Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: "Монголын угсаатан судлал: Дэг, өв, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.
09:00 цагт: “Gem mall3 худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
10:00 цагт: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.
10:00 цагт: “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд “100 жил-100 бүтээл”-ийн номын зохиогчийн эрх шилжүүлэх ёслол, Хятад, Монголын хэвлэлийн солилцоо, ном хандивлах үйл ажиллагаа, “Амин гол” номын нээлт Уран зургийн галерейд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
11:00 цагт: Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн намтар, уран бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор “Шиба Рёотаро ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн I байр, “Эрдмийн танхим”-д зохион байгуулна.
11:30 цагт: “Albion Art Jewelry Institute” үүсгэн байгуулагч Казүми Арикава нь “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд зориулан илтгэл тавина.
13:00 цагт: “Zone X” хөгжмийн фестивалийн хэвлэлийн хурал Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
16:00 цагт: БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулан Туркийн Элчин сайдын яам болон Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АТА)-ийн зүгээс хамтран мэдээлэл хийх уулзалтыг ЭСЯ-ны байранд зохион байгуулна.
16:00 цагт: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
Орон нутагт:
Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл