Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад олон нийтээс санал авна

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэхээр болжээ. Бөхийн спорт сонирхох залуучуудын тоо нэмэгдсэн, бөхийн барилдаанд тооны дээрх хязгаараас болоод бүртгэлийн үеэр залуу бөхчүүдийг барилдуулахгүй хасах, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, авлига, ашиг сонирхол гарч байгаа зэргийг засах зорилгоор барилдах бөхчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Мөн хуулиараа аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах зохицуулалттай юм.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.230] 2026-03-11 03:35:20

Яасан санал авч дуусдаггүй юм бэ. Иргэдээ тайван амьдруулаач ээ!

erka [202.9.47.127] 2026-03-10 16:00:19

Тэхгүй бол Наадам биш болчлоо

Ddavaa [202.21.108.41] 2026-03-10 14:17:41

Heden ch beh barildsan bai bayar naadmiin undesnii Behiin barildaanii 7-p sariin 11,12,13-nd yavuulahiig ni zohistoi mori 7sariin 10, 11,12-nd uaralddag Sariin Harvaa bur olon honog urgeljildeg. Bas bus sanaluud zendee baina daa

Монгол [117.207.55.27] 2026-03-10 12:22:16

Монгол бөхийг энэ хүн самрах л байхдаа. Ийм юу ч мэдэхгүй, бие тоосон хүмүүсээс үндэсний үнэт зүйлсээ хол байлгах нь зөв шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.