Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ.
Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдана. Баяр наадмаар барилдах бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Өнөөдөр бөхийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн 13 цаг минутын байдлаар Үндэсний их баяр наадамд барилдахаар 739 гаруй бөх бүртгүүлээд байгаа аж. Бүртгэл маргааш орой дуусна.

































































Сэтгэгдэл