МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж байна

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН бүлгийн өнөөдөр /2025.11.10/-ийн ээлжит хуралдаанаар;

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна. Энэхүү мэдээлэлд, Төсвийн байнгын хороонд чиглэл өгсөн зургаан асуудал багтаж байна. Үүнд:
1. Шинжлэх ухаан технологийн сангийн зардлыг хувьчилж бууруулах салбарт хамруулахгүй байх, холбогдох тооцоолол хийх;
2. Засгийн газрын нөөц сангийн зардлыг 12,705.1 сая төгрөгөөр бууруулах, үүнтэй холбогдуулан хөрөнгийн зардлыг мөн дүнгээр нэмэгдүүлэх;
3. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ (бүсүүдэд) гэсэн төсөл, арга хэмжээг тус бүрээр задлах (хавсралтаар)
4. Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой 179,956,4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний давхардсан, нэр, байршил өөрчлөх зэргээр техникийн засвар хийх;
5. Төсвийн байнгын хорооны дэмжигдсэн саналын төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналын 2.15 дахь саналд тусгагдсан "Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/ гэсэн төслөөс буулгаж зохицуулалт хийх саналын нэрийг “ Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ /Улсын хэмжээнд/ гэж өөрчлөх;
6. Төсвийн байнгын хорооны оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагч солигдсоноос хойшхи саналуудаар санал хураалт явуулна гэсэн зургаан асуудлаар Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж байна.
МАН бүлгээр хэлэлцэх дараагийн асуудал нь;
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.