ОБЕГ: Нурангид дарагдсан дөрвөн хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

У.Уранцэцэг / Хууль

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд осол өнгөрсөн сарын 28-ны өдөр гарч хоёр техник, зургаан хүн дарагдсан юм. Хоёр хүнийг нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уурхайн ослын улмаас дарагдсан дөрвөн хүний тухайд Баянхонгор, Булган, Улаанбаатар хотын харьяалалтай, 31-55 насны ажилчид бөгөөд ажилчдын ар гэрийнхэн нь ослын газарт ирсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр 80 орчим метрийн өндөр хана нурсан, талбайн хэмжээг 5400м2 гэж үзжээ.

Хөрсний нуралт болсон уурхайд аврах багийг ахлан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ослын талаар “Осол гарсан өдөр уурхайн талбайд ажиллаж байгаад дарагдсан дөрвөн хүний хоёр нь эксковатор болон бульдозертойгоо шороонд дарагдсан бол насос дээр ажиллаж байсан хоёр хүн нурангиас зугтаж байгаад дарагдсан байна. Ажилчид хаана байж болзошгүй вэ гэдгийг тогтоочихсон. Гэсэн ч усны түвшин өндөр, нэмж хана даган ус урсч байгаа, дахин нуралт үүсэх эрсдэлтэй байна" гэсэн юм.


Сэтгэгдэл

888 [202.179.31.98] 2019-03-03 13:53:26

Өвчнөөр биш, янз бүрээр хүний амь яасан их үрэгдэж байнаа хөөрхий. Харамсалтай.

Зочин [66.181.189.130] 2019-03-03 13:35:35

Uurhaig haagaachee lalruud bayjij l baibal hunii ami hamaagui bolj nobsh

Зочин [66.181.183.26] 2019-03-03 12:31:29

Alt ami avdag gej unen yum daa

ЗОЧИН [66.181.190.227] 2019-03-03 09:06:42

ЭНЭ БОЛ "ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРД АШИГЛАХАД ОЛОН ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН, МАНАЙ ЯАМ,САЙД,ТОМ ДАРГА НАР,ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН АВИЛГАР АЛТ ОЛЗВОРЛОЖ БАЙГАЛЬ ОРЧНЫГ СҮЙТГЭЖ БУЙН, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙДДЭГГҮЙН, ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН БИЛЧЭЭР,ГАЗАР НУТГИЙГ СҮЙТГЭЖ БУЙН,,УС УНДААНЫГ НЬ УСТГАЖ БУЙН ТӨЛӨӨ ИРГЭДИЙН ХИЛЭГНЭЛд БАЙГАЛ ДЭЛХИЙ ХАРИУГАА АВСАН ХЭРЭГ, АШИГЛАЛТЫН БУРУУ АЖИЛЛАГААНААС ҮҮССЭН АЮУЛТАЙ ЭГЦ МӨРГӨЦӨГ, ХАНА НУРСНААС БОЛСОН ДАРАГДАЛТ,ҮҮНД ГАЗАР ХӨДЛӨЛТ ОГТ ХАМААГҮЙ,ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС БОЛСОН ГАМШИГ ГЭХ НЬ ТЭДНИЙ ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ АРГА,МӨРГӨЦӨГ ХАНЫГ Ч ГАЗАР ХӨДЛӨХ НӨХЦӨЛД ТОХИРУУЛАН ГАРГАХ ЁСТОЙ БАЙДАГ,ЭНЭ КОМПАНИ 100% БУРУУТАЙ,ОЛБОРЛОТЫГ ЗОГСООЖ УУРХАЙГ БҮРМӨСӨН ХААХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [139.5.219.251] 2019-03-03 08:10:41

Хөрсний нуралт биш шавар, элс хайрганы нуралт гэж хэлэх нь зөв байх.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.