Оюутан цэргүүд анхны байлдааны буудлагын дасгалаа амжилттай гүйцэтгэлээ

Aдмин / Нүүр

“Оюутан цэрэг-2026” цэргийн мэргэжил олгох сургалтын хүрээнд байлдагчид анхны байлдааны буудлагын дасгалаа амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү дасгал нь онолын мэдлэгээ бодит нөхцөлд хэрэгжүүлэх, зэвсэгтэй зөв харьцах дадал хэвшүүлэх, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх, төвлөрөл, сахилга бат, сэтгэл зүйн бэлтгэлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой сургалтын нэг хэсэг юм.

Анхны буудлага нь цэрэг хүний хариуцлага, сахилга бат, тэсвэр хатуужлыг сорьдог онцгой мөч бөгөөд энэ сургалтаар байлдагчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэргийн албаны ур чадварыг шат ахиулах чухал алхам болж өгдөг юм.

“Оюутан цэрэг-2026” сургалт нь цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна эх оронч үзэл, хамт олонч сэтгэлгээ, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсээр байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.