AP: Хоёр Солонгосыг холбож, Европ хүрэх зорилготой галт тэрэг хөдөллөө

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Хоёр Солонгосын найрамдлын бэлэг тэмдэг болсон төмөр зам өнөөдөр нээлтээ хийх гэж буй талаар ASSOCIATED PRESS агентлаг мэдээллээ. БНСУ-ын 100 орчим иргэнийг тээвэрлэсэн есөн бүхээг бүхий галт тэрэг “Дорасан” буудлаас БНАСАУ-ын “Панмун” буудлыг зорин хоёр цагийн аялалдаа гарсан байна. Энэ есдүгээр сард зохион байгуулсан хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018 ондоо багтаан төмөр болон авто замыг холбох нээлтийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн харилцан тохиролцсон. Өмнөд Солонгосоос уг арга хэмжээнд оролцох 100 орчим төлөөлөгч галт тэргээр Умардын Кэсоны Панмун буудлыг зорьсон талаар Хөх ордны хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын зам тээврийн сайд, хоёр Солонгосын нэгдлийн сайд, парламентын гишүүд болон бусад албаны хүмүүс багтсан бөгөөд мөн НҮБ-ын албаныхан, хөрш Орос, Хятад, Монгол улсын төлөөлөгчид уг түүхэн арга хэмжээнд уригдсан байна.Монгол улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын хүмүүс уригдсан гэх мэдээлэл байгаа юм.

Хойд болон Өмнөд Солонгосыг холбосон энэхүү төмөр зам цаашид Транс Сибирийн төмөр замтай холбогдон, Европ хүрэх зорилготой байгаа юм. Иймд арга хэмжээг зохион байгуулахын тулд Өмнөд Солонгосын зүгээс Вашингтонтой харилцан зөвшилцөж, эдийн засгийн хоригоос түр чөлөөлөөд байгаа. 1950-1953 оны хооронд дэгдсэн хоёр Солонгосын дайны дараагаас өмнөд болон хойдын харилцаа хөндийрч, 2017 оныг хүртэл дайсагнасан харилцаатай байсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.