Си Зиньпин энэ долоо хоногт ОХУ-д айлчилна

Д.Тулга / Гадаад мэдээ

zinpingБНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, тус улсын тэргүүн Си Зиньпин энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар болжээ. Тэрээр айлчлалынхаа хугацаанд Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээнд оролцох юм байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээллэжээ.

Өнөөдөр тэрээр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын урилгаар тус улсад хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүлж буй юм байна. Энэ долоо хоногт Москваг зорих Си Зиньпин ОХУ-д хийх айлчлалаа өндөрлүүлж, энэ сарын 10-наас 12-ны хооронд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.