Сар шинийн содон бэлэг “Сод” карт

П.Урнаа / Энтертайнмент

Монгол үндэстний соёлын дархлаа, өв уламжлалын тод илрэл болсон Сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Эртнээс уламжлан ирсэн энэхүү ёслол цэнгэлийн баяраар зорин ирсэн зочдынхоо гарын алгыг нь дээш харуулах буюу бэлэг бэлэглэдэг тогтсон соёл, уламжлал бий. Жилд ганц тохиох Монгол баяраараа үндэсний үйлдвэрлэл, дотоодын бараа бүтээгдэхүүн, бэлэг сэлтээ дэмжин тухайн зочиндоо хэрэгцээ, шаардлагатай бэлэг өгөхийг зорих хандлагатай болсон. Энэ үүднээс бид сонирхолтой, хэрэгцээтэй бэлгүүдээс багцлан сонирхуулж байна.

-САР ШИНИЙН ХАМГИЙН СОДОН БЭЛЭГ СОНГОЛТООР ДҮҮРЭН “СОД” КАРТ-

XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг угтаж хэрэглэгчдийн найдвартай түнш “Сод Монгол” групп сонголтоор дүүрэн “Сод” картаа худалдаанд гаргаад байгаа билээ. Энэ нь үйлчлүүлэгч, жолооч нарт зориулсан шатахууны үнийн хямдрал болон урамшуулалд хамрагдах боломж бүхий карт юм. Тус картыг Сод Монгол группийн өөрийн шатахуун түгээх станцуудын бүх салбараар худалдаалж байна. Хэрэглэгч энэхүү картыг худалдан авснаар:

“СОД” картаар шатахуун худалдаж авахад литр тутамд 50 төгрөгөөр хямдруулж болно

  • “Сод Монгол” шатахуун түгээх станцаас бензин авахад нийт үнийн дүнгийн 3 хувийг бонус болгон СОД картандаа хуримтлуулж болно
  • Сод картан дах үлдэгдлээ бусдад шилжүүлж болох бөгөөд энэ үйлчилгээ ямар ч шимтгэлгүйгээр хийгдэнэ
  • СОД карт нь хямдруулдаг, хадгалдаг, шилжүүлдэг гэдгээрээ хамгийн давуу талтай. Мөн хэрэглэгч хүссэн газраасаа интернет ашиглан үлдэглээ шалгах, хэрэглээгээ хянах бүрэн боломжтой. Ингэхийн тулд ухаалаг гар утсандаа “Сод карт” аппликэйшн татаж суулгаснаар картаа бүр илүү төгс ашиглна. Аппликэйшны тусламжтайгаар Сод картанд хуримтуулсан оноогоо хэн нэгэн рүү шилжүүлж, бэлэглэж болдгоороо бусдаас давуу талтай.

image

Хамгаас дотно хүмүүстээ олон давуу талтай энэхүү Сод картыг сар шинийн баярт мөчийн хамт бэлэглэх нь хамгийн таатай бэлгүүдийн нэг байж чадах юм. Картыг 2000 төгрөг, иргэний үнэмлэхтэйгээ өөрт ойр байрлах “Сод Монгол” группын шатахуун түгээх станцад очоод нээлгэх боломжтой юм байна. Ингэхдээ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ байхад л хангалттай. Мөн IC буюу чиптэй картын хэрэглэгчид КАРТ-аа үнэгүй солиулах боломж бий.

Дашрамд дуулгахад, 2019 оны Хадгалдаг, Хямдруулдаг, Шилжүүлдэг “Сод карт”-ийн урамшуулалт хөтөлбөрийн азтануудаа нэгдүгээр сарын 04-нд тодруулж, нэг хүнд Iphone XS MAX, арван хүнд 100'000 төгрөгийн шатахууны эрх, арван хүнд 50'000 төгрөгийн шатахууны эрх тус тус бэлэглээд байгаа юм.

Уламжлалт сар шинийн баяраар ойр дотныхныхоогоо баярлуулах сонголтоор дүүрэн сод картыг сонгох эрхийг танд үлдээж байна.

image

-МОНГОЛ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЯРЛУУЛАХ “БОТГОХОН”-

Дэлгүүрийн лангуугаар дүүрэн өрөөтэй байгаа чихэр жимс, амттан дүүргэн савласан бэлгүүд хүүхэд багачуудын эрүүл мэндэд халгаатай. Одоо хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү хор нөлөөгүй, оюун ухааныг нь хөгжүүлэхэд анхаарсан бэлгийг эцэг эхчүүд сонгох болсон. Энэхүү сонголтод нийцэх бэлгийг “Ботгохон” брэнд хэдийн бэлджээ. Тус брэнд нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эрүүл аюулгүй байлгахад зориулсан эко бүтээгдэхүүнүүдээр сар шинийн баярын бэлгээ танилцуулсан байна.

Ботгохон Монголд үйлдвэрлэгдсэн хямд чанартай бэлгийн багцуудад хүүхдийн оймс, буддаг ном, зурагт ном, ингэний сүүн чихэр багтсан аж. Хэрэв тус бэлгүүдээс сонголтоо хийсэн тохиолдолд:

  • Энэ мөнгө Монгол залуучуудад цалин болж очно.
  • Хүүхдүүдэд чихэр биш мэдлэг өгнө.
  • Тус брэндийн баатрууд болох Бөнбөн, Бабу, Гүүгий нар Монгол залуусын ур ухаанаар бүтсэн, Монгол хүүхдийн сэтгэхүйд тохирсон ирээдүйн Монгол улсын иргэн болсон хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн кино болох юм байна.

Сар шинийн бэлгийн 10+1 хямдралтай багцаас гадна долоон төрлийн багцыг сонгон бяцхан үрсийг баярлуулаарай. Оюунлаг бэлэг 2000 төгрөгнөөс эхэлж байгаа бөгөөд сонгож захиалсан тохиолдолд 50'000₮-өөс дээш үнэгүй хүргэх юм байна. Хоёр багцаас сонгоход (18000+20000)/11=3450 буюу нэг хүүхдийн бэлэг 3450 төгрөг болно.

image

-СОНГОДОГ ДЭЭЛ-СОНГОДОГ БЭЛЭГ-

Хотол олноороо өв соёлоо дээдэлж, элгэн садныхаа амар мэндийг мэддэг сар шинийн баяраар үндэсний дээлээрээ гоёх нь монгол түмний онцгой уламжлал билээ. Ирэх жилийн өнгө төрхийг тодорхойлох энэ л өдрүүдээр тансаг ноолууран дээл хамгийн тансаг эрхэмсэг.

Тэгвэл “Говь” компани эрхэм хэрэглэгчдэдээ нэгэн сонирхолтой бэлгийг задалжээ. Тус брэндийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснийхээ төлөө, цагаан сарын баяртай төгс зохицох гайхалтай бэлэг авах аж. “Говь” брэнд хэрэглэгчдэдээ зориулан дээл худалдан авалт бүрт 50,000₮-ийн бэлгийн карт бэлэглэж эхэлснийг дуулгаад байна. Энэхүү бэлэгтэй худалдаа бүх салбар дэлгүүрүүдэд нэгэн зэрэг задарчээ. 100, 200 мянган төгрөгний бэлгийн картын сонголт ч бий.

Мөн дээлтэйгээ төгс зохицох нэг аксессуар худалдан авбал 10%, хоёрыг худалдан авбал 20%, харин гурав болон түүнээс дээш тооны аксессуар сонгон авбал тус бүр 30% хямдрах гайхалтай боломжийг давхар олгосон байна.


Сэтгэгдэл

shudarga [66.181.185.93] 2019-02-06 22:53:20

shudarga card bnlede


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.