Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.5 их наяд төгрөгт хүрчээ

Д.Тулга / Орон нутаг

uildverАж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 10 сард 10.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.2 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.0 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2017 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс алт, молибдений баяжмал, буталмал чулуу, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.4 хувиас 60.1 хувиар өсчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, банш, бууз, малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.2 хувиас 3.6 дахин өссөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 6.4-22.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, вакуум цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5-16.8 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 оны эхний 10 сард 12.5 их наяд төгрөгт хүрч, 8.4 их наяд төгрөг буюу 67.0 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.