Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг 33 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Оны онцлох хүүхэд” арга хэмжээ нь хүүхдийн хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэж, тэдний ололт амжилтыг алдаршуулах, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилготой.
Голомт банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд төрөл бүрийн санаачилгыг хэрэгжүүлж, олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажилладгаас эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний ирээдүйд хөрөнгө оруулах санал санаачилгыг онцгойлон дэмжиж ирсэн.
Энэ хүрээнд Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээнд хамтран ажиллаж, онцгой амжилт гарган үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдийг Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн эрхээр урамшуулж, тэднийг ирээдүйд хуримтлалтай, санхүүгийн дархлаатай иргэн болон төлөвшихөд нь хувь нэмрээ орууллаа.
Энэ удаа Улаанбаатар болон орон нутгаас оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлал, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн төрлүүдээр тив, дэлхий, үндэсний хэмжээнд амжилт гаргасан 72 хүүхдийг 2025 оны “Оны онцлох хүүхэд”-ээр нэрлэсэн юм.
“Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан шилдэг сурагчдадаа баяр хүргэе.
Та бүхэн санхүүгийн боловсролд эртнээс суралцаж, ирээдүйд хуримтлалтай, санхүүгийн дархлаатай, ухаалаг иргэн болон төлөвшөөрэй.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
































-104035-641377337.jpeg)



































Сэтгэгдэл