Бээжин дэх консулыг эргүүлэн татахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadГадаад хэргийн яамнаас Дипломат төлөөлөгчдийн газруудад ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг Бээжин хотноо ажиллан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст шалгалт хийжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар, шалгалтын явцад санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн аж. Иймд холбогдох хууль тогтоомжийг зөрчин, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн үзэж ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн татах юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.