Женевт Аугаа эх орны дайны тухай кино үзэсгэлэн нээгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

kinoӨнөөдөр Швейцарийн Женев хотноо Беларусь, ОХУ-ын санаачилгаар Ялалтын 70 жилийн ойд зориулсан Аугаа эх орны дайны тухай кино үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ хүрээнд тавдугаар сарын 8-ныг хүртэл кино урлагийн сонгодог бүтээл болсон “Тогоруун цуваа” /1957/, “Хүний хувь заяа” /1959/, “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” /1975/ кинонууд, алдартай баримтат кино болох “Энгийн фашизм”, мөн сүүлийн жилүүдэд гарсан “Цагаан бар” /2012/, “Брестийн цайз” /2010/, “Сталинград” /2013/, “Манан дунд” /2012/ кинонуудыг НҮБ-ын Ордны кино танхимд үзэгчдэд сонирхуулах юм байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр НҮБ болон Женев дэх олон улсын бусад байгууллагад ОХУ-ыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч Алексей Бородавкин, НҮБ-д суугаа Беларусийн байнгын төлөөлөгч Михаил Хвостов, НҮБ-ын Женев дэх салбарын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Михаэль Меллер нар үг хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.