“Ногоон автобусны” хэргээс А.Ганхуягт холбогдох залилах гэмт хэрэг гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Aдмин / Хууль

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд буюу өнгөрсөн мягмар гарагт дууссан. Улмаар өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцуулсан вм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Улмаар анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

Хуцаарай новшнууд аа. [103.57.93.142] 2025-10-30 18:35:57

Хоёр үхэр хулгайлсан бол /2 сая төгрөг/ 10жил ш дээ.

Зочин [103.229.123.212] 2025-10-30 16:52:32

НОГООН автобусны хэрэг гэж байхгүй гэж ШҮҮГЧ хэлж байгаа юм уу? ЭНЭ АВЛИГАЧИНГ ЯАХ ёстой вэ:?

Зочин [66.181.182.238] 2025-10-30 14:50:23

Энэ Ногоон автобустай холбоотой хичнээн тэрбум төгрөг ор мөргүй алга болсон бол?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.