МАН-ын бүлэг Д.Дагвыг НИТХ-ын даргаар томилох асуудлаар санал хуваагджээ

Т.Хулан / Улстөр

НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагт товлогдож НИТХ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 15.00 цаг хүртэл завсарлага авлаа. НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг дэмжсэн. Тиймээс түүнийг томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Хуралдааны өмнө МАН-ын бүлэг хуралдсан ч уг асуудлаар байр, сууриа нэгтгэж чадаагүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг Р.Дагвыг дэмжих дээр санал хоёр хуваагдсан учраас хуралдаж чадахгүй байгаа аж. НИТХ дэх олонхийн бүлэг асуудлаа шийдэж хуралдаж чадахгүй байгааг АН-ын бүлгийн төлөөлөгч нар нь шүүмжилж байлаа.

Төлөөлөгч Д.Баттулга

“Эхлээгүй хурлаас завсарлага авч хууль зөрчиж байна. НИТХ хуралдаж чадахаа больсон байна” гэх шүүмжлэлийг хэлсэн юм.

Р.Дагватай хамт заалнаас хоёр төлөөлөгч НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлэхээр яригдаж байгаа бөгөөд нэр дэвших хоёр төлөөлөгчийн нэг нь Ц.Сандаг-Очир аж.

Мөн С.Амарсайхан Хотын даргаар томилогдсон учир түүнийг НИТХ-ын даргаас албан ёсоор чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-03-02 09:49:19

hovshiin hugshin bandi hha

Монгол [103.26.193.74] 2019-02-28 20:40:46

Монголыг хуйвалдан цөлөмсөн луйварчид болох элбэгдорж, мэлгэр нарын хөлсний хулгайчууд бас гарч ирээд үймүүлээд байгаа болохоос нам 2 хуваагдсан юм алга байна. Хотын гэх энэ бохир фракцын шавхруу яасан дуусдаггүй юм бэ???!!

Zochin [103.229.120.18] 2019-02-28 18:00:22

Dagva avilgiin hergeer shalgagdaj bsn hun sh dee, uur hun bhguim bhdaa MAN d

иргэн [202.9.42.133] 2019-02-28 16:07:41

Дандаа хөгшин бухнууд.Залуучууд нь хаачисан юм вэ МАН ийн.хөөрхий.бүгд тэтгэвэртээ марш!!!!!!!!!!!!ккккккк

Зочин [178.128.93.195] 2019-02-28 14:33:09

Өрөвдөлтэй ч нам болж дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.