Г.Ботажан охины мөрөөдөл биелэж АЛХАЖ, ГҮЙЖ чаддаг болжээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хичээлийнхээ танхимд ангийн хөвгүүндээ өшиглүүлсэнээс болж зүүн өвдөгний тойг нь мултарч 15 сарын турш алхаж чадахгүй, тэргэнцэр дээр сууж байсан Г.Ботажан охин хөл дээрээ боссон сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Охиныг өвдөгөө бэртээснээс хойш яг нэг жилийн дараа /2018.10.31/ өмгөөлөгч Г.Баасан, ээж М.Гүлсекер нар хэвлэлийн хурал зарлаж “Монгол Улсад хагалгаанд орох боломжгүй Солонгос улсад эмчлүүлэхэд 60 сая төгрөг шаардлагатай байна” хэмээн монголын ард түмнээс дэмжлэг хүсч байлаа.

Хэвлэлийн хурлын дараа өрнүүлсэн хандивын дансанд монголын ард түмэн Г.Ботажан охинд сэтгэлийн өглөг болгон 11 сая 758 мянга 890 төгрөг өгсөн байдаг. Солонгос улс руу явах эмчилгээний зардал бүрдээгүй байхад охины өвдөгний гэмтэл даамжирч ахиад ганцхан сар л болоход хөлөө тайруулах эрсдэл тулгарсан юм. Тиймээс өөр улсад хямд өртөгөөр эмчлүүлэх боломжийг хайж байх цаг үед олон улсад эрүүл мэндийн аялал жуулчлалын “Глобал Медикал Тур” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Мухтар Турк улсад эмчлүүлэхээр болсон юм. Бид түүнтэй онлайнаар холбогдож Г.Ботажан охинтой хамгийн анх хэрхэн холбогдсон, хагалгааны үр дүнгийн талаар тодруулга авснаа хүргэж байна.

image

-СОЛОНГОС УЛСААС 4-5 ДАХИН ХЯМД ҮНЭЭР Г.БОТАЖАН ОХИНЫГ ТУРКТ ЭМЧЛҮҮЛЖ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЛОО-

-Сайн байна уу, Г.Ботажан охин маань танай хамт олны ачаар Турк улсад эмчилгээ xийлгэж дахин хөл дээр нь боссон сайхан мэдээг дууллаа. Тэдэнтэй хамгийн анх яаж холбогдож байв?

-Сайн байна уу. Манай “Глобал Медикал Тур” ХХК нь эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Монгол болон бусад гадаадын орноос өвчтөн хүлээн авч Турк улсад чанартай, хямд өртөгөөр эмчлүүлэх боломжийг олгодог юм. Бид Г.Ботажан охины нөхцөл байдлыг олон нийтийн сүлжээгээр өрнөж буй хандивын аян болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Солонгос улсад 60 сая төгрөгөөр эмчлүүлэх гэж байгааг мэдэж авсан.

imageИнгээд охины ээж М.Гүлсекертэй холбогдож Турк улсад илүү боломжийн үнээр, өөрөөр хэлбэл Солонгос улсаас 4-5 дахин хямд үнээр эмчлүүлэx боломжтойг дуулгасан. Г.Ботажан охин Турк улсад ирж эмчлүүлэн богино хугацаанд хөл дээрээ зогсож чаддаг болсон манай хамт олон их баяртай байгаа.

-15 сарын турш алхаж чадахгүй, тэргэнцэр дээр сууж байсан Г.Ботажан охины маань эмчилгээ амжилттай болж эдгэрлээ. Ээж охин хоёр хэзээ монголдоо ирэх вэ?

-Г.Ботажан охин болон ээж М.Гүлсекер нарын Монгол руу буцах хугацаа одоогоор тодорхой бус байгаа.

-Г.Ботажан охины онош Монголд байхдаа тодорхой бус байсан. Өвдгөндөө ямар гэмтэл авсны улмаас алхаж чадахгүй байв?

-Охин нэгдүгээр сарын 29-ны өдөр Турк улсад ирсэн. Охиныг ирмэгц эмч нар нэн түрүүнд өвдөгний гэмтлийг үзэж оношлосон. Тус оношоор бол охины зүүн өвдөгний (meniscus) минискус нь сэдэрсэн буюу урагдсан гэсэн оношоор яаралтай хагалгаанд орсон. Хагалгааны дараа долоо хоног хэвтэн эмчлүүлсэний дараа 17 удаагийн физик эмчилгээ хийлгэсэнээр өнөөдөр охины биеийн байдал маш сайн байгаа. Одоо өөрөө чөлөөтэй алхаж гүйдэг болсон.

-Монголд ирээд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Г.Ботажан охины эмчилгээ бол бүрэн дууссан. Монголд очоод ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэx шаардлагагүй. Зөвхөн өөрөө гэрээр дасгал хөдөлгөөн хийж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй, хүчгүй болсон зүүн хөлийг баруун хөлийн адилаар идэвхтэй xөдөлгөөнд оруулаx хэрэгтэй гэж эмч зөвлөсөн байгаа.

-Г.Ботажанаас ярилцлага авах гээд очиход гэнэтхэн алхаж чаддаггүй болчихсон учраас сэтгэлээр нэлээд унасан байсан. Хагалгааны дараа алхаж эхлэх үедээ тантай сэтгэгдлээ хуваалцсан уу?

-Тиймээ, охины хагалгаа болон эмчилгээ хийж дуусах хүртэл нь манай байгууллага охин, ээж хоёрын хажууд байж чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Охин алхаж эхлэх үеийн сэтгэгдлээ бид нартай хуваалцаж, эмчилгээ хагалгааны үеийн сэтгэлд үлдсэн дурсамжуудаа, талархсан сэтгэлээ зургаар илэрхийлж, манай хамт олон болон эмч нарт дурсгасан. Г.Ботажан охин маш ухаантай, сэргэлэн цовоо охин. Манай хамт олон болон Турк улсын “Эрдэм” эмнэлгийн турк эмч нар охиныг бүрэн эдгэж, алхдаг болсонд нь маш их баяртай байгаа. Мөн Г.Ботажан охинд гүн туслалцаа үзүүлсэн сайхан сэтгэлт Монголын нийт ард түмэндээ, Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын газapт гүн таларxал илэрxийлж ажлын өндөр амжилт xүсэж байгаагаа танай сайтаар дамжуулан хэлье.

-Бидний xүсэлтийг xүлээн авч мэдээлэл өгсөнд баярлалаа. Олон орны мянга мянган ард түмэнд амьдрал бэлэглэдэг шилдэг xамт олон болоx сайxан ерөөлийг дэвшүүлье?

-Баярлалаа. Та бүxэнд бас ажлын амжилт xүсье.

image

-МОНГОЛД ИРЭХЭЭРЭЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН ЭГЧ ДЭЭРЭЭ ОЧИЖ “БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛНЭ-

Бид охины эмчилгээний талаарх мэдээллийг авсныхаа дараа ээж охин хоёртой онлайнаар холбогдож сэтгэгдэлийг сонсож, монголын ард түмэнд дамжуулсан талархалын үгийг нь дамжуулж байна.

imageГ.Ботажан: “Би алхаж, гүйж чаддаг болсон. Монголд очихоороо хамгийн түрүүнд өмгөөлөгч Г.Баасан эгч дээрээ очиж “баярлалаа” гэдгээ хэлнэ. Гэртээ хэвтдэг байхдаа ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамт хөөцөлдөж гүйх юмсан гэж байнга боддог байсан. Одоо мөрөөдөл маань биелэсэнд маш их баяртай байгаа. Би том болохоороо надад тусласан бүх хүмүүстээ туслана ачийг нь мартахгүй хичээлдээ сайн сурах болно” гэв.

Охины ээж М.Гүлсекер: “Монголын ард түмэн бид хоёрт туслаагүй бол миний охин хөл дээрээ дахин босохгүй байсан. Ботажан охины минь биеийн байдал маш сайн байгаа. Өөрөө чөлөөтэй алхаж, гүйдэг болсонд миний бие маш их баяртай байна. Охин маань ангийнхаа найзуудтайгаа уулзаж сургуульдаа явна гээд их баярлаж байгаа. Монголд очихоороо физик эмчилгээ сайн хийлгэхгүй бол хагалгаа хийсэн хөл нь сайн эдгэрэхгүй гэж эмч нь хэлсэн. Охиныхоо хөлийг сайн эдгэсний дараа хичээлд нь явуулна даа. Охиныг маань хөл дээр нь босоход маш олон хүн тусласан. Тиймээс танай сайтаар дамжуулан талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна. Нэн тэргүүнд Турк улсад богино хугацаанд эмчилгээ хийлгэх боломжийг олгож түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлж, чин сэтгэлээ зориулан цаг алдалгүй тусламж үзүүлсэн ”Глобал Медикал Тур” ХХК-ны хамт олон, ерөнхий захирал Ө.Мухтар, гүйцэтгэх захирал М.Адилбек, Дотрын нарийн мэргэжлийн эмч Ш.Имантай, Е.Бөкен дүү нартаа дахин, дахин баярлалаа гэж хэлмээр байна. Хэрэв дүү нар маань ингэж туслаагүй бол охин маань хөлөө алдах байсан. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 33 дугаар сургуулийн хамт олон, охиныхоо ангийн найзуудад, эцэг, эхчүүдэд нь, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Баделхан гишүүнд баярлалаа. Охины маань эмчилгээнд Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын газар 1500 ам.доллар хандивласан байгаа. Мөн К.Ерик, Көбеш нарт маш их баярлалаа. Мөн Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Логарифм бүрэн дунд сургуулийн “Дуду” эмээ цэцэрлэгийн хамт олондоо баярлаж талархсанаа дахин дахин илэрхийлье. 10 дугаар ангийг хамт төгссөн Ж.Акбота, Д.Ақмарал болон Казакстанд амьдарч байгаа найз нартаа охин бид хоёрыг тусалж дэмжсэнд маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

image


Сэтгэгдэл

зочин [66.181.160.79] 2019-02-28 11:53:17

Сайхан мэдээ сонслоо, сайхан байна аа. Дүүдээ амжилт хүсье, хэсэг хугацаанд болгоомжтой байгаарай охин минь

тодоо [124.158.95.5] 2019-02-28 08:44:48

учись отлично

Otgonbymba [202.126.89.199] 2019-02-28 07:43:02

Sain bainuu ene eejtein yaaj holbogdoh we.? Ene huuhdiin owdson talaar bolon haan yaaj emchluulsnin medeh gesen ymaa

Зочин [59.153.115.190] 2019-02-28 09:30:00

Bvh zvil ni delgerengvi bicheestei bna.

Дулзэнгийн дуу Халзан [77.12.12.133] 2019-02-28 05:59:50

Эвийдээ хоорхон охин байна!Эруул энх осож сайн сураад эмч болоорой охин минь!Монголд иймхэн юм эмчилж чадахгуй байна гээд бодохоор монч одий нусаа хацартаа наачихсан ,ямарч эруул мэнд,хууль дурэм хуний эрхийн баталгаагуй ядарчихсан авилгандаа баригдсан улс байна гэж ойлгохоор унэхээр уйтгартай.Тиймч учраас Монголруу ердоо явах хусэл тордоггуйнь нууц биш

Зочин [37.130.94.191] 2019-02-28 04:05:35

mundag huurhuun ohin baina az jargal hvsie

Зочин [64.119.27.145] 2019-02-28 00:21:54

Өмгөөлөгч Баасан өмгөөлхөөс гадна бүх шатанд ЭМЯ нутгийн сайд нар нийт ард түмэндээ хэвлэлээр мэдэгдэж хандаснаар энэ их ард түмний хайр хандивыг цуглуулж өгч Эх хүний блн Өмгөөлөгч хүний чин сэтэглээр хандан тусалсанд баярлалаа ! Охин хамгийн түрүүнд Баасан өмгөөлөгчид баяралснаа илэрхийлэнэ гэж байгаагаас үнэхээр хэн их тусалсныг мэдэрчээ ! Баасан өмгөөлөгчид дахин 2 талархал илэрхийлье ! Охин ээж хоёрт тусалсан сайхан сэтгэлт бүх хүмүүст талархаж бнаа !

Зочин [202.179.31.32] 2019-02-28 00:33:36

Бүгд л тусалсан. Ганц Баасан биш. Баасан байгаад байгаад мөнгө гаргаж өгч чадаагүй биз дээ? Хариуцлага ч тооцуулж чадаагүй. Мөнгө өгсөн хүмүүс л хамгийн их тусаллаа. Гол юм нь тэр.

Zochin [202.179.31.47] 2019-02-27 20:37:03

Eruul enh husye bayar hurgy.

Зочин [202.9.43.193] 2019-02-27 18:16:40

нээх хөөрхөн охин

Зочин [66.181.186.73] 2019-02-27 16:28:28

манай эмч нар яасан муу байнаа ийм юм эмчилж чадахгүй.сураад юм сурдаггүй хүүхэд шиг юм ойлгохгүй юм даа.монгол хэлээрээ хичээлээ заадаг болмоор юм уу

Зочин [202.179.31.32] 2019-02-27 15:23:23

Одоо хавар намартаа нимгэн хувцастай үедээ хүйтэн өдөр хамаагүй үсэрч болохгүй шүү. Хүйтэн царцуу цагт үсрэхээр амархан гэмтэл аваад цуурч хагардаг юм билээ. Үүнийг сайн бодож өвдгөөрөө дулаалж байгаарай. Эмчийнхээ заасан заавраар л бай.

Erka [64.119.17.28] 2019-02-27 14:45:45

Eriul enhiig sain saihan bugdiig husej bna hurdan eh orondoo ireerei

zochin [146.185.157.250] 2019-02-27 14:26:54

Ёайхан мэдээ байна Баяр хүргэе эвий дээ нялх амьтан хавар болоод хүн бүр гадуур сайхан алхах хүсэл төрдөг юм чинь аргагүй

Зочин [59.153.113.132] 2019-02-27 14:03:49

Гое мэдээ байна. Хеерхен охинд аз жаргал, эруул энхийг хусье

Zochin [202.126.89.179] 2019-02-27 13:13:07

Za yamai daa. Huurhun ohind sain saihniig husie.

Зочин [202.9.43.193] 2019-02-27 12:09:35

хөөрхөн бяцхан ботажан охинд эрүүл энхийг хүсэе , ойр ойрхон бага багаар алхаад дасгалыг зөөлөн зөөлнөөр хийгээрэй иллэг бас их хэрэгтэй шүү зун агаарт байлгаарай

Зочин [202.179.27.119] 2019-02-27 11:59:10

Хөөрхөн охин , ашгүй дээ. Хүүхэд болохоор яаран хамаагүй гүйж харайж болохгүй шүү

Зочин [64.119.20.29] 2019-02-27 11:23:07

neg ch gesen bytshan urs ingeed ineej yvah n hamgaas chuhal shuu.sain ohind eruul enhiig husie.hurdan edgeed angi hamt olontoigoo ineej naadaj yvaarai.

irgen [202.21.115.82] 2019-02-27 11:03:49

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЦГАЯА

Зочин [66.181.161.46] 2019-02-27 11:12:32

сайн эмчлүүлээд хурдан эдгэрээрээ амжилт хүсьё

Зочин [202.70.37.2] 2019-02-27 10:46:38

Mongold emchlegdehgui gegdsen, esvel dutuu avagdsan tarhinii havdartai olon turkey d emchluulj eruul bolj baina. Japan, Korea tai haritsuulahad hyamd, visa ntr gehgui hurdan shuurhai yum bilee

Зочин [202.179.31.32] 2019-02-27 10:26:15

За тэгээд хүүхдүүд минь хүний өвдөг тохой гар хөл гэх мэт үе рүү цохиж болдоггүй. Олон жижиг юм гэмтвэл засарна гэж бараг байхгүй болдог. Хүн үүрд гэмтэлтэй үлдэнэ. Өшиглөж бол бүр ч болохгүйг энэ гашуун сургамжаар харлаа. Өшиглөсөн хүүхдийн аав нь л ээжийг нь өшиглөхийг хараад дууриагаа биз дээ !

Хөөрхий дөө [202.179.31.32] 2019-02-27 10:20:00

Олон түмний буянгаар боллоо боллоо. Нэг л сар өнгөрсөн бол хөлгүй болох байлаа. Монголын эмч нар өвдөгний мэс засал хийлээ л гэж мэдээгээр гараад байдаг чаддаггүй юм байх даа. хүүхэд бүтэн нэг жил эмчилгээгүй гэж хаяад манай Эрүүл мэндийн систем нээрээ арай л харгис шүү.

Зочин [202.180.220.35] 2019-02-27 10:19:14

Маш сайхан мэдээ байнаа. туслаж, дэмжсэн хүмүүст охины өмнөөс баярлалаа. монгол хүүхдүүдийн зодолддог, цохьдог, дээрэлхүү гэх мэт хэнэггүй занг хүмүүжлийн аргаар засах хэрэгтэй. Ээж аавууд энэ тал дээр анхаараасай. хүүхдүүд юм мэдэхгүй, монгол хүүхдүүд зодолддог, ноцолддог гэж өөгшүүлдгээ болиосой доо.

Зочин [202.179.31.32] 2019-02-27 11:08:52

Яг үнэн.

Зочин [112.72.11.108] 2019-02-27 10:11:38

Их сайхан мэдээ байна.Охинд болон гэр бүл тусалсан хүмүүс бүгдэд нь баяр хүргэе. Тэр хямд чанартай эмнэлгийн хийгддэг эмчилгээ хагалгаануудыг тодорхой судлаад ард түмэндээ хүргэвэл сайн байна даа Их үнэтэй төлбөрийг дийлэхгүй өвдөж зовоод явж байгаа хүмүүс их байгаа даа.

Зочин [151.135.67.105] 2019-02-28 06:33:12

Сайн байна уу? Бидэнтэй доорх линкээр холбогдоно уу! www.globmedtour.com

Зочин [202.179.31.32] 2019-02-27 11:09:47

Энэ тусалсан компанийх нь нэр байна. Тэдэнтэй холбогдвол тэд зуучилдаг гэж ойлголоо. Ядаж орчуулга энэ тэр хийж өгөх байх.

Зочин [202.126.88.51] 2019-02-27 10:02:07

Good

r [66.181.180.65] 2019-02-27 09:48:32

sain bn.manai gemteliin emnelgiin hiij chdhgui bgaa hagalgaag turkd hiij bn gj bodohoor l.....

Зочин [202.179.31.32] 2019-02-27 11:10:41

харамсалтай.

Зочин [202.21.96.212] 2019-02-27 09:47:57

ашгүй дээ. сайхан мэдээ байна.

Зочин [203.91.115.39] 2019-02-27 09:30:02

Uneheer saihan medeegeer ogloog ugtlaa, az jargal husyee

m [202.21.115.62] 2019-02-27 09:26:19

манай монголын эмнэлэг эмчилж чадахгүй гэдэг үгийг маш их хэлж өвчтөнг буцааж бн, Одоо 21-р зуунтайгаа эрүүл мэндийн салбар нь ядаж хөл нийлмээр бнаа, Бүр хаягдаж дууслаа дэлхийгээс жишиг ярих дуртай биз дээ манайхан чинь

Харгис байна [202.179.31.32] 2019-02-27 10:22:26

Харин тийм цус харвасан хүмүүсийг шууд хаяж байна. Уг нь гайгүй судас нь таарч гэсэн хэр нь л ... Гэтэл гайгүй бол жоохон реха хийгээд засал аваад эдгэрдэг байхад шууд хүмүүсийг хаяад байна.

Gerelee [103.26.195.96] 2019-02-27 09:25:50

Bayar hvrgei

зочин [64.119.18.136] 2019-02-27 09:23:20

үнэхээр сайхан мэдээ байнаа.болждээ нэг ч гэсэн хүүхэд аз жаргалтай эрүүл саруул инээж баярлаж байна гэдэг сайхан юмаа.хүний төлөө гэсэн алтан гартай эмч нарын ач.тусалж дэмжсэн мундаг хүмүүст таларахаад баршгүй юм даа

Зочин [202.4.248.65] 2019-02-27 09:14:59

Сайхан мэдээ байна. Манай эмч нар эмчлэх нь байтугай оношлож чадахгүй байсан нь ямар хэцүү юм бэ.

Зочин [202.179.31.32] 2019-02-27 10:20:52

Манай эмч нар шал худлаа оношилдог юм билээ. гэмтэл дээр бол.

Zochin [65.49.68.204] 2019-02-27 09:04:05

Mundag

Зочин [103.9.90.98] 2019-02-27 08:59:10

Өшиглөсөн хүүгийн ар гэр яав?

зочин [202.180.220.35] 2019-02-27 10:13:12

харин ийм, хариуцлага хаана байнаа?

Зочин [66.181.161.14] 2019-02-27 10:09:48

Ар гэр нь төрөлхийн хөл муутай охин манай хүү гэмгүй бид юу ч агахгүй гэсэн

Баярлалаа [202.9.43.40] 2019-02-27 08:53:05

Баярлалаа

Зочин [202.9.44.191] 2019-02-27 08:52:55

uchnuun mungu idsen soltan gahai yagaad nutgiinhaa joohon ohind tuslamjiin tuuraigaa sungaagui yum bol.

Зочин [66.181.184.211] 2019-02-27 09:30:23

Yag tiim kkk

Zochin [150.129.141.10] 2019-02-27 08:34:00

Bayar hvrgeye

ebi [66.181.161.55] 2019-02-27 08:33:23

үнэхээр сайхан мэдээ байна.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.