Б.Жавхлан: Засгийн газар олон улсын зах зээл дээр 500 сая ам.долларын “Сенчири-5” бондыг амжилттай гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцуулж байна.
Энэ үеэр Засгийн газраас гаргасан бондын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "ЗГ олон улсын зах зээл дээр 500 сая ам.долларын “Сенчири-5” бондыг амжилттай гаргаж, Ази Америк Европын 93 хөрөнгө оруулагчаас 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. ЗГ-ын бондын түүхэнд хамгийн бага эрсдлийн түвшинтэй гарсан бонд боллоо" гэв.
Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийжээ.
Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ.






























































Сэтгэгдэл