НҮБ: Хойд Солонгос хүнсний хомсдолд орсон

Д.Тулга / Гадаад мэдээ

Хойд Солонгосын 10 оршин суугч тутмын 4 нь хүнсний хомсдолд орсон бол хүүхдүүдийн гуравны нэг нь өдөр тутмын хүнсний хамгийн бага хэрэглээг ч авч чадахгүй байна гэж НҮБ-ын илтгэлд онцолжээ.

Шинжээчдийн мэдээлснээр, БНАСАУ-ын 10,9 сая орчим оршин суугч буюу хүн амынх нь 43% нь хангалттай хэмжээний хүнсээр хангагдаж чадахгүй байгаа гэнэ. Түүнчлэн 6-23 насны таван хүн тутмын нэг нь өлсгөлөн, тураалд орсон гэж НҮБ-ын илтгэлд онцолжээ.

БНАСАУ-д нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас тус улсын хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирж, сүүлийн жилүүдэд хүнсний хомсдол нүүрлээд байгаа юм. Сүүлийн зургаан жилийн туршид Хойд Солонгост хүчтэй үер, ган, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгуудын улмаас хангалттай хэмжээний үр тариа авах боломжгүй болсны дээр энэ улсад орчин үеийн тоног төхөөрөмж, бордоо, хангалттай хөгжсөн дэд бүтэц байхгүйн улмаас хүнсний хомсдол нүүрлэсэн гэж шинжээчид үзжээ.

Тиймээс 513 000 орчим хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд НҮБ-д 10 сая доллар хэрэгтэй гэж илтгэлд дурьдсан байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

зочин [202.9.43.49] 2019-02-17 07:27:16

нэг хүнийг тахин шүтээд байхаар өлбөрч үхэлгүй яахав.

Зочин [122.201.31.46] 2019-02-16 10:49:29

За яршиг оо!! Манайх ардчилсан гэсэн улс болсноос хойш 30 жилийн турш л Хойд Солонгосууд турж vхээд дуусч байгаа юм ярьцгаалаа!! Яасан vхэж дуусдаггvй юмб! Худлаа л байхгvй юу?!

зочин [103.57.92.110] 2019-02-16 01:09:41

ҮНЭН ҮҮ, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЛИЙГ ТАРААДАГ БОЛСОН ҮЕ ШДЭЭ, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА МЭДЭГДСЭН ГЭЭД ИТГЭХ АРГА ОДОО БАЙХГҮЙ БОЛСОН

Иргэн [139.5.219.188] 2019-02-15 15:17:07

Солонгосын ард түмэн үнэхээр эх орончюм.Төр засгийн удирдлага нь туйлын шударга юм даа.Тэр олон сая хүнийг түрэмгий хөрөнгөтөн орнуудын хавчилт шахалтын дор,Байгалийн олон удаагийн гамшгийн үе зэрэг бэрхшээлийг яаж ийгээд даван туулсаар 70 жилийн турш урагшлан хөгжсөөр одоо дэлхийн харгис түрэмгийлэгч Америкийг айлгаж байна шүү дээ.Хэрэв Америк болон бусад улс орнууд хориг саадыг тавиагүй 70 жил чөлөөтэй хөгжүүлсэн бол хойд ба өмнөд солонгос өдийд Японыг ч дагуулахааргүй болтол хөгжсөн байх бусуу?

k [73.181.73.133] 2019-02-15 15:13:36

Oilgomjtoi tegeed l Trump iin hold suuj bainga uulzaad bgaa.Ene teneg deglem unah n medeej shdee....Haa bsan soctializm......Hyataduud aihtar Hayatadiin ontslogtoi socializm gehdee kaptalist kkk

yaduusaa [185.39.141.188] 2019-02-15 13:58:51

yaduusaa hotiin tuvrvv nevtrvvldeggvi gej baigaa... asemaa elbegdorj ger horooliin guilagchinguud hotiin tubrvv oruulaagvi tei ijil

28j cuc [185.39.141.188] 2019-02-15 13:57:22

28 say baisan 4 say hvn iig ustgasan .zugtsan .emchilgeegvi bolson hort havdar . ulssun shanalsan 10 say hvn vhlee hvleej bui ..

зочин [103.57.94.208] 2019-02-15 10:55:34

Ямар сонин сэтэхүйтэй нөхөр үү.хүн ам ни өсөхгүй болохоор үндэстэн сөнөх хуви тавилантай гэдгийг энэ нөхөр түүхээ мэддэг уншдаг байж бичиж сур.монголчууд хүн ам цөөтэй тулдаа өдий зэрэгтээ тэсэж үлдэв.гэхдээ 5сая болохоос илүү сайхан байж байж улс орондоо илүү ихийг бүтээж хийж байж бидний үр хүүхдүүд ач зээ нар дэлхийд харуулж чадах юмтай үлдэнэ гэдгийн энэ мулгуу нөхөр ойлгохгүй дээ

Зочин [202.55.188.39] 2019-02-15 07:35:27

Энэ улсын хүн ам хоргодох нь Зүүн Азийн энх тайван байдалд ашигтай.

Зочин [66.181.161.18] 2019-02-15 07:47:52

Ард тумэн ямар буруутай гэж ядарсан хумуус д бна Чи харин ядарсан сэтгэлгээтэй амьтан бнадап холрхий


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.