсан. Үүний дагуу бид хувьцаа эзэмшигчдийг тараах, шинэ хувьцаа эзэмшигчтэй болох зорилгоор IPO хийж, энэ үйл явцын салхийг хагалж эхлүүлсэн.

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"Сая сүүлд бид яагаад буцаад хаалттай болж шийдвэр гаргасан бэ гэвэл, энэ нь Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадвар сул байсантай холбоотой. Манай банк бирж дээрх үнэлгээнээсээ доогуур арилжаалагдаж байсан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч татахад хүндрэлтэй болж, банкны бодит үнэ цэнийг бууруулах нөхцөл үүссэн.

Тиймээс бид, хувийн хэвшлийн байгууллагын хувьд, банкийгаа илүү өндөр үнэлүүлж, үүний үндсэн дээр илүү үр ашигтай хөрөнгө оруулалт татах зорилготой шийдвэр гаргасан. Энэ хөрөнгө оруулалт нь цаашдаа зээл олголт, дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэргээр эдийн засаг руу чиглэсэн байдлаар эргэж орно.

Ингэснээр хаалттай боллоо гэдэг нь бид хувийн компани болж байна гэсэн үг биш. Анх хувьцаа эзэмшсэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа байлгаж ч болно, эсвэл хугацаагаа дуусгаад зарах ч боломжтой — хоёр сонголт үлдээсэн. Зарим хувьцаа эзэмшигч хувьцаагаа буцааж бидэнд зарсан ч, олонх нь хувьцаагаа хадгалж, хувьцаа эзэмшигч хэвээр үлдсэн.

Тэгэхээр “хаалттай болсон” гэдэг нь “хувийн боллоо” гэсэн үг биш, харин зүгээр л нээлттэй арилжаалагдах боломжийг тодорхой хугацаанд зогсоосон гэсэн утгатай юм.

"Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь боломжийг хаагч биш,
харин бизнесийг дэмжих хөшүүрэг байх ёстой"

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Ард Санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо “Итгэлцэл дээр суурилсан санхүүгийн гарц” сэдвээр илтгэл танилцуулж, салбар дахь итгэлцлийн үүрэг, залуусын оролцооны талаар хөндлөө.

Тэрбээр “Залуу бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй хэд хэдэн үндсэн асуудал бий. Үүнд: санхүүгийн эх үүсвэрт хүрэх хязгаарлалт, зээлийн шалгуурыг хангах чадвар сул байх, батлан даагч болон барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн мэдлэг, оролцоо хангалтгүй зэрэг багтана.

Мөн итгэлцэл, тогтвортой харилцаа үүсэх боломж хомс байгаа нь бас нэг чухал сорилт болж байна. Судалгаагаар, нийт оролцогчдын 45.2 хувь нь зээлийн хүртээмжтэй, хэрэглээнд ойр бүтээгдэхүүн, үйлчилгээг хүсэж байгааг харуулж байна. Тиймээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь боломжийг хаагч биш, харин бизнесийг дэмжих хөшүүрэг байх ёстой” гэсэн юм.

Арга хэмжээний дараагийн хэсэгт “Ирээдүйн ажлын байр ба ур чадвар 2030” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө. Залуусын ирээдүйд шаардлагатай ур чадварын талаар өрнөсөн тус хэлэлцүүлгийг ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн үүсгэн байгуулагч Б.Батзориг чиглүүлж, "Гүнд Инвестмент" холдингийн Гүйцэтгэх захирал, Ж.Бат-Ирээдүй, СЭЗИС-ийн Доктор (PhD),

Профессор Г.Батхуяг, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч А.Энхбаясгалан, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцож, технологи, олон салбарын нэгдэл, дижитал бүтээлч байдал зэрэг ирээдүйн ажлын байрын чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.

Г.Батхуяг: Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч ч байна,
хамтарч ажиллах хүн ч олдоно

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Энтерпренершип буюу стартап сэтгэлгээ, инновацын хандлага талаас сургалт хөтөлбөрүүд нэлээн явагддаг. Олон стартап, олон залуус оролцож, бодит амьдралаас олон зүйл сурч байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь бидний дунд нэг тогтчихсон хандлага бий. Жишээлбэл, “Ингэхэд их мөнгө орно”, “Ингэх боломжгүй”, “Хэтэрхий эрсдэлтэй” гэх мэт уламжлалт сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болдог юм билээ.

Энтерпренершип гэдэг ойлголт бол яг үнэндээ оргүй хоосноос бүтээл бий болгох тухай ойлголт. Хэрвээ сайн санаа, шийдэл байвал хөрөнгө оруулагч ч байна, хамтарч ажиллах хүн ч олдоно, хэрэгтэй технологи ч байдаг. Гол нь бидэнд бүтээлч хандлага, хэрэгтэй байна.

Үгүй бол “ямар нэг яам дэмжих болов уу”, “20-ноос хойш санхүүжилт өгнө гэсэн шүү” гэх мэт хүлээлтийн сэтгэлгээнд гацчихдаг. Харин оронд нь “одоо байгаа нөөцөөрөө яаж хийх вэ?” гэдэг хандлага чухал.

Манай зарим залуус ч энэ хандлагыг өөртөө суулгаж эхэлж байгаа нь сайшаалтай. Үүнийг улам хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.

Б.Баттүшиг: Silicon Valley залуус ч яг л ингэж олон удаа алдаж,
дахин оролдсоор амжилтад хүрдэг

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Өнөөдөр залуучуудад ОУОХ (Олон Улсын Олимпын Хороо), FIBA (Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо) зэрэг байгууллагуудад ажиллах бодит боломжууд нээлттэй байна.

Би тамирчдын комисст ажилладаг хүний хувьд залуу тамирчдад хэлдэг хамгийн эхний зүйл бол: англи хэлтэй болоорой гэдэг. Олон улсын байгууллагад ажиллахын тулд заавал англи хэлний чадвартай байх ёстой.

Мөн дэлхий нийт хиймэл оюун ухааны зүг чиглэж байна. Жишээ нь: 2026 онд болох залуучуудын олимпын наадмаар хамгийн алслагдсан бүс нутгийн хүүхдүүдээс ирээдүйн олимпын тамирчдыг хиймэл оюун ухаанаар олж илрүүлэх төсөл хэрэгжиж эхэлж байна. Үүнийг заавал Америкт сууж хийгээд байх шаардлагагүй. Монголд байгаа залуус ч хийж чадна. Ийм боломж үнэхээр байна.

Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах замаар монгол залуус эдгээр ажлын байранд өрсөлдөх бүрэн боломжтой. Учир нь манай залуус авьяастай. Гурван сая гаруй хүн амтай атлаа дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаж чаддаг.

Тиймээс залуус та нар англи хэлээ сайжруул. Хэрвээ нэг удаа бүтэлгүйтвэл "Би чаддаггүй юм байна" гэж битгий бод. Дахиад оролд. Silicon Valley залуус ч яг л ингэж олон удаа алдаж, дахин оролдсоор амжилтад хүрдэг. Юникорн компаниудын ихэнх нь 4-5 удаагийн бүтэлгүйтлийн дараа амжилтад хүрсэн байдаг.

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, өөрийнхөө чадвар, сул талыг таньж, хөгжүүлэх боломжуудаа тасралтгүй хайгаарай. СайжирГсаар, сурсаар байвал боломж өөрөө ирдэг.

Ч.Ундрам: Хүүхдүүдийг багаас нь байгалийн шинжлэх ухаанд
дуртай болгох хэрэгтэй байна

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Залуучуудын асуудал, боловсролын асуудлыг хэд хэдэн яам хариуцаж байгаа. Монгол Улсын өнөөдрийн хамгийн том асуудал бол их сургуульд орж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр мэргэжил сонгодог. Харин байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн мэргэжлийг ердөө 40 хувиас бага хувь нь сонгож байна.

Гэтэл дэлхийн эдийн засгийн форум жил бүр ирээдүйд хамгийн эрэлттэй байх мэргэжлүүдийн жагсаалтыг гаргадаг. Үүнд технологид суурилсан, байгалийн ухаан, инженерийн чиглэлийн мэргэжлүүд тэргүүлдэг. Олон улсын тэтгэлгүүд ч энэ чиглэл рүү чиглэсэн байдаг.

Тийм учраас Боловсролын Яам хөтөлбөр боловсруулахдаа хүүхдүүдийг багаас нь байгалийн шинжлэх ухаанд дуртай болгох, ойлгуулах, улмаар төгсөхдөө энэ чиглэлийн мэргэжил сонгох хүсэл эрмэлзэлтэй болоход чиглүүлэн ажиллаж байгаа.

Мөн дотоодын тэтгэлгийн бодлого ч байгалийн ухаан, инженерчлэл, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлүүд рүү илүүтэй чиглэж байгаа. Харин нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтнүүд бол одоогийн байдлаар хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн. Бизнесийн удирдлага, хууль эрх зүй, хэл, гадаад харилцаа гэх мэт мэргэжлүүд үүнд багтаж байна.

А.Энхбаясгалан: Залуучууд олон улсын хөтөлбөр, тэтгэлгүүдийг тогтмол анхаарч, цаг тухайд нь хамрагдаж байх нь чухал

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"Кино, хөгжим, загвар, гар урлал зэрэг уран бүтээл туурвидаг залуус олон бий. Сүүлийн үед контент үйлдвэрлэлд ч залуусын оролцоо эрчимтэй нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч тэдний хөдөлмөрийн цагийн үнэлгээ дунджаар 5 доллартой тэнцэж байгаа нь анзаарагдаж байна. Харин үүний хажууд, Макдоналдсын цагийн ажилтны цалин 15 доллар үнэлэгддэг.

Гэсэн ч залуус сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, уран бүтээлээ туурвисаар байна шүү дээ. Тиймээс залуусыг дэмжих тэтгэлэг, хөтөлбөрүүд зайлшгүй шаардлагатай байна. Төрийн хөтөлбөрүүдийг хүлээхээс илүүтэй, олон улсын түвшинд хэрэгжиж буй тэтгэлэг, хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэйгээр дэмжих хэрэгтэй.

Учир нь Монгол шиг хүн ам цөөнтэй улс орон Хятад шиг 1 тэрбум хүнтэй улстай ижил тооны оролцогч авах боломжтой тохиолдол олон байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын залууст бусад орны залуусаас хэд дахин илүү боломж оногдож болох нөхцөл байдал үүсдэг. Иймээс залуучууд олон улсын хөтөлбөр, тэтгэлгүүдийг тогтмол анхаарч, цаг тухайд нь хамрагдаж байх нь чухал юм.

Ж.Бат-Ирээдүй: Аливаа зүйлийг том зургаар нь харж сурах нь
том давуу талыг бий болгодог

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

Өнөөдөр бид маш хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдарч байна. Технологийн өөрчлөлтүүд бидний хүлээлтээс хавьгүй илүү хурдтай хөгжиж байна. Тиймээс хүн өөрөө хэрхэн дэвшиж, ур чадвараа сайжруулах вэ гэдэг маш чухал. Ялангуяа хөрөнгө оруулалт хийж байгаа үед энэ бүх өөрчлөлтүүдийг анзаарах ур чадвартай байх шаардлагатай болж байна.

Бид аливаа зүйлийг том зургаар нь харж сурах ёстой. Энэ нь харьцангуй том давуу талыг бий болгодог. Сүүлийн үед манай үеийн залуучууд өөрсдөө сураад, тэр мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж байна. Ялангуяа хиймэл оюун ухаан, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой хэмжээний контентуудыг бэлтгэж, түгээдэг болсон.

Тиймээс энэ бүхэн бэлэн болж байгаа үед бидэнд хэрэгтэй зүйл бол зөөлөн ур чадвар. Өөрийгөө эрсдэл даах чадвартай болгох. Алдаа гаргах нь хөрөнгө оруулалтын салбарт зайлшгүй байдаг зүйл. Гэхдээ тэр алдаанаас босоод ирэх чадвар хамгийн чухал.

Аливаа зүйлийг томоор харж, зорилгодоо чиглэсэн сахилга баттай байх хэрэгтэй. Илүү ашиг хийчих юм байна гээд хүлээгээд байвал алдах магадлалтай. Нэг өдөр унаж ч болно. Харин зорилтот түвшиндээ хүрсэн үед зоригтой шийдвэр гаргаж чаддаг байх ёстой.

Манай бизнес эрхлэх сонирхолтой эсвэл эрхэлж байгаа залуучууд байна уу? Байвал гараа өргөхийг хүсэж байна. Судалгаагаар Монголын залуучуудын дийлэнх нь хувийн хэвшилд ажиллах, эсвэл өөрсдөө старт апаа эхлүүлэх сонирхолтой байдаг. Гэвч орчны нөхцөл, ур чадварын дутагдал зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс бүгдээрээ энэ тал дээр анхаарч, илүү бүтээмжтэй ажиллая гэж хэлмээр байна.

"Удирдах албан тушаалд эмэгтэйчүүд илүү оролцдог компаниуд
тогтвортой ашигтай ажилладаг"

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

“Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд Швейцарын анхны “Universal Woman” титмийн эзэн Vanessa Williams эмэгтэйчүүдийн манлайллын талаар урам зориг дүүрэн илтгэл танилцууллаа.

Тэрбээр “Олон жилийн турш бүтэц, соёлын саад бэрхшээлээс үүдэн эмэгтэйчүүд боломж, нөөцөд бүрэн хүрч чадалгүй ирсэн. Гэсэн ч удирдах албан тушаалд эмэгтэйчүүд илүү оролцдог компаниуд тогтвортой ашигтай ажиллаж, хөрөнгийн өгөөж өндөртэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон.

Тэд хямралын үед илүү үр дүнтэй удирдлага хэрэгжүүлж, инновацийн чадамж өндөртэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй тэнцвэртэй удирдлага нь илүү оновчтой шийдвэр гаргадаг бөгөөд эмэгтэй удирдагчидтай компаниуд илүү өндөр гүйцэтгэлтэй байдаг” гэсэн юм.

"Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт таван хүн тутмын нэг нь л
сэтгэл хангалуун байна"

"Бид асуудлыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллан өөрчлөлтийг авчрах боломжтой"

SICA судалгааны байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа” сэдвийн хүрээнд Монголын нийгмийн үе хоорондын ялгаа, залуусын оролцооны талаар өгөгдөлд суурилсан судалгааны талаар танилцууллаа.

Тэрбээр “Монголчууд бид тодорхой сэдвүүдийг хэрхэн хүлээж авч, юу гэж үзэж байгааг тандах зорилгоор 2020, 2025 онуудад нийт 1200 хүнийг хамруулсан судалгаа хийсэн. “Монгол Улс 2050 он гэхэд дэлхийн өндөр хөгжилтэй улс болж, монголчууд сайхан амьдрах болно гэдэгт итгэж байна уу” гэсэн асуултад 2020 онд судалгаанд оролцогчдын 52.2 хувь нь “итгэлтэй байна” гэж хариулсан бол 2025 онд энэ хувь 37.4 болж буурсан байна.

Энэ бол итгэлгүй байна гэж хариулсан хүмүүсийн “буруу” биш. Зүгээр л өнөөдрийн амьдрал тэгж мэдрэгдэж байна. Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт таван хүн тутмын нэг нь л сэтгэл хангалуун байна. Ийм нөхцөлд бид энэ салбарыг цаашид сайжруулахын төлөө хамтдаа хичээх ёстой” хэмээв.

"Судалгаагаар залуусын 43.8 хувь нь төр, улс төрд итгэх итгэлгүй байна"

MEF Youth 2025 арга хэмжээний хүрээнд 1500 гаруй оролцогч залуусын дуу хоолойг тусгасан санал асуулгын үр дүнг ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг танилцууллаа.

Тэрбээр “MEF Youth 2025 арга хэмжээний хүрээнд 1500 орчим оролцогчийн дунд авсан судалгаагаар “Ирээдүйд хамгийн хэрэгтэй ур чадвар юу вэ?” гэсэн асуултад хамгийн олон буюу 36.7 хувь нь “хиймэл оюун ухаан болон мэдээллийн технологийн мэдлэг” хэмээн хариулжээ.

Энэ нь залуус өнөөдөр энэхүү ур чадварыг ирээдүйн ажлын байр болон амьдралд хамгийн чухал хүчин зүйл гэж үзэж байгааг илтгэнэ. Мөн “Монголын нийгэм дэх хамгийн бага итгэл төрүүлж буй зүйл юу вэ?” гэх асуултад судалгаанд оролцогчдын 43.8 хувь нь “Төр, улс төр” хэмээн хариулсан бол 21.6 хувь нь “Нийгмийн шударга байдал” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлтүүд байв.

Эдгээр хариулт нь залуусын дотоод мэдрэмж, ирээдүйн хандлага, итгэл үнэмшлийг илтгэж байна. Иймээс бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг зөвөөр ойлгож, шаардлага тавьж, хамтран ажиллаж, идэвхтэй оролцоотой байснаар бодит өөрчлөлтийг авчрах бүрэн боломжтой юм” гэлээ.

Эх сурвалж: POSTED
Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000