Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-22 04:54:36

wtf

Х [66.181.184.219] 2019-02-19 15:47:05

Сохор одоо л

ѳгаѳ [202.9.43.189] 2019-02-19 00:24:50

том том шал тавилга барилгын материал ачдаг шаланзууд чинь замын цагдаа пүүний нѳхдүүдэд 500000 тѳгрѳг тараагаад даац хэтрүүлээд яваад бнаа энийг болиулаач

Зочин [202.179.31.96] 2019-02-18 11:40:39

Хариуцлага тооцооч. тэгсэн хүмүүсээ халаад шинэ хүмүүс аваач.

Зочин [66.181.160.18] 2019-02-18 06:17:38

төрийн өмчийн машиныг дарганцарууд хувийн машин мэт унадаг шүү дээ даргад үйлчилнэ эхнэр хүүхдэд нь үйлчилнэдавраад садан төрөлд нь хүртэл үйлчилж бна болимоор

манан [66.181.160.18] 2019-02-18 06:14:20

төри

Иргэн [202.131.250.130] 2019-02-18 04:41:34

Төрийн болон Төрийн өмчийн бүх машинд албаны хаяаг нааж иргэдийн хаяалтад оруул, Орон нутагт албаны машин хувийн машин шиг байдаг шүү, Орон нутагт төсвийн зарцуулалтын хяналт байхгүй болсон ЗГ. СЯ анхаараач,

болдоо [202.179.26.124] 2019-02-18 04:23:29

яг зөв шийдэл байна,миний 1 найз засгийн газрын баазад ажилладаг юм,саяхны цагаан сараар өрөвдсөн шдээ,даргынхаа эхнэрийг дагачихсан E-mart дотор баахан хүнс аччихсан хөлс нь гоожчихсон тэрэг дүүрэн юм түрчихсэн инээд алдаад явж байж билээ хэхэхэ,охиныг нь бас өглөө оройдоо сургуульд нь хүргэж өгч авдаг,буудлын гадаа хонон барин зогсдог,за яахав хааяа хармааны мөнгө өгөөд дажгүй шүү гэж хариулж байсан шдээ хэхэхэ

Зочин [64.119.16.166] 2019-02-18 14:17:13

зарцаа гэж боджээ

Зочин [176.179.160.173] 2019-02-18 08:15:03

Найз биш өөрийгөө л хэлчихлээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.