С.Тэнгэр Хятадын “Алтан хоолойт дуучин”-аар шалгарлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр БНХАУ-ын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ. Энэ сарын 21-нд тус улсын нэгэн үеийн удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд уг шагналыг гардуулсан байна.

Сонирхуулахад, “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн нэгээр нэрлэгдсэн дуучин С.Тэнгэр өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон “Singer” тэмцээнд дуучин Жэйси Житэй өрсөлдсөн. Тэрээр одоо Хятадын төвийн дуу урлагийн чуулгын улсын нэгдүгээр дэсийн жүжигчин, Хятад улсын хөгжимчдийн нийгэмлэгийн хэрэг мэдэгч, “Бөртэ чоно” хамтлагийн гоцлол дуучин, Төрийн зөвлөлийн онц тэтгэлгийг хүртэгч, Бүх Хятадын Хөдөлмөрийн баатар зэрэг албан тушаал, цол хэргэмтэй юм. Түүнийг “Чингис хаан” киноны дуугаар монголчууд мэдэх билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.