Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр эрсдэлтэйд багтаж байна гэв

Д.Тулга / Эдийн засаг

porum"Монголын эдийн засгийн форум-2015" чуулганы хүрээнд Монгол Улсын зээлжих зэрэглэл сэдвээр салбар хуралдаан боллоо. Тус хуралдааны модератороор "Mongolian Opportunities Partners"-ийн захирал Б.Батсайхан ажиллав. Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл илтгэлдээ, манай улсын зээлжих зэрэглэлийг B+ буюу өндөр эрсдэлтэй ангилалд багтаж буйг онцлов. Тэрээр гаднаас орж ирэх мөнгөний урсгал энэ чигээрээ байвал төгрөг суларч эрсдэлд орно гэлээ. Мөн тэрээр илтгэлдээ “Тусгаар тогтносон улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо боловсронгуй загварууд ашигладаг. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудад тулгардаг зүйл нь зэрэглэл хэр үндэслэлтэй вэ гэдэг асуудал юм. Хамгийн гол нь өмнөх зэрэглэл бодит байдлаар нотлогдож байна уу гэдгийг чухалчилдаг. Монгол Улсын хувьд өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 50 хувьтай байгаа нь Египет болон зарим орнуудаас доогуур боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд бий. Монголтой ойролцоо хувь хэмжээтэй 20 гаруй улс орон байна. Зээлжих зэрэглэл сайжруулах эерэг хүчин зүйлийн нэг бол Макро эдийн засгийн бодлого тодорхойлолт оновчтой болох явдал юм. Түүнчлэн “Оюу Толгой”-н хоёр дахь шатны яриа хэлэлцээ амжилттай болвол зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө" хэмээв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.