СУРВАЛЖЛАГА: Хуримаа хийснээс хойш, 16 жил архи хэрэглээгүй Ө.Батнасангийнд зочиллоо

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Нийгэмд сайн сайхан үр чимээгүйхэн тарьж, эгэл жирийн амьдарч яваа гэр бүлүүдтэй бид уулзан ярилцдаг уламжлалтай. Энэ удаа бид бүх л баяр ёслол, арга хэмжээнд архи хэрэглэлгүй 16 жил болсон Ө.Батнасангийнд зочилсон юм. Эднийх ам бүл тавуулаа, сүүлийн хэдэн жил Солонгос, Швейцари зэрэг улсуудад гэр бүлээрээ амьдарч байгаад саяханаас Монголдоо суурьшсан гэнэ.

Ө.Батнасан архинд орж, аж амьдралаа алдаж яваа хүмүүст туслахаар олон жилээ зориулан хөдөлмөрлөж яваа бол эхнэр А.Амаржаргал нь Солонгост нанотехнологиор докторын зэрэг хамгаалсан, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтай залуу эрдэмтэн бүсгүй.

Ө.Батнасангийнх архигүй гэр бүл болохоор эднийд архи уух гэж ирдэг хүн байхгүй, архины талаар ч яриа болдоггүй. Орой найзуудтайгаа уулзахаар архи уух нь тодорхой байдаг тул очдоггүй, тэд ч намайг мэддэг гэж айл гэрийн эзэн нь ярьж байна.

“Амьдралын аваргууд” ТББ-ын үүсгэн байгуулагч Ө.Батнасан:

-МАНАЙХ ШИНЭ ЖИЛЭЭР Ч ОРГИЛУУН ДАРС ЗАДАЛДАГГҮЙ-

-Танай гэр бүл бүх л баяраар архи хэрэглэдэггүй, архи ширээн дээрээ тавьдаггүй гэсэн шүү дээ. Хэзээнээс энэ хэвшил тогтсон бэ?

-Бид хоёр 16 жилийн өмнө хуримаа архигүй хийсэн. Миний хувьд анх жаахан архины асуудалтай байж байгаад эхнэртэйгээ суухдаа энэ асуудлаа давахаар шийдсэн. Тиймээс л хуримаа архигүй хийж, түүнээс хойш гэртээ архи оруулахгүй байя гэж ярилцсан. Одоо манайд ямар ч баяраар архи байдаггүй. Шинэ жилээр ч оргилуун дарс задлахгүй, ундаагаа усаа, цайгаа л ууна. Гэхдээ амьдрал байнга дардан байхгүй, энэ хугацаанд би алдаж архи уусан асуудал бий. Үүнийг дахин давж, одоо архи гэдэг асуудал манай амьдралд байхгүй. Найз нар ч манайд ирэхдээ “Насаагийнх архигүй юм чинь сайхан хоол цай идэж ууя, тоглож, ярилцъя” гэсээр л ирнэ.

-Та гэр бүлээ манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манайх гадаадад их олон жил болсон. 2009-2014 онд таван жил Солонгос улсад амьдарсан. Эхнэр маань БНСУ-ын Чонбугийн их сургуульд нано технологиор докторын зэрэг хамгаалсан. Зэргээ хамгаалсны дараа сургуульдаа хоёр жил эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Харин сүүлийн нэг жил Швейцарит амьдарч байгаад Монголдоо ирлээ. Эхнэр мөн л Швейцарийн Засгийн газрын тэтгэлэгээр Цюрихын их сургуульд судлаач, эрдэмтэнээр ажиллах тэтгэлэг аваад Санкт-Галлена хотод бид амьдарсан. Энэ сургууль дэлхийд долдугаарт жагсдаг. Монголоос анх удаа манай эхнэр тэнцэж явсан. Энэ талаар эхнэр өөрөө огт ярьдаггүй юм, их даруухан хүн. Одоо ШУТИС-ийн ахлах багш хийж байна. 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу эрдэмтний шагнал авч байлаа. Харин миний ажил бол хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэдэг. “Хорихын үйлчилгээний нэгдсэн төв” ТББ-ыг үүсгэн байгуулаад 2005 оноос хойш монголын хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүсийг зөв амьдралд уриалж, гэр бүлд нь зөвөөр ойлгуулж, салж сарнисан улсыг эвлэрүүлэн зуучлах ажил хийдэг ээ. Солонгост амьдардаг байхдаа жилд 3-4 удаа Монголдоо ирж, өөрийнхөө ажилласан мөнгөөр ирж энэ ажлаа хийдэг байсан. Харин манай хамгийн бага охин Б.Ариун-Ивээл 2014 онд Солонгост төрсөн. Дунд хүү Б.Ариунбилэг 12 настай. Том охин Б.Ариунзул 16 настай, одоо иргэний үнэмлэхээ авч “том” хүн болно доо. Ийм гурван хүүхэдтэй, дэлхийг тойрон аялдаг, гарын таван хуруу баг байна /инээв. сурв/

Бид явсан газар болгоноо архигүй амьдралыг сурталчилдаг. Миний хийж чадах зүйл л энэ. Солонгост ч, Швейцарит ч “Насаагийн гэр бүл архигүй, архигүй эр хүн” гэж мэднэ. Ерөнхийдөө ийм л айл байна даа. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, цалингаас цалингийн хооронд амьдардаг жирийн л нэг гэр бүл.

-Та “Архигүй, эрүүл гэр бүл аян” өрнүүлж байсан шүү дээ. Архинаас болж амьдрал нь уналтанд орсон гэр бүлийг та мэдэхийн хувьд архигүй эрүүл гэр бүл, архичинтай гэр бүл хоёрын харилцааны ялгааг олж харсан байх?

-Үгээр хэлэхийн аргагүй. Тэнгэр газар шиг, бороотой өдөр нартай өдөр шиг л ялгаатай. Бороотой бороотой гэхэд маш хүчтэй салхитай, аянга цахилгаан буусан, ширүүн бороотой өдөр бол архичин хүний амьдрал. Монголын цэлмэг сайхан тэнгэртэй, униар татсан нэг их сайхан өглөө бол архи уудаггүй хүний амьдрал. Би архи уулаа гэхэд энэ гэрийн орчин шал өөр байна, энэ хэдэн хүүхдийн айдас, эхнэрийн сандрал нэмэгдэнэ. Архигүй бол ямар их аз жаргалтай гээч, хүүхдүүд инээнэ, эхнэр аз жаргалтай, ажил төрөл бүтэмжтэй, хэрүүл уруул байхгүй. Саяхан надаар үйлчлүүлдэг нэг хүний эхнэр ярина лээ. Нөхөр нь архи уулгүй хэдэн сар болсон юм. Би эхнэрээс нь яг чиний асуултыг асуулаа “Танай гэр бүлд архи уугаагүй энэ хэдэн сард юу болов оо” гэтэл “Ярихын аргагүй сайхан сар байлаа” гэнэ. “Та нөхрөөсөө юу мэдрэв” гэтэл “Би нөхрийгөө амттанд дуртай юм гэдгийг мэдлээ” гэж байгаа юм. Үнэхээр сайхан санагдсан. Тэр эмэгтэй орой ажлаа тараад гэртээ харих замдаа дэлгүүр орж нөхөртөө чихэр авдаг болсон байгаа юм. Хүн харахад энгийн боловч тэр гэр бүлийн хувьд ямар сайхан харилцаа, мэдрэмж сэргээ вэ. Сүйрэх гэж байсан хайр нь эргээд сэдэрч, ургаж байна шүү дээ. Гэтэл энэ хоёр 50 гарчихсан улс. Нөгөөтэйгүүр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь л архины асуудалтай шүү дээ. 2005 оны үед нийт гэмт хэргийн бүр 70 орчим хувь нь архинаас хамааралтай байсан бол өнөөдөр харьцангуй багассан буюу 50 орчим хувь болсон байх юм. Гэхдээ гэмт хэргийн агуулга нь өөрчлөгдөж зохион байгуулалттай хийдэг болсон байна. Хуучин архи уугаад л гарч дээрэм хийж, хүний юм булаагаад зугтдаг хэрэг давамгайлдаг байсан юм.

-Гэр бүлийн орчин дох архидалт хүүхдүүдэд яаж нөлөөлж байгаа харагддаг вэ?

-Хамгийн их нөлөө хүүхдүүдэд л очино. Хүүхдийн сурлага муудна, ааш араншин эвдэрнэ. Гэр бүлийн багана болсон эцэг хазайвал амьдрал хазайна л гэсэн үг. Эхнэр болсон эмэгтэй амьдралаа аваад яваад болоод байгаа юм шиг харагдах боловч хүүхдийн амьдрал тэр баганыг дагаад алсуураа унаж л явдаг юм. Хожим тэр хүүхдээс сайн зүйлийг хүсэх хэцүү. Ухаантай, мундаг хүүхдүүд хэцүү амьдралаас ургаад гараад ирдгийг үгүйсгэхгүй, гэхдээ л Монголчууд үндсийг нь судал гэдэг нь оргүй хоосон үг биш.

image

-100 ГРАММ АРХИНААС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬДРАЛ НАДАД БИЙ-

-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Идээний дээж архи гээд л ёоз ёозоор нь ширээн дээрээ өрдөг цаг үе ирлээ дээ...

-Зэрэг зиндаагаа харуулах гээд ч байгаа юм шиг. Бидний Монголчууд ер нь их сонин юмаар өрсөлдөх юм. Эрчүүд хөөргөөр, эмэгтэйчүүд алт мөнгө, булган шубаараа өрсөлдөнө. Цагаан сараар ууц, таваг, архиараа өрсөлдөнө. Сайн ууц тавьж, сайхан архи тавьбал тэр жилдээ сайн байна гэх агуулгатай мухар сүсэг гэхүү билэгшээлтэй. Үүнээс эхлээд баяр өөрөө их сонин болчихсон. Гэтэл бид баруунд амьдарч байхдаа нэг л удаа согтуу хүн гудамжинд харж байсан. Хотын баяр болж байхад нэг залуу гудамжинд тасарчихсан хэвтэж байдаг юм. Түүнийг хүн болгон яриад л, туслах гээд л, “бие нь зүгээр үү, түргэн дуудах уу, даралт нь ихэсчихсэн үү” гэнэ. Тийм л сонин үзэгдэл. Азид цагаан сарын баяраар хүүхдүүд эцэг эхдээ архи барьж очих нь байтугай дэргэд нь амсахгүй, уруул хүргэхгүй. Аав нь л буруу харж байгаад ёсыг бодож нэг тогтоовол тогтооно, үгүй бол үгүй.

-Танайх сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Архи хэрэглэдэггүй гэдгийг мэдэхгүй хүн ирэх тохиолдолд яадаг вэ?

-Одоо ч тийм хүн байхгүй болждээ. Миний гэр бүлийн хүрээлэл бүгд л манайхыг мэднэ. Би өөрөө айлын таван хүүхдийн нэг, дүү нар минь бүгд архинаас хол. Тиймээс манайд хэн ч архи горьдож орж ирэхгүй. Солонгост байхад ч дүү нар бүгд мэддэг учраас орж ирж сайхан бууз идчихээд л гараад явна. Уух дуртайнууд нь харин орж ирэхгүй. Манайх цагаан сараар цагаалгаа тавина, ууцаа тавина, чихэр жимс, боов еэвэн, ус ундаа, сүү саалиа тавина, ингээд л боллоо.

-“Үгүй” гэж хэлэх соёл, зориг хүмүүст их дутаж байх шиг. Та хэдийгээр гэртээ архигүй орчин бүрдүүлсэн ч гэрээсээ гараад айлд очиход ёсыг бодож нэг татчих, уруулаа хүргэчих гэх мэтээр шахдаг байх. Ийм үед та яадаг вэ?

-Байнга л тийм зүйл тохиолддог. Мэдэхгүй хүн бол намайг эхлээд шахдаг л юм. Гэтэл хүн үгүй л гэсэн бол үгүй шүү дээ. 100 грамм архинаас илүү үнэ цэнэтэй амьдрал надад бий. Эр хүнд зорилго бий, түүндээ үнэнч байх гэдэг чухал. Зарим нэг найз маань “Аа чи” гэдэг л юм. Хариуд нь би “Чи миний дайсан байна, би чамтай ахиж найзлахгүй шүү” гэдэг. “Хоёулаа хар багаасаа найзалсан байхад чи иймхэн зүйл дээрээс” гэнэ. “Үгүй, чи надад архи барьж ирнэ гэдэг хорлох гэж байгаа л хэлбэр” гээд зоригтойхон хариулдаг. Архи барьж ирж байгаа хүн бүхэн дайсан. Цаад хүн нь дайсны сэтгэлээр ирээгүй, анд нөхдөө гээд хүндэлж ирж байгаа. Гэхдээ тэр архийг уувал архинаас татгалзаж байгаа хүний амьдрал сүйрнэ. Сүйрүүлэхгүйн тулд архинаас татгалзана. Архи, архины найз хоёр хэзээ ч амьдралыг босгож байсан түүх үгүй. Энгийн хэрэглээтэй хүнийг би энд буруутгаагүй гэдгийг цохож хэлье. Ийм хүмүүсийн мөн чанарыг мэдэхгүй учир би юм ярихгүй. Миний хувьд огт хэрэглэгдэггүй хүмүүсийн хүрээлэл дунд амьдарч байна.

-Залуус нэг үеэ бодвол энэ тал дээр их соёлтой болсон. Гэхдээ таныг нэгэнт мэддэг болсон тул шахахгүй, хүндэлдэг юм байж. Гэтэл залуусыг насаараа ахархаж архи дарсаар шахах тохиолдол их байна. Ийм үед яаж өөрийгөө татаж авах ёстой гэж та зөвлөх вэ?

-Энэ л ёстой нийгмийн асуудал болчихоод байна. Аливаа зүйл дандаа хоёр талтай. Донтолт гэдэг үгний нөгөө талд таашаал, айдас гэдэг үгний эсрэг талд аврал, найз гэдэг үгний эсрэг талд дайсан. Залуус хэнтэй нөхөрлөхөө сайн сонгох хэрэгтэй. Чи ямар амьдрах нь найзаас их шалтгаална. Гэр бүлтэй болоогүй хүний амьдрал найзаас 100 хувь шалтгаална гэхэд хилсдэхгүй. Шилжилтийн алтан үе дээрээ нэг л муу найзтай нөхөрлөвөл насан туршдаа арилгаж боломгүй хар толбо амьдралд сууна. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол. Эцэг эх нь захиад байхад даанч үгийг нь авахгүй юм. Би өөрөө ч багадаа ийм зүйлтэй учирч явсан. Хөгшин ээжийн минь сүүлийн үг “тэр хүүхэдтэй битгий нийлээч ээ” гэх үг байсан. Гэтэл би хөгшин ээждээ “Юу гэж тийм юм байх вэ, би өөрийн гэсэн толгойтой, хүнд уруу татагдана гэж юу байхав” гэж хэлж байлаа. Гэтэл төд удалгүй би нөгөө найздаа уруу татагдсаар, эцэст нь түүнийг би өөрөө уруу татах хэмжээнд хүрч, нөгөө найзын минь ээж надаас хүүхдээ холдуулах гэдэг болсон. Ийм л сонин үйл явц болдог. Залуус одоо ихэвчлэн архийг шоу цэнгээн, стресс тайлах, баяр ёслол гэж хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, архи гэдэг зүйл хүний амьдралын адерналиныг ихэсгэж, хөгжөөж, уур амьсгал хөгжилтэй болно гэж ууж байгаа. Гэтэл хэзээ ч амьдралыг нь сүйрүүлнэ, гудамжинд хэвтэж байгаа Дорж шиг болчихно гэж уухгүй. Тиймээс л бид ухаантай байх хэрэгтэй. Архи гэдэг шимигчтэй л адил эсэргүүцэл суларчихсан байхад биеийг чинь иднэ. Тиймээс хүүхдэд багаас нь дархлаа зөв суулгаж өгөх чухал. Хүндэлж очиж байгаа болохоос архийг нь уух гэж очоогүй. Хэрэв надад дээд албан тушаалтан минь архи шахвал би тэр хүнийг нэг нүдээрээ ч харахгүй, мэндлэхчгүй, хүндлэхчгүй. Тиймээс залуус архины эсрэг хүчтэй, дархлаатай байх хэрэгтэй. Уулын уруу тормозгүй тавьсан машин өнхөрсөөр өнхөрсөөр доод цэгт очоод сүйрнэ. Архичин хүн ч ялгаагүй, бага багаар уусаар уусаар эргэн тойрноо, гэр бүлээ сүйрүүлнэ.

Ө.Батнасан эхнэрийнхээ боловсролыг ярих дуртай, авсан шагнал урамшууллыг нь бидэнд танилцуулахад эхнэр А.Амаржаргал нь дуугүйхэн инээгээд цааш харан хоол, хүнсээ бэлдэнэ. Хүүхдүүд аавынхаа ойролцоо эргэлдэж, томчуудын ярианд оролцохгүйхэн инээлдэж сууна. Том охин нь гэрээ цэвэрлэж, ээж аавдаа тусалдаг. Дунд хүү нь эгч дүү хоёрынхоо арыг бат хамгаалах мундаг залуу болох гэнэ. Харин бага охин байгаа бүхнээ бусадтай хуваалцах сайхан сэтгэлтэй гэлээ.

image

Эхнэр А.Амаржаргал

-“АРХИ УУДАГГҮЙ” ГЭХ ҮГ НЬ ЦААШИД ЭНЭ ХҮНТЭЙ АМЬДРАХ ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙЛАА-

-Архигүй гэр бүлийн сайн сайхныг та манай уншигчдад хэлж өгөөч?

-Анх нөхөртэйгөө танилцаж байхад “Би архи уудаггүй” гэж надад хэлж байсан нь тод үлджээ. Үнэхээр тэр үед архи уудаггүй хүн ховор байлаа шүү дээ. “Архи уудаггүй” гэж хэлсэн тэр зорилготой байдал нь цаашид энэ хүнд амьдралаа зориулж, хамт амьдрах итгэл надад төрүүлсэн. Архигүй байна гэдэг цаашид амьдрал өсөж дэвшинэ гэсэн давхар санааг шууд илэрхийлж байгаа. Нөхөр архи уувал мэдээж оройн цагаар ууна. Энэ үед хүүхдүүд тайван бус, эхнэр нь хойноос нь санаа зовно, ер тайван байж чадахгүй шүү дээ. Хэдийгээр хүүхэд тоглоод л жирийн байгаа мэт боловч сэтгэлд нь “аав ирээд яах бол” гэх айдас байж л таарна. Манай гэр бүлийн хувьд аав архи уудаггүй болохоор ямар ч асуудалгүй. Бид ажил, хичээлээ тарж ирчихээд орой 18:30 цагаас хойш гэрээсээ гардаггүй, халуун ам бүлээрээ цагийг өнгөрүүлдэг.

Ө.Батнасан: Хүмүүс найзуудтайгаа оройн цагаар л уулзаж, ууж иддэг шүү дээ. Миний хувьд эхнэр минь миний найз, хүүхдүүд минь миний хамгийн дотны хүмүүс. Оройн цагаар гадуур явах ямар ч сонирхолгүй. Эхнэртэйгээ суухаасаа өмнө би гудамжинд өчнөөн мянган найзтай байлаа шүү дээ. Надад найзаас их юм байгаагүй. Одоо бол найзууд уулзахаараа ууж иддэг учраас би мэдээд очдоггүй.

-Архигүй байна гэдэг эдийн засгийн хувьд ч их том давуу талтай байдаг болов уу?

А.Амаржаргал: Яг зөв. Эхний хэдэн архийг найз нөхөд чинь өгдөг юм байж. Үүнээс хойш архи уумаар санагдах үед цалингаасаа зарцуулж эхэлнэ, бүр мөнгөгүй бол гэр орноо зарж үрээд л эхэлдэг. Хүүхэддээ хоол авч өгөх мөнгөө архи болгоод ууна гэдэг яасан харамсалтай вэ.

-Архи уух болохоор яаж ийгээд мөнгө босдог гээд л хүмүүс тоглоом шоглоомоор хэлээд байдаг. Энэ бүхэн өр болж байгаа гэдгийг ойлгодоггүйтэй холбоотой байх?

А.Амаржаргал: Тийм, архи хэтрүүлэн уудаг хүмүүсийг гэрийн эргэн тойрны дэлгүүрийн худалдагчид андахгүй, энд тэнд л архины өр зээлтэй болчихсон байдаг. Хүмүүс их сонин ганц юм ууя гэхээр аваад өгчихдөг мөртлөө “найз нь хоолны мөнгөгүй болчихлоо” гэж ярихаар нь “мах аваарай” гээд мөнгө өгдөггүй. Их сонин логик. Хамт архи ууж байгаа найзынх нь гэрт хүүхдүүд нь хоолгүй байхад хоол авч өгөөрэй гээд мөнгө өгдөг хүн сонсож байсан уу?

-Үгүй. Та хүүхдүүддээ ирээдүйд архинаас татгалзах талаар зөвлөгөө, сургамж хэлдэг үү?

-Архи муухай гэж ярихаас илүү үлгэрлэх чухал. Хүн гэдэг сонсохоос илүү харж мэдрэх нь ач холбогдолтой. “Тэг, ингэ” гэж хүүхдэд заахаас илүү харуулах хэрэгтэй. Би үүнийг нэг их гэгээнтэн, мундаг хүн болчихоод ярьж яваа юм биш. Алдаж онож явахдаа эхнэрээ гомдооход амьдрал ямар байсан, хүүхдүүдийн хүмүүжил ямар байсан гэдгийг өөрөө үзчихсэн болохоор амьдралынхаа туршлагаас л ярьж байна. Түүнээс биш номноос уншиж, эрдэм шинжилгээний ажил бичиж, өгүүлэл хэвлүүлчихээд л яриад байгаа юм биш шүү. Би хүүгээ насан туршдаа эгч, дүү хоёроо хоёр нүднийхээ цөцгий шиг хайрлаж явна гэдгийг ойлгосон, толгойд нь орчихсон гэдэгт итгэдэг. Бага охин минь ямар ч юмыг ганцаараа идэж болохгүй, заавал ах эгчтэйгээ хувааж идэх ёстой гэдгийг мэддэг. Өнөөдөр л гэхэд аавдаа тараг захихад нь "Ямар тараг авах вэ, миний охин” гэхэд “Гурван тараг” гэж хариулж байна. Ах эгчдээ өгөх гэсэн сэтгэл суучихсан. Хүүхдэд боловсрол хэрэгтэй, гэхдээ хүн байх боловсрол илүү чухал. Мундаг боловсролтой хирнээ хүнийг хайрладаггүй, хүнийг өрөвддөггүй, хүн чанаргүй болчихвол яах билээ.

-ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР АРХИНААС ГАРГАЖ, МЭРГЭЖИЛТЭЙ, ОРЛОГОТОЙ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛГООД ЯВУУЛДАГ-

-Тиймээ. Архигүй байж гэр бүлээ хайрладаг байх үүнээс л үүдэлтэй байх. Архигүй байх гэснээс та өөрөө бусдыг архинаас салгаж, амар амгалан амьдруулахын тулд аян хүртэл зохиодог шүү дээ. Энэ талаараа цухас дурдахгүй юу?

-Ямар ч архичин архинаас гарах хүсэлтэй байдаг юм байна. Гагцхүү түүнээс гарах арга замаа олж чаддаггүй юм байна, хүрээллээ сольж чаддаггүй юм байна, ажлын байр олдоггүй юм байна. Манай “Амьдралын аваргууд” төсөл миний бодлоор Монголд хэрэгжиж болох төгс хувилбар. Төр, цагдаа, эмнэлэг, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, ТББ-ууд, ажил олгогчид нь оролцоно. Нэг хүнтэй бид бүтэн жилийн турш ажиллана. Хүмүүст бид архинаас гарсан хүмүүсийн гэрчлэлийг сонсгож, архигүй эрүүл гэр бүлийн талаар лекц сонсгох өдөрлөг зохион байгуулна. Өөрийгөө архичин гэж боддог хүмүүсээр зураг зуруулдаг юм. Энэ өдөрлөгт оролцсон хүмүүс эхлээд цагдаад туугдаад хүчээр орж ирдэг бол гарахдаа нүдэнд нь оч гялалзаад гардаг юм шүү дээ. Үүнээсээ шалтгаалаад хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийднэ. “Би архинаас гармаар байна” гэсэн хүний гэр бүлтэй уулзаж, гэрээ хийнэ, гурван сарын турш хөтөлбөрт хамрагдахад нь та бүхэн дэмжээрэй, бид эндээс ажиллана гэж тохиролцоно. Гурван сарын турш гэр бүл нь гурван удаа хамтарсан сургалтанд сууна. Үүний дараа бие болон тархинд нь байгаа спиртийг гадагшлуулах хор тайлах эмчилгээ хийнэ. Биед нь байгаа этилийн спиртийг гадагшлуулахаас нааш “архинаас гарна” гэж хичнээн сайхан бодоод нэмэргүй шүү дээ. Тэд чинь хумс хуруугаа хугалаад ч хамаагүй ухаж төнхчөөд архиа аваад уучихдаг болчихсон тийм л үе дээрээ байгаа. Тиймээс хордлогыг нь тайлсны дараа архины харшлын эм, спраль гэх мэт эмийг эмчтэй ярьж байгаад уусан хэмжээнээсээ шалтгаалаад өгнө. Энэ эмийг уусны дараа хүн хэдэн өдөр архи уухгүй байж чаддаг. Яг л ийм үед нь бид зүрх сэтгэлд нь шаардлагатай эдгэрлийн хичээлүүдээ заана. Даваагаас баасан гаригт өглөөний 08-17 цаг хүртэл ордог. Вакум сургалт явуулахаар хүмүүсийн амьдрах чадварыг мохоож, гэр бүлийн харилцаа жаахан муудах гээд байдаг талтай учраас яг л гэр оронгүй хүн биш бол энэ аргыг дэмждэггүй. Ингээд сургалт гурван сарын турш явсны дараа мэргэжил эзэмшүүлэхээр сургана. Эмэгтэйчүүд тогооч оёдолчин, эрчүүд газар тариалан, барилгын салбарт ажиллах мэргэжил олгоно. Дараа нь ажлын байранд зуучилдаг. Энэ бүхэнд тийм их мөнгө ч ордоггүй, бэлэн сайхан төслүүд байдаг. Харин энэ хүмүүсийг чин сэтгэлээсээ дагуулж явах менежер, сайн удирдагч л хэрэг болдог юм. Ингээд ажилтай болгоод орхичихгүй, үлдсэн найман сарын турш авсан цалингийнх нь тодорхой хувийг өөрт нь, тодорхой хувийг гэр бүлд нь өгөөд үлдсэн 50 хувийг нэрийнх нь дансанд хадгалдаг. Ингээд нэг жилийн хугацаанд тухайн хүн архинаас гараад, мэргэжилтэй болоод, ажилтай болоод, тодорхой хэмжээний хуримтлалтай болоод, хамгийн гол нь тэр хүн өөрөө өөртөө итгэх итгэлтэй болоод гардаг юм. Жилийн дараа гарахад нь гэр бүлийн гишүүдэд, өөрт нь батламж гардуулаад өдөрлөг хийж “Ийм сайхан хүн байна, ийм сайхан авьяастай юм байна, ийм сайхан гэрийн эзэгтэй, ийм сайхан айл гэрийн ноён нуруу юмаа, ийм мөнгө цуглуулж чадлаа” гээд гардуулж өгдөг. Энэ бол хийгдчихсэн ажил шүү, одоо ахиад хийх болно. Хаяна гэж байсан хүмүүс нь хаяхын аргагүй хүн байж шүү гэдэг итгэл төрүүлж байгаа нь хамгийн чухал юмдаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Архинаас гаръя л гэж бодож байвал мэргэжлийн хүмүүст ханд. Зөв амьдрах ухааны клубүүдэд оч, дүүрэг болгонд наркологийн эмч бий, тэднийг гололгүй уулзаад зөвөлгөө ав. Юу юуны духанд хүрэлгүй нөхрөө, эхнэрээ шууд архины эмчилгээнд явуулах хэрэггүй. Эрүүл саруул хүн мөн бол хэрүүл шуугиангүй хоорондоо ярилц. Манай эхнэрүүд нэг бол согтууд нь хэрэлдэнэ, эсвэл шартаж “үхэх” гэж байхад нь уурлаад яриад байдаг. Нөгөө хүн нь бушуухан тэр уур амьсгалаас холдож архиа уух гээд тэнэглээд явчихдаг. Энэ дээр л алдаад байдаг шиг санагддаг. Эцэст нь олон хүн архинаас гарч амьдралынхаа аварга болоосой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Сэтгэгдэл

ggg [202.179.31.74] 2019-01-26 03:52:36

mundag zaluu baina. hiij buteej iavaa zuil ni butemjtei sainiig eruue

Зочин [202.179.31.74] 2019-01-26 03:52:28

mundag zaluu baina. hiij buteej iavaa zuil ni butemjtei sainiig eruue

Зочин [202.179.31.74] 2019-01-26 03:52:23

mundag zaluu baina. hiij buteej iavaa zuil ni butemjtei sainiig eruue

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:38

Тэвчээртэй мундаг байна. Амьдралын утга учир, үнэ цэнийг зөв ойлгож ухаарсан үнэхээр жинхэнэ эр хүн байна. Гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Хүний төлөө гэсэн буянтай ажилд нь амжилт хүсэн ерөөе!

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:20

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:18

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:15

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:14

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:13

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:54:12

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:39

Тэвчээртэй мундаг байна. Амьдралын утга учир, үнэ цэнийг зөв ойлгож ухаарсан үнэхээр жинхэнэ эр хүн байна. Гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Хүний төлөө гэсэн буянтай ажилд нь амжилт хүсэн ерөөе!

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:33

Тэвчээртэй мундаг байна. Амьдралын утга учир, үнэ цэнийг зөв ойлгож ухаарсан үнэхээр жинхэнэ эр хүн байна. Гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Хүний төлөө гэсэн буянтай ажилд нь амжилт хүсэн ерөөе!

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:32

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:31

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:30

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:29

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:26

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:19

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:17

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:12

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:09

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:53:03

зочин [66.181.176.164] 2019-01-25 08:52:57

Тэвчээртэй мундаг байна. Амьдралын утга учир, үнэ цэнийг зөв ойлгож ухаарсан үнэхээр жинхэнэ эр хүн байна. Гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Хүний төлөө гэсэн буянтай ажилд нь амжилт хүсэн ерөөе!

Зочин [59.153.114.165] 2019-01-24 12:44:02

Boltugai.

БАТАА [124.158.111.52] 2019-01-24 22:23:21

САЙХАН ГЭР БҮЛ БАЙНАА АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ

aa [66.181.164.81] 2019-01-24 08:58:39

Arhi uuhgui baihaar buh zuils saihan boldog ym bna daa anduudaa, bi amsalgui jil garan bolj bna. 18 jil gussan baina lee. bodohoos gutdgiin sh dee

Зочин [202.21.96.75] 2019-01-25 01:00:40

Сайн байна шүү! Цаашид ч энэ бодлоо хадгалаад явж чадна гэж итгэж байнаа!

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:54:25

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:54:15

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:53:57

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:53:56

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:53:55

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:53:53

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

В.Нарандалай [66.181.161.27] 2019-01-24 08:53:45

Архи үнэндээ бол архийг идээ ундааны дээд л гэдэг дээр үеэс дээд болгож хэрэглэдэг хүмүүс байдаг л даа аа харин миний хувьд тэгэж чадаагүй юм лдаа амьдралдаа хамгын том алдаа бол архи ууж сурсан цагаас эхлсэн юм байна лээ одоо бол архи уухаа больсон архи үнэндээ дэмий зүйл юм гэдгийг оройтож л ойлгосон одоо тэгээд залуус та нартаа залуу насаа архиар битгий үрээч л гэж хүсэх бна даа багасаж болино гэж байдаггүй юм шүү ердѳѳ шууд хаявал гарч болдог юм шүү залусаа

eenee [203.91.115.46] 2019-01-24 05:05:13

zqw saihan zuil niigemd hiij ulger bolj bgaa hun bn arhiig uuh bish arhind uulgaj bgaagaa uuj bgaa hun medehgui d l hamag uchir bn amjilt husie mundag hun bnaa

eenee [203.91.115.46] 2019-01-24 05:05:12

zqw saihan zuil niigemd hiij ulger bolj bgaa hun bn arhiig uuh bish arhind uulgaj bgaagaa uuj bgaa hun medehgui d l hamag uchir bn amjilt husie mundag hun bnaa

eenee [203.91.115.46] 2019-01-24 05:05:11

зочин [202.9.43.111] 2019-01-24 02:33:41

ЭНД ИХ ЭНГИЙН ХЭРНЭЭ ЧУХАЛ ЯРЬСАН БАЙНА. ХРИСТ ДЭЭР ОЧ ГЭЭГҮЙ НААД ЗАХ НЬ НАРКОЛОГИЙН ЭМЧДЭЭ ХАНД ГЭЭД ЭНГИЙН ЮМ ЯРЬСАН БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЙИМ БАЙХАД НЬ ЭЛДВЭЭР БИЧИХЭЭ БОЛЬ. АРХИ УУХЫН ЗӨВ ГЭЖ УГААСАА БАЙХГҮЙ. ЗӨВ ЯРИХАД НЬ ДЭМЖЭЭЧ. КОММЕНТООРОО ХҮМҮҮСИЙГ БУРУУ РУУ УРУУ ТАТАХАА БОЛЬЖ, ЗАЛУУСТ ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛЦГООЁ

ЗОЧИН [202.9.43.111] 2019-01-24 02:26:30

Христ байлаа гээд яагаад болохгүй гэж. Монголд архины асуудалтай хүмүүст Христийнхэн л бодит байдал дээр тусалж байна. Сүмд юу сургадгийг ирж харчихаад Христийнхийг дүгнэвэл сайн даа

Зочин [202.9.43.111] 2019-01-24 02:21:27

ЮУ НЬ ГАЖ БАЙГАА ЮМ. ЭНЭ ХҮНИЙ ЭРЭГТЭЙ ДҮҮ НАРААС ЭХЛЭЭД ИЙМ ЗАЛУУЧУУД, ИЙМ АМЬДРАЛТАЙ ГЭР БҮЛҮҮД МОНГОЛД ЗӨНДӨӨ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮНИЙГ МЭДНЭ. АРХИНААС ГАРИЙ ГЭЭД Л ГАРСАН Ш ДЭЭ. АРХИ УУЛГҮЙ БАЙЛАА ГЭЭД УЙДАДГҮЙ ЮМ. ТЭР ЦАГАА БУСДЫН САЙН САЙХАНД ЭНГИЙН БАЙДЛААР ЗОРИУЛЖ БОЛДОГ ЮМ. САЙХАН ЭЭЖИЙГЭЭ ХҮНДЛЭХЭЭС ЭХЛЭЭД Л АМЬДРАЛЫГ УХААРЧ АРХИГҮЙ АМЬДАРЧ БАЙГАА ХҮН .

Отгонбаяр [203.91.115.251] 2019-01-24 01:18:24

Баяр хүргэе ээ Насаа. Чамайг би Цагааннуга амралтанд амарч байсан хүүхэд байх үеээс чинь мэднэ. Зөв. Нэг хүн ч гэсэн зөв амьдарч байхад баярлалаа. Амьдралд нь сайн сайхныг ерөөе. Болж байна найзаа. . . .

irgen [64.119.19.155] 2019-01-24 00:46:56

taaruulj uunuu gehees ogch uuhgui bol uidaj uheh bailgui

Зочин [202.126.89.216] 2019-01-23 22:53:52

Үнэн үү??? Яг 16 жил уугаагүй байж харагдаач!! Мэднэ шүү чамайг!!

Зочин [202.21.96.75] 2019-01-25 01:01:28

Чи ямар өөдгүй хүн бэ.

Зочин [112.72.11.123] 2019-01-24 08:03:18

chi medeed yaadgiin.Ene hun chamaig bodvol yum hj yavna.

Зочин [103.229.122.199] 2019-01-24 06:01:57

Dund mi aldsan um bgaa. Ghdee zassan zalruulsan gesen bna. Heruul hiij hunii ul shagaihaasaa turuulj niitlelee oilgoj unsh. Bas joohon samar id

Зочин [64.119.17.190] 2019-01-23 23:13:45

Хорчин чөтгөр минь!Нэг ч гэсэн монгол хүн чамаас илүү гарах гээд байна уу?

Зочин [103.57.95.92] 2019-01-23 21:48:07

Ene hun helehdee zuv heregleetei hund ene bugdiig golchlon yriagui shuu.arhind orson arhi uuh geher yu ch hiihes butsahgui dontson tiim humuusin talaar yrij bn hed bgan bish uu

Zochin [139.5.219.239] 2019-01-23 08:34:02

xogshin zaluugui arxind jivj bn arxinaas targalzya

аа [66.181.183.223] 2019-01-23 16:26:42

. БОДВОЛ НЭГ ПАСТОР БИЗ.

Зочин [64.119.17.190] 2019-01-23 23:17:08

Пастор байхдаа ч яадгийм,зөв зүйл хийж амьдралд жаахан гэгээ өгч байвал боллоош дээ.

Пастор бол яадаг юм.Адилхан л хүншт.Мундаг байна. [122.201.22.164] 2019-01-23 22:50:31

Мундаг

Зочин [66.181.189.138] 2019-01-23 20:52:11

Tegeheer yadgiin ur dun l cguhal bus uu

зочин [202.21.106.156] 2019-01-23 15:39:54

архигүй бол ирдэггүй найз нөхдөөсөө сал аа. Тэд таны нөхөр биш. Архи үнэхээр амьдралыг сүйрүүлдэг эд. Ууж байх тэрхэн хугацаанд л сайхан байх. Үлдсэн бүх хугацаанд муухай. Хэлье гэснийг ч хэлүүлнэ. Хэлье гээгүй гч хэлүүлнэ.Дээр нь согтуудаа ярьсан зүйлд үнэмшихэд хэцүү үнэмшихгүй байхад бас хэцүү. Эрүүлдээ санасанаа согтуудаа гэдэг. Гэтэл санадаггүй гэнэ. Санадаггүй нь үнэн ч юм уу санахаасаа санаа нь зовдог ч юм уу бүү мэд. Ер нь л сэтгэл сэмэлсэн хогийн эд дээ. Олон сайхан итгэл сэтгэл, амьдрал архинаас болж уруудсан. Завхайрч ирчихээд муу архи руу чихнэ, уг нь санаа нь эрүүлдээ үүссэн байгаа ш дээ. Ажлаа тасалсанаа, мөнгөө үрсэнээ бүгд л муу архи руу чихнэ, үнэндээ бол эрүүл байхдаа бодсон бодлынх нь үргэлжлэл шүү

Зочин [203.91.114.244] 2019-01-23 15:06:49

одоо манайд архинаас болж хичнээн айл, хүүхдүүд, хөгшин аав ээж нь шаналгаатай байдаг бол. Архичин хүний ар гэр үнэхээр хэцүү байдаг. Найз нөхөд бол мэдэхгүй л дээ. Таны ажилд амжилт хүсье

Зочин [202.9.43.186] 2019-01-23 13:48:38

Энэ ч тийм барархаад байх зүйл биш гаж...

kkk [185.26.153.23] 2019-01-23 13:43:08

sain arhi er huniig chimdegiin jaahan uym unsh

Зочин [202.21.96.75] 2019-01-25 01:03:29

Яаж чимдэг юм? Энэ цагаан сараар ээмэг бөгж авалгүй, учрыг нь ойлгож байгаад нэг сайхан архи авчхий

Зочин [202.179.31.46] 2019-01-23 13:32:36

Христ л юм бндаг, туйлшрагч сонин эр бн, бас л нэг гаж урсгал

Зочин [122.201.21.239] 2019-01-23 22:13:35

Үгүй маш зөв хүн, үлгэр жишээ гэр бүл

Зочин [185.26.153.23] 2019-01-23 13:51:32

magadgui

Зочин [66.249.82.165] 2019-01-23 07:25:52

Ok

Зочин [66.249.82.165] 2019-01-23 07:25:50

Ok

s [66.181.168.8] 2019-01-23 07:25:43

sain l bn sh dee, ene setgegdel bichsen humuus ataarhaad bgaam u

Зочин [66.249.82.166] 2019-01-23 07:18:44

Сэтгэгдлүүдийн дээр "сэтгэгдэл" гэснийг үсгийн алдаатай байна амжилт.

Зочин [43.250.126.90] 2019-01-23 07:06:57

test

зочин [66.181.190.144] 2019-01-23 05:53:58

хэтэрхий хорих дэмий найз нөхөдгүй болчино найз нөхөдгүй бол ажил урагшлахгүй ш дээ андуудаа

зочин [202.9.43.111] 2019-01-24 02:29:42

НАЙЗ НӨХӨД ХАРИН ИХ БАЙДАГ ЮМ. АЖИЛ БҮТЭЭХЭД АРХИНЫ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО. ОДОО ХӨГШИН ХҮМҮҮС НЬ АНГИЙН УУЛЗАЛТААС ЭХЛЭЭД БИЕ БИЕЭ УРУУ ТАТДАГ САМУУН ЦАГТ АРХИНД ҮГҮЙ ГЭЖ ЗОРИГТОЙ ХЭЛЭХ ҮНЭХЭЭР ЧУХАЛ БОЛООД БАЙНА.

Зочин [202.9.45.139] 2019-01-23 20:49:20

Архи уух дуртай болсон хүний үг бна

Зочин [66.249.82.168] 2019-01-23 12:40:04

Xm

112 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.