Улсын гуравдугаар төв эмнэлэг 6279 хүнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж үзүүлжээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн хугацаанд 6279 хүнд тус бүр 11.7 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын тусламж үзүүлсэн хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Өндөр өртөгтэй 18 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг бөгөөд уг тусламж үйлчилгээг улсын хэмжээнд найман эмнэлэг үзүүлж байна.

Улсын хэмжээнд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ эмнэлэг өндөр өртөгтэй 14 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, нийт санхүүжилтийн 35 хувийг зарцуулжээ. Инфографикаас тус эмнэлэгт хийж буй мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өртөг зардлаар нь ангилсныг харах боломжтой.


Сэтгэгдэл

Данзан [77.180.124.223] 2019-02-24 21:39:12

Энэ зургийгнь хараад би 3р эмнэлгийг ер таньсангуй.Би олон жил Монголд ирэлгуй гадаадад амьдарч байгаа нэгэн.Суулийн удаа 1990 онд 3р эмнэлгийг хуучнаарнь харж байсан.Энэ зурган дээр нээх гое шаргал,онгийн тоосгон байшин байхын.Хуучин 3давхар цагаан шавар ханатай тов цагдан сэргийлэхийн зуун талд байрлдаг байсан одоо тэндээ юу эсвэл нуугээд шинэ байранд орсонуу?

Зочин [202.179.25.139] 2019-01-23 18:20:30

би 1 жишээ ярья сумаас хамаатан маань тархиндаа цус харваад ухаангй 3-р эмнэлэгт ирээд 10 хоног ухаан оролгүй байсан тэгээд эмлэгт байх хугацаа дууслаа гээд нөгөө ухаан ороогүй хүнийг чинь шууд гар гэртээ харь гэхйин үнэн гайхсаншд харгис биш үү энэ э/м-н систем

Зочин [202.21.119.122] 2019-01-23 16:59:48

инфорграфик нь хаана байна вэ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.