Б.Ганхуяг: Бидэнд алдах эрх байхгүй

Т.Хулан / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн IPO гаргах ажлын үйл явцын талаар мэдээлэл сонссон. Уг асуудалтай холбогдуулан “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн IPO гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тавантолгойн IPO гаргах ажил эд дундаа явж байна. Олон ажлын эсэг байгуулсан. Тавантолгойн ордыг сонирхдог бизнес эрхлэгчид янз бүрийн санал тавьж байгаа. Өмнө нь тавьсан саналуудыг ч бид судалж үзсэн. Тавантолгойн ордыг 400 сая ам.доллароор зарж “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө 33-хан хувьтай үлдэх Монголд ашиггүй хэлцлүүд хийж байсан. Одоо бид нэг ч ашиггүй хэлэлцээр хийх эрхгүй. Тиймээс бид дөрвөн үе шаттай зөвлөхүүдийн ажиллуулахын зэрэгцээ өмнө нь гаргасан алдаатай хэлэлцээрүүдийг судалж үзэж байна. Мөн бидэнд хүргүүлж буй бүх саналыг нь нээлттэй хүлээн авч ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцоод хариу байр, сууриа илэрхийлж байна. Дотоодын зөвлөхүүд бидний хийж буй ажилтай холбоотой хэлэлцээрт дүгнэлт гаргаж байна. Харин гадаадын зөвлөхүүд олон улсад IPO гаргахад учирч болох эрсдлийг тооцоолохын зэрэгцээ Тавантолгойн ордын одоогийн ашгийг хэрхэн нэмэгдүүлж болох тал дээр зөвлөгөө өгч байна.

-Өнөөдөр Тавантолгойн компани Засгийн газрын хуралдаанд ямар танилцуулга хийсэн бэ?

-Өнөөдөр Тавантолгой компани гурван асуудлыг танилцууллаа. Нэгдүгээрт, Тавантолгой түлш компанийн ажлын явцын талаар танилцуулга хийсэн. Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд ажлын явцын мэдээллийг өгсөн. Хоёрдугаарт, Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудлыг танилцууллаа. Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажлын үйл явц болон цаашид шаардлагатай санхүүжилтыг танилцуулсан. Санхүүжилтэд Тавантолгой компани өөрөө оролцож тухайн төсөлд хувь эзэмшээд явах тухай УИХ-ын тогтоол гарсан. Өмнө эргэж авах нөхцөлгүйгээр мөнгө олгодог байсан бол одоо бизнесийн харилцаагаар явна. Ингээд хэрэгжиж буй төслүүдийнхээ ашгаар Эрдэнэс Тавантолгойн орлого нэмэгдэнэ гэсэн үг юм. Бизнесийн зарчимд тохирсон тогтолцоотой болно гэсэн үг. Ногдол ашигтай холбоотой асуудал мөн орно.

-Тавантолгойн 1072 хувьцааг дотооддоо хэзээнээс олгож эхлэх вэ?

-Эхлээд Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргасны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий учирах юм. Өнгөрсөн саруудад “1072 ширхэг хувьцааг 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авна” гэдэг худал мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг худал нь батлагдахаар иргэд 100 мянган төгрөгөөр зарах гэж оролдож байна. 1072 ширхэг хувьцааны үнийг унагаах эрх бидэнд байхгүй. Эхлээд олон улсын зах зээл дээр хувьцааны үнээ өндөр үнээр тогтооё. Түүний дараа 1072 ширхэг хувьцаагаа хамгийн багадаа сая төгрөгөөр тогтооё гэж байгаа юм. Сая төгрөгөөс доош орсон тохиолдолд төр худалдан авна. Хувьцаагаа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахад эрсдэл бий учраас олон улсын зах зээл дээр гаргана бодож байна.

-Ногдол ашгийг хэзээнээс хуваарилах вэ?

-Хоёрдугаар сарын 15-наар тасалбар болгож тайлангаа гаргасан. Аудитын үндэсний газар, татвар дээр эцэслэх юм. Тавантолгойн компани өөрийнхөө санхүүгийн тайланг гаргаад Аудитад хүргүүлсэн. Энэ хүрээнд мэдээллээ ТУЗ-дөө хүргүүлсэн. Компанийн тухай хууль дээр санхүүгийн жил хаагдсанаас хойш тав хоногийн дотор хувьцаа, ногдол ашиг олгох эсэхээ шийддэг.

-Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ?

-Засгийн газар гол хувьцаа эзэмшигчийн хувьд шийдвэрлэх эрхтэй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.20.66] 2019-02-24 07:48:06

Энэ муу оюутны холбооны нус айпо хийлээ юу.Цаадуул чинь залгичихна Чи буруу юман дээр гарын үсэг зураад ганцад очно. Хэрэггүй бушуухан ажлөө өгчих

Зочин [103.229.121.228] 2019-02-23 16:23:33

Su. Batboldiin gulug bishuu chi

Зочин [202.131.244.210] 2019-02-21 07:30:05

Мэдээ гэж бөөн үг үсгийн алдаа. Анхааръя.

sainaa [203.91.112.115] 2019-02-21 02:36:37

mash sain ajillaj baigaa shvv ulam sain ajillaarai amjilt hvsie. Umhii amnaas uur yumgvi yumnuud eldev yum bicij baigaan bitgii too.

зочин [202.55.188.45] 2019-02-21 01:16:12

Мэргэжлийн үнэр ч гүй амьтан томроод яах вэ гэж...Мэргэжлийнх нь ч сонголттой хийдэг ажил.Чи бол нураахаас өөр юу чадахв.

Зочин [103.229.122.152] 2019-02-20 19:53:41

Batboldiin nohoi bishuu chi

zochin [202.70.34.238] 2019-02-20 08:00:01

Хятадаас бүрэн хамааралтай болохоор олон юм ярих юм даа. Хүссэн ч эс хүссэн ч ганцхан л худалдан авагчтай шдээ.

Зочин [64.119.18.48] 2019-02-20 07:54:25

Ashigtai

Зочин [64.119.18.48] 2019-02-20 07:54:12

Oron nutgiin davhar vagon yavuulah tezu tz-dad iluu heregtei

Зочин [64.119.27.205] 2019-02-20 07:03:51

нийгмийн асар идэвхтэй монго олохыг санаархдаг иймэрхуу сэтгэлгуй хогнуудаар энэ том ажлыг бурэн хийлгэнэ гэвэл улгэрийн дагина болно шуу Хуук ээ

Зочин [112.72.11.109] 2019-02-20 06:53:48

За манайхан их л хошгирч байна даа. Хараад байхад энэ суваг нь Ман-н сонгуулийн ѳмнѳх ганц гэгээлэг пи ар юмуу даа. Гэвч тэр суваг нь ѳмнѳд хѳршийн зах зээлээс л хамаарах учир болгоомжтой хошгирсон нь дээр дээ.

zochin [103.57.95.74] 2019-02-20 06:17:32

KOMPANI ASHIGTAI AJILAJ BGA L GENE ENE ENE GANHUYG GEDEG HUNII GAWYAA OGT BISH ENE HUND SURTALTAI KOMPANII DARAMTAN DOR NUURSIIG N NOIR HOOLGUI ZOOJ BGA HEDEN JOLOOCH NARIIN GAWYAA SHU


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.