Архангайд ой хээрийн түймрийн улмаас 40 га газар шатаад байна

Д.Тулга / Гадаад мэдээ

tuimerАрхангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдрийн 17:25 цагт түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ. Нийт 82 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр 23:30 цагт цурамд оруулсан байна. Түймрийн улмаас тус нутгийн 40 орчим га газар шатжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газарт түймрийн дуудлага өчигдрийн 17:25 цагт иржээ. Орон нутгийн иргэд болон Онцгой байдлын албан хаагч, нийт 30 хүн өчигдөр орой 22:45 цагт түймрийг цурамд оруулаад байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.