Эх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох вебсайт шинээр нээгдлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

www.mhelp.edu.mn

“Найрамдал” ротари клубын санаачлагаар СЭМҮТ- ийн эмч нарын дэмжлэгтэйгээр жирэмсэн, төрсөн эхчүүд, хүүхэд өсвөр насныхан болон тэдний гэр бүлийхэнд зориулсан вебсайт шинээр нээгдэж байна.

Тус вебсайтад нь жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг оруулж анхан шатны зөвлөгөө болон шаардлагатай үед хандах 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгийн мэдээллийн багтаажээ.

Мэдээллийг ерөнхийд нь тоймлон харвал:

  1. Эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд
  • Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал
  • Төрсний дараах сэтгэл гутрал
  • Төрсний дараах солио
  • Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэх Эдинбургийн сорил /жирэмсэн болон төрсөн эхчүүд өөрийгөө үнэлэх боломжтой/
  • Жирэмсэн үеийн иогийн видео бичлэгийг “Нара Иога” сургалтын төвтэй хамтран бүтээлээ.
  1. Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд
  • Эрүүл сэтгэц гэж юу вэ?
  • Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж юу вэ?
  • Аутизм гэж юу вэ?
  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх эмгэг гэж юу вэ?
  • Өсвөр насны мансууруулах бодисын хэрэглээ гэж юу вэ?
  • Архи, тамхины хор хөнөөл гэж юу вэ?
  • Цахим донтолт гэж юу вэ?
  • Төрх үйлийн эмгэг гэж юу вэ?
  • Булчин татваганах эмгэг /тик/ гэж юу вэ?
  • Оюуны хомсдол гэж юу вэ?
  • Хүүхэд, өсвөр насанд тохиолдох сэтгэл гутрал гэж юу вэ?
  • Шээс задгайрах эмгэг гэж юу? тус тус сэдвүүд орсон байна.

Дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж вебсайтыг үнэ төлбөргүй гүйцэтгэсэн "Steppe Link LLC " -ийн хамт олон, удирлагууд болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч нартаа гүнээ талархал илэрхийлж байна.


Сэтгэгдэл

дэлгэр [66.181.165.52] 2019-05-22 12:18:56

хуруугаа хөхөх хумсаа мэрэх эмгэг гэж юу бэ тайлбарлаад өгөөч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.