141 хурдан азарга бүртгүүлжээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 141 сүргийн манлай бүртгүүлжээ.
Улсад түрүүлж, Их хурдад аман хүзүүдсэн Б.Наранхүүгийн Бум хул, өнгөрсөн жилийн наадамд аман хүзүүдсэн Г.Бат-Эрдэнийн Ерөөл халзан, Их хурд-10" болон улсын бүсийн уралдаанд айрагдсан М.Сайнзаяагийн Шуранхай хүрэн, улсад 6, бүсэд 3 айрагдсан Х.Мөнхбаатарын хүрэн, улс, бүсэд түрүүлж, айрагдсан Б.Тогтохын хүрэн халзан зэрэг хурдан азарганууд мордох нь.
































































Сэтгэгдэл