УРИАЛГА: Манай зогсоол Танд нээлттэй

Aдмин / Эдийн засаг

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золголт хийх ёс, уламжлал Монгол орны өнцөг булан бүрд өргөн хэмжээнд зохион байгуулагддаг. Дээрх өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран ялангуяа нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурдаг.

Үүнтэй холбоотой иргэд, байгууллагаас “Манай зогсоол Танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргаад байгаа нь цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Өнөөдрийн байдлаар бүх шатны төрийн байгууллага болон Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл зэрэг хувийн хэвшлийн 34 байгууллага баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн уриалгыг дэмжин оролцохоо илэрхийлээд байна. Иймд иргэн, аж ахуй нэгж Та бүхнийг баярын өдрүүдэд “#Манай_зогсоол_Танд_нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.