Өвөр Монгол дахь нүүрсний уурхайнуудыг хаажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Нүүрсний нөөцөөр баялаг Өвөр Монголд өнгөрсөн онд нийт 22 нүүрсний уурхайг хааж, нүүрс олборлолтыг жилд 11.1 сая тонн болтол бууруулсан гэж Регнум агентлаг мэдээллээ.

Хаагдсан уурхайнууд бүгд жижиг уурхай байсан бөгөөд ашиг багатай, харьцангуй хуучирсан тоног төхөөрөмж ашигладаг байсан гэнэ. Эдгээрийг хааснаар бүс нутгийн нүүрсний салбарыг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцүүлэх боломж гарна гэж орон нутгийн захиргаанаас мэдээлжээ.

Түүнчлэн нүүрсний салбарын үр ашиг, экологийн нөхцөл байдлыг хангах үүднээс нүүрс олборлох салбарт технологийн шинэчлэл хийх, инноваци нэвтрүүлэх ажлуудыг эрчимжүүлсэн байна.

2018 онд Өвөр Монголд 926 сая тонн нүүрс олборлосон нь Хятадад олборлогдсон нийт нүүрсний дөрөвний нэг хувийг эзлэж байгаа юм. Улмаар илүүдэл, хуучирсан хүчин чадлыг цомхотгохын тулд ган цутгамлын хоёр үйлдвэр, 118Мвт хүчин чадалтай, хэд хэдэн нүүрсний цахилгаан станцыг хаажээ. Мөн жилд 2.8 тнн эзлэхүүнтэй, хуучирсан хүчин чадал бүхий ган, электролит хөнгөн цагааны үйлдвэрүүдийг мөн хаасан байна.

Энд дуулгахад, энэ оны хоёрдугаар сарын дундуур Хятадын хойд хэсэг дэх Шаньси мужид 36 нүүрсний уурхайг хааж, олборлолтыг 23.3 сая тонноор бууруулсан юм. Өвөр Монгол болон Шаньси мужид ийнхүү ашиг багатай уурхайнуудыг хааж байгаа нь экологийн цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчийг цэвэр хийн эрчим хүчээр солих Хятадын бодлогын дагуу хийгдэж буй ажлууд юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-02 02:28:52

kuurkus

NJ [66.181.161.42] 2019-03-01 20:58:30

Manaih ch gsn uurhainuudyg haah heregtei.Tor gj ulaan luivarchid.Tsagaan Hadan deer Luivarch ter ternii gazar gj bh shig...Malchin hun shunaldaa barigdan ninja bolj gazar nutgaa uhaj gadaad hun survaljilsan ni sayahan...Strategi taktik gj bhgui...Sotsialist uyed arai ch iim bgagui..Erdenetiin nootsiig togtooj tolovlolt hiij hot baiguulalt hiij Mongoliig avch yavah uurhai gdgiig haruulsan tegtel terniig huvaagaad idsen.Oyu tolgoi yaj bn!!! Tend ajilladag injener Japan yavj ajilllana gj bh jisheenii.Uul uurhai bayalag bish!!! Hunii Oyun uhaan hun chanar bayalag./IQ./Hytad bidend shar tsagaan metall hereggui Uzesgelent saihan Hytad Uls heregtei gsn bsn.Ted bidnees iluu uhamsarlaj bn baigali ekologi ni heregtei gj.Uurhai bol hogjil devshil bish suirel !!!Tord holch uhaan hun chanartai tsever tsustai hun songoh heregtei!! Ard tumen songoh songogdoh erhtei getel Nam gsn luivarchdiin oorsdiin dundaas gargaj irsen luivarching l songodog oor songolt baihgui.getel ard tumen songogdoh erhtei....

Зочин [59.153.113.243] 2019-03-01 18:42:49

Монгол хүний гараас орлогын эх үүсвэр болсон уурхайг нь далимдуулж хулгайлж байгаа байдал. Хятадын бодлого нэгэнт тодорхой.

uvur mongoliin zaluu [111.196.241.251] 2019-03-01 08:37:05

2sariin 23n udur uvur mongoliin xiln hotd onts notstai uurhai iin endel garch 21ajitan amiaa alds .en hergiin ulmaas hotiin 4darg ajilaasaa hasagdsn shu dee.

Зочин [103.229.122.84] 2019-03-01 06:58:14

нөөцөлж байгаа байх

Зочин [202.21.120.66] 2019-03-01 06:03:57

Нүүрс.газрын тос, газ буюу байгалийн хийний химийн томьёо нь адилхан. Мөн 100 гаруй бүтээгдхүүн гаргах боломжтой гэж сонссон юм байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн хийх нь зөв биш үү. Хэзээ нэгэн цагт нөөц нь дуусна. IРО гаргана гэж 400-гаад тэрбум ногдол ашиг гэж, 50-г ард иргэддээ өгнө гэж арай басамжлан доромжилж байгаа юм биш үү.Монголчууд Нүүрс олборлолтын 80-90 жилийн туршлагатай, гадагшаа хувьцаа гаргах ямар шаардлага байна. Химийн үйлдвэр ардчилсан Солонгос, Румын улстай хамтарч хийх боломж байдаггүй юм уу.Дандаа өөрсдийгөө бодож ,,дараагийн сонгуульд ялах тухай бодож мөнгө босгохоо бодохоо болимоор юм.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.