А.Бямбасүрэн: “АТАР ТАЛХ”-ыг зохиосон гэж хагас сарын цалингаар шагнуулж, хавар намрын гутал авч байлаа

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Өглөө бүр гар дээр шинээр нь өгч, өдөр тутамд хүсэндээ хэрэглэдэг Атар талхыг одоогоос 35 жилийн өмнө орц найрлагыг нь зохиож, анхлан хийж байсан А.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа. ЗХУ-д хүнсний технологич мэргэжлээр суралцаж ирсэн даруйдаа дөнгөж шинээр байгуулагдаж буй Талх чихэр компанийн хариуцлагатай албан тушаалд 23 хан настай томилогдож, ард түмний хүнс гэгдэх Атар талхыг хийж байсан түүний бүтээлийг өдгөө ч бид хүнсэндээ хэрэглэсээр байна.

Улсын мөнгөөр боловсрол эзэмшсэн учраас “яажшуухан улсынхаа ачийг хариулна даа” гэж бодон бодсоор энэ талхны технологийг боловсруулсан гэж даруухан инээмсэглэж суугаа энэ эмэгтэй социализмын үед талх гэдэг хүнс ямар чухал байсан, талхны үйлдвэрлэл минут секундээр хэрхэн хэмжигддэг байсан тухай бидэнтэй хуучиллаа.

image

А.Бямбасүрэн:

-СУРГУУЛИА ТӨГСӨЖ ИРЭЭД Л АШИГЛАЛТАНД ОРОХОД БЭЛЭН БОЛСОН ТАЛХ ЧИХЭРТ АЖИЛТНААР ОРЖ БАЙЛАА-

-Сайн байна уу? Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу. Би 1978 онд Нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд хуучнаар ЗХУ-ын Воронеж хотын Технологийн дээд сургуульд элсэн орж 1983 онд төгссөн. Бидний гурван эмэгтэй сургуулиа төгсөж ирээд ашиглалтанд ороход бэлэн болчихсон “Талх чихэр” компанид аз болж, шууд хуваарилагдсан. Би талхны үйлдвэрт, манай нөгөө хоёрын нэг нь чихрийн үйлдвэр, нэг нь жигнэмэгийн үйлдвэрт орж, үйлдвэрийн гол судсыг атгах болсон доо.

-Сургуулиа төгсөж “Талх чихэр”-т очихдоо улсаас ямар үүрэг даалгавар өвөртлөн очиж байв?

-Социализмын үе байсан учраас биднийг улсаас үнэ төлбөргүй сургана. Гэхдээ улсын зардлаар сурсан учир чи заавал үүнийг эргүүлэн төлөх ёстой гэсэн хатуу шаардлагатай байсан. Тийм болохоор “Яажшуухан улсынхаа ачийг хариулна даа” гэх бодол байнга дагана. Бодож, бодож шинэ л юм хийх ёстой юм байна гэж шийдэж байлаа. Дөнгөж сургуулийн ширээний араас очсон болохоор жаахан туршлага муутай байсан ч биднийг удирдан чиглүүлдэг ерөнхий инженерүүд маш мундаг хүмүүс байсан. Их ухаантай, мэдлэг боловсролтой, зарчимч, шаардлага өндөртэй. Бид тухайн үед 22, 23 настай залуухан байсан бол Баньдаа инженер маань 30 гаруй настай их залуухан хүн байж. Баньдаа инженер цехээр халадных нь хормой дэвээд л орж ирэхэд бид бараг л салгалдаг байлаа шүү дээ. Биднийг тэгж их загнаж сүйд болохгүй ч тэр өндөр шаардлага тавьдаг, зарчимч, ажил хэрэгч зангаас нь бид сүрддэг байсан шиг. Дараа нь өөрөө намын дээд сургуульд мэргэжлээ дээшлүүлнэ гээд явахад оронд нь орж ирсэн Ядамсүрэн инженер ч мөн маш өргөн мэдлэгтэй, мундаг хүн байсан. Тэр хүмүүс л бидэнд маш ихийг сургаж, заасан.

-Шинэ зүйл хийе гэж шийдэж, Атар талхыг анх хийж, туршиж байсан дурсамжаасаа хуваалцвал?

-Намайг төгсөж ирэхэд хоёрхон төрлийн талх байсан. Төгрөг дөчийн талх гэж дөрвөлжин, төгрөг далын талх гэж атар талх шиг боловч 800 грамм жинтэй, арай том талх байлаа. Тухайн үед задгай талхны эрэлт ихтэй боловч үйлдвэрлэж чаддаггүй. Гэтэл хүмүүс талх, сүүн дээрээ л их очерлодог байлаа. Нэгэнт Талх чихэр дөнгөж ашиглалтанд орж байгаа учраас энд шинэ юм хийх ёстой гэж бодоод задгай талхыг багасгаад, өтгөн хөрөнгийн аргаар, идүүртэй, Монголчуудад зохимжтой талх бүтэн жилийн турш туршилт хийж, өдөр шөнөгүй ноцолдож байж гаргаж байв. Залуу ч байж. Залуу байхад үйлдвэрлэлд доголдол гарахад деспетчер инженерүүд шөнийн 3,4 болж байхад л, ид нойрон дунд “Болохоо байлаа” гээд л хаалга тогшино. Заримдаа залуу хүн чинь нойроо харамлаад л /инээв. сурв/ Тэр деспетчер инженерийн ажлыг манай нөхөр хийдэг байсан юм. Унтмаар байна гээд л гомдоллохоор манай нөхөр “Чи явахгүй бол өөр хэн явах юм, би наад зовлонг чинь мэднэ, дуугүй босоод яв” гээд л загнадаг байж билээ. Тэр үед ажилчид нь ч, техник нь ч шинэ байсан болохоор ажлаа сайн мэдэхгүй, бид хэд очоод жаахан юмыг нь өөрчлөөд л зүгээр болчихно. Энэ маягаар хэдэн жил ч дуудагдсан юм бүү мэд. Сүүлдээ шөнө хаалга тогшихвий гээд л айдаг болчихсон байж билээ.

-Та Атар талхаа хэдэн настайдаа анх хийж байсан гэсэн үг вэ?

-23 настайдаа хийж эхлээд 24 настайдаа гаргаж байлаа.

-ТАЛХ НИЙЛҮҮЛЭХ ЦАГААС ЖААХАН Л ХОЦОРВОЛ САЙД ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ИРЖ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙЛАА-

-Өдөрт хэдэн тонн талх гаргадаг байсан юм бэ?

-Атар талхны төслийн хүчин чадал 90 тонн байсан юм. Ойролцоогоор 60-70 тонныг хийж гаргадаг байсан. Түүнээс гадна Талхан завод буюу одоогийн Атар өргөө 10-20 тонныг хийдэг байсан. Тийм байхад л нийслэлчүүдийг хангаж чаддаггүй байлаа шүү дээ. Хотыг хэдхэн цагаар талхаар таслахад шууд л Төв хорооныхон компанийн гадаа ирдэг байсан. Том том хар 24 волгатой сайд дарга нар ирнэ. Нэг удаа Талхны үйлдвэрийн дарга маань ээлжийн амралтаа аваад намайг орлуулж үлдээв ээ. Гэтэл нэг өдөр тоног төхөөрөмж эвдрэл сааталд ороод талхыг нь тасалчихдаг юм байна. Бөөн гомдол санал болоод Талх чихэрийн гадаа бөөн том том хар тэрэгнүүд ирээд зогсчихсон. Тэр үед Жасрай гуай Ерөнхий сайд байсан, гэтэл өөрөө ирж байна шүү. Хамаг юм салгалаад, айгаад цех рүү гүйгээд орчихсон. Манай Ерөнхий захирал Пүрэвжав гэж хүн байсан. Захирлын өрөөнд ороод л юм яриад л байсан, Баньдаа инженер ч тэнд байгаа бололтой. Тэгээд гарахдаа “Маргааш 10 цагт ерөнхий инженертэйгээ цуг яаман дээр очсон байгаарай” гэсэн даалгавар өгсөн байсан. Ерөнхий инженер маань “За Бямбасүрэн хоёулаа явна аа, яаман дээр очиж шийтгэлээ хүлээнэ” гэдэг юм. Яваад очтол яамны нэг давхрын хурлын зааланд тэр чигээрээ яамныхан суучихсан хүлээж байна. Тэгтэл Найдан сайд билүү дээ “Талхны үйлдвэрийн дарга бос” гээд л чанга дугардаг юм. Би год гээд л бостол, дөнгөж 20-н хэдхэн настай байсан болохоор хүүхэд шиг л харагдсан юм байлгүй, харж харж байснаа “Суу чи” гээд буцаагаад суулгачихсан. Тэгснээ “Ерөнхий инженер нь бос” гээд Баньдаа инженер маань яг л хүүхэд шиг номхон зогсоод, хамаг нүүр, чих, хүзүү нь улайчихаад л юу ч хэлэхгүй өчнөөн удаан загнуулж билээ. Гэтэл энэ хүнд буруу байхгүй, би л ажлаа хийж чадаагүй шүү дээ гэж бодоод харахаар л хэцүү санагдаж, өрөвдөөд, “Маргаашнаас л сайн ажиллана” гэж дотроо том амлалт өгч байсан даа. Гарч ирээд надаас болж тэгж их загнуулсан инженер минь намайг загнах нь бүү хэл, ганц ч хатуу үг хэлээгүй. Айж сүрддэг байсан ч тэр хирээрээ их хайрлуулдаг байсан даа.

imageНӨХӨР Ч.Энхбат: 1980-аад оны сүүл, лангуун дээр талх давс л үлддэг үеийн өмнөхөн гэсэн үг шүү дээ. Цаг үе их хүнд байсан. Атар өргөө, Талх чихэр хоёр л ард түмнийг талхаар хангадаг. Атар өргөөгийн талх арай том байснаа Талх чихэрийн Атар талх гарч ирэнгүүт шугамыг нь өөрчлөөд яг ижил хэмжээтэй болсон байдаг. 1983 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны нэр дээр дотоод гадаадын сургууль төгссөн бүх л хүмүүсийг Талх чихэр рүү татсан. Би ч биологийн мэргэжлээр гадаадад төгсч ирээд Талх чихэрийн лабораторид ерөнхий биологичоор ирж, сүүлд нь деспетчер инженер болж байсан юм. Энд л бид хоёр танилцаж нэг гэрт орж байлаа.

-Талх чихэрт ажилладаг хүмүүст өөрсдөд нь талх хэр олдоцтой байв? Та өөрөө анх хийсэн мөртлөө бас л очерлодог байжээ?

-Бусадтайгаа яг адилхан. Тэр их талх хийж байгаа газраас гарч ирж байгаа ч цүнхээ шалгуулаад гарна. Харуул хамгаалалт асар өндөр. Тэндээс нэг ширхэг ч юм авч гарах эрхгүй. Сүүлд л компанийн нэрийн барааны дэлгүүр гарсан нь цаг үе гайгүй болсон үе юм.

-Та Атар талхыг анх хийхдээ ямар байгаасай гэж бодож хийж байсан бэ? Технологийнх нь талаар яривал?

-Биднийг сургууль төгсөөд ирэхэд Атар өргөөгийн задгай талх дугуй хэлбэртэй байдаг байсан нь их эрэлттэй байлаа. Төгрөг дөчийн талхыг хүмүүс их авдаг ч багаар үйлдвэрлэгдэнэ. Тиймээс ямар ч байсан дугуй байвал зүгээр юм, жин нь арай бага байвал өлссөн ард түмэнд үнийн хувьд ч боломжийн болно. Хөрөнгөө 4.00-4.30 цаг хүртэл исгэж бэлдэх өтгөн хөрөнгийн аргыг хэрэглэсэн нь идүүртэй талх болгох гэсэн санаа байлаа. Нэг талхыг 8-10 цаг хийнэ. Технологи маш нарийн, жаахан л өөрчлөх юм бол тэр чигтээ өөр талх болно. Гэтэл одооны талхыг 2-3 цагийн дотор л дрожоор зодоод, нэвсийсэн, идүүр багатай талх болгоод л гаргаж байна шүү дээ. Тухайн үед социализм байсан тул хүний бие организмыг маш сайн бодолцож нэг кг гурилд тэдэн граммаас илүүгүй дрож, давс л хийх ёстой гэж хатуу заадаг байсан. Чөмөгтэй чихэрний чөмөг буюу жимс нь 25 хувиас илүүгүй байх ёстой гэх мэтээр тийм л нарийн заалттай, хатуу стандарт тавьдаг байсан.

image

-АТАР ТАЛХЫГ ЗОХИОСОН ГЭЖ САРЫН ЦАЛИНГИЙН ХАГАСААР ШАГНУУЛЖ, ХАВАР НАМРЫН ГУТАЛ АВЧ БАЙЛАА-

-Технологийн хувьд алдагдалтай ажиллаж байсан тохиолдол бий юу?

-Эхний жил туршилтаар ажиллаж байхад гарсан брак /гологдол, сурв/ Гахайн ферм рүү явуулдаг байсан. Дараа нь талхны гадна тал гялгар, мөлгөр байх ёстой байтал жаахан л хажуу тал нь дарагдчихсан, жаахан л зураас гарчихсан байвал шууд л стандартын шаардлага хангахгүй гээд брак болгочихдог. Талхны хальс нь 4мм зузаантай л байх ёстой. Сийрэгжилт, уян харимхай байдал, шинэлэг чанар, амт үнэр, чийг хүчиллэг, өнгө гадаргуу хэлбэр бүгд л нарийн стандарттай. Чанарын алба гэдэг айхтар улс аваад л шидчихнэ, одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Сүүлд “Талх чихэр”-ийн захирлаар ирсэн хүн “Та нар хэрэв брак гаргах юм бол дээлээ нөмрөнө шүү” гээд л биднийг их айлгадаг байж билээ. Бид нар ч “хэзээ, яах бол” гээд их айж суудагсан.

-Таны хийсэн талхыг одоо ч хотын захын гэр хорооллуудаар хүртэл таллаж аваад идсэн хэвээр л байгаа шүү дээ.

-Тийм шүү дээ. Талх гэдэг ийм л чухал хүний хэрэгцээ байж. Одоо бодоход гучаад жил Монголын ард түмэн миний хийсэн талхыг идсэн байна, цаашид хэдэн жил ч идэхийг хэлж мэдэхгүй байна. Гурван хүүхэн сургуулиа төгсөж ирээд л тус тусын ажлаа хүлээж авсан. Монголын чихэр, наборуудыг надтай төгсөж ирсэн Саран гээд хүүхэн зохиож байсан бол анхны жигнэмэг, бялуунуудыг Хоролмаа зохиож, би талхны төрөл дээр ажиллаж байсан. Атар талхнаас гадна Навчин булчик /булочка, сурв/, Саран булчик гээд арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр хийж байсан. Навчин, Саран булчикнүүдийг одоо ч гэсэн хувийн байгууллагууд дуурайж хийгээд байж л байдаг юм.

-Хувийн байгууллага дуурайх гэснээс та Атар талхны патентыг нь эзэмшдэг юм байна лээ. Анх хийсэн он сараасаа нилээд хойно зохиогчийн эрхээ авсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Оюуны өмчийн газар, түүний талаар ойлголт бидэнд байдаггүй байлаа шүү дээ. Талх чихэр хувьчлагдаад манай захирлаар Пүрэвсүрэн гэдэг хүн ирсэн. Тэр хүн л бидэнд “та нар сургуулиа төгсөж ирээд хийсэн энэ ажлуудаа Оюуны өмчийн газарт бүртгүүл, ийм газар нээгдсэн байна” гээд өөрөө зохион байгуулж бид гурвын хийсэн ажлуудыг бичээд, бүртгүүлж, альбом хийж дурсгаж байлаа.

-Одоо хоёр төрлийн Атар талх зарагддаг шүү дээ. Эдгээр газрууд таны патентаар талх хийж борлуулахын тулд ямар нэгэн төлбөр төлдөг үү?

-Үгүй шүү дээ. Тухайн үед бид дээд сургууль төгссөн тул 700-800 төгрөгийн цалин авдаг байлаа. Энэ талхыг зохиож хийсэн гээд хагас сарын цалин болох 400 төгрөгөөр шагнаж байсан юм. Түүгээр нь Их дэлгүүрт байдаг байсан өндөр үнэтийн тасгаас ганц хавар намрын гутал л авч өмсөж байлаа /инээв. сурв/ Үүнээс өөрөөр шагнал урамшуулал байдаггүй. Бид залуу, сайн мэддэггүй байсан болоод ч тэр юм уу, патентыг нь авсан ч гэлээ үйлдвэрлэх эрхийг компани өөр дээрээ бичиж авсан байдаг. Талх чихэр эрхийг нь авсан.

image

-ПАТЕНТЫГ НЬ ЭЗЭМШДЭГ Ч ҮЙЛДВЭРЛЭХ ЭРХ НЬ ТАЛХ ЧИХЭРТ БАЙДАГ-

-Та хөөцөлддөггүй болохоос айхтар хүмүүс бол хөөцөлдөөд “юм” болгож байгаа даа?

НӨХӨР Ч.Энхбат: 1997 онд патентаа бичүүлж авсны дараа хүмүүс яг энэ асуудлыг бидэнд ярьж “Баячууд ингээд сууж байх ч гэждээ, өдөрт хэдэн тонн талх үйлдвэрлэж байгаа билээ” гэдэг юм. Тэгэхээр нь хүн л юм болсон хойно хөдөлдөг юм байна аа. Тэр үед Оюуны өмчийн газар одоогийн Бөмбөгөр рүү очдог туслах зам дагуу байдаг байсан юм. Бид хоёр явж очтол бүрдүүлэх бичиг баримт нь асар их. Тэр үед Талх чихэр ч яг л хувьчлагдах гээд л завсрын үе байсан юм. Их хурлын дарга байсан Гончигдоржийн эхнэрийнх нь дүү “Талх чихэр”-ийг авах сурагтай болчихсон. Тэд патент нь энэ хүн дээр байсан ч, үйлдвэрлэх эрхийг нь авчихсан тул бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй, дургүй байсан. Гэтэл тэр үед нэг хуулийн мэргэжилтэн, гэр бүлийн найз өвгөн маань бид хоёрт хөөцөлдөж өгөхөөр болдог юм. Гэтэл тун удахгүй “бардаггүй даваа байна” гэсээр бид хоёрын бичиг баримтуудыг авч ирж өгсөн. Түүнээс хойш л хаясан даа.

-Гэхдээ одоо яг тэр л технологиор нь хийж байгаа биздээ?

-Тийм. Одоо техник нь л сайжирсан байх.

-Нээрэн, талхаа яагаад “Атар” гэж нэрлэсэн юм бэ?

-Нэрийг нь тухайн үед байсан бүх л технологичид цуглаж, нийлж байгаад л өгч байсан. Ямар нэр өгөх вэ гээд инженерүүдийн дунд санал асуулга явуулж, хүн бүр нэг нэр бичиж өгөөд л, заавал бодит нэр байх ёстой гэсээр тэндээс л Атар гэдэг нэр гарч ирсэн. Би яг өөрөө өгч байгаагүй. Ер нь шинэ бүтээгдэхүүн гарч ирэхэд яг л хүүхэддээ нэр өгөх гэж байгаа юм шиг ач холбогдол өгдөг, их хэцүү шүү. Хэлбэр дүрсээр нь нэрлэх үү, жор орцоор нь нэрлэх үү гээд л бөөн бодол болно доо.

-Талхыг өглөө яг хэдэн цаг гэхэд ард түмний гар дээр хүлээлгэж өгөх үүрэгтэй байв?

-Шөнийн 3-4 цаг гэхэд дэлгүүрүүд рүү ЗИЛ 130 машины хойд бүхээгт ачаад л түгээхээр гардаг байсан. Тэр талхаа шөнийн 12 цаг хүртэл борлуулна, ахиад л үүрээр түгээнэ гээд талхны ажил 24 цаг тасралтгүй явна. Дэлгүүрүүд онгойх цаг болоогүй байсан ч талхаа халуунаар нь авна. Өглөө дэлгүүр онгойход л талх бэлэн байж байх ёстой. Талх ямар нэгэн байдлаар хоцрох юм бол шууд л яамны ерөнхий жижүүр рүү матчихна /инээв. сурв/ Тийм л хатуу хяналттай ажилладаг байлаа. Талхны үнийг ямар ч байсан ч нэмж болохгүй, ард түмэн “босчихно” гэж их айдаг байсан. Талхны үнийг нэмэхийн тулд яаман дээр хэдэн өдөр дараалж хуралдан, бүх л талаас нь хэлэлцэж байж нэмэх эсэхээ шийднэ. Стратегийн их ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн байж л дээ.

НӨХӨР Ч.Энхбат: Хоногт 50-60 тонн талх гаргах ёстой, сүүлд 75 тонн болсон. Талх чихэр тухайн үед гоймон, талх, чихэр, пичень, торт, варень гээд олон бүтээгдэхүүн гаргана. Гэхдээ л өглөө дарга захирлууд орж ирэхдээ хамгийн түрүүнд “Талх хэдийг хийсэн бэ” л гэж орж ирнэ. Төлөвлөгөөгөөр хийгээгүй бол царай нь хувьсхийгээд л явчихна. Бригадын даргаас инженер хүртэл бүгд айна, төд удалгүй яамнаас утас цохиод л асуудал үүсдэг. Сайд нар хүртэл өөрсдөө давхиж ирдэг, өөрсдөө бэмбэгнэнэ. Хүмүүс өдөр бүр чихэр эсвэл гоймон идэж амьдрахгүй, талхаар л голоо зогооно. Хүнд ч байсан үе дээ. Сайд дарга нар бид нарыг бут авч өгөөд л, өөрсдөө төв хороондоо загнуулдаг, тийм л үе байж.

image-ТАЛХ ХАЯСАН БАЙХЫГ ХАРААД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭДЭГ-

-Та хүнсний технологич мэргэжлээ хэрхэн сонгож байсан юм бэ?

-Би конкурс өгөөд оноогоороо дээрээсээ дөрөвт жагсаж байсан. Намайг ороход бүх төрлийн инженерийн анги байсан л даа. Гэхдээ чихрийн инженер технологи гэдэг нь нүдэнд тусаад. Хүүхэд байсан болохоор ч тэр юмуу, чихэр гэдэг нь бодогдоод болдоггүй. Энийг л хийвэл гоё юм байна гээд, өөрийнхөө дуртай технологийг сонгосон. Ингээд манай хоёр найз ч надтай адилхан сонгоод бид гурав хамтдаа ЗХУ-руу явсан нь тэр. Эхний гурван жил ерөнхий хичээл үзээд байж байтал манай декан бид гурвыг дуудаад “Танай Монголд сахарын ургамал ургахгүй. Миний мэдэхийн миний нас ч хүрэхгүй, та гурав буруу сураад байна. Одоо нарийн мэргэжил сурах учраас талх, чихэр, гоймонгийн технологи гэж бий. Та нарынх сахар гэдэг технологи байна шүү дээ. Энэ тухай би танай улсын яаманд захидал бичиж явуулъя. Та гурав ирээд ганц хоёр хичээлийн зөрүү шалгалт өгөөд энэ анги руу ор” гэж зөвлөсөн. Маш их сэтгэл шүү. Манайд тухайн үед сахарын технологи гэдгийг чихрийн технологи гэж маш буруу орчуулсан байсан юм билээ. Хэрэв тэр Орос декан байгаагүй бол бид өдийд юу хийх байсан юм бэ, манайд тийм ажил байхгүй шүү дээ. Энэ дагуу бид ангиа сольж өдий зэрэгтэй явж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Их азтай. Харин дипломоо яг талхаар мэргэшүүлж хамгаалж байсан.

-Та энэ мэргэжлээрээ ажилласаар тэтгэвэртээ суусан уу?

-Тиймээ. Би “Талх чихэр” компанид 17 жил ажилласан ч хувьчлагдах ажил эхэлж, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Тэр үед цалингийн оронд хоёр гурван хайрцаг пичень өгнө.Хүүхдүүд жаахан байсан болохоор амьдрал хэцүүдэж, би яах аргагүй өргөдлөө өгөөд ажлаасаа гарч байсан. Гараад удаагүй байхад Атар өргөө хувьчлагдаж Бэрэн групп авснаар Ерөнхий захирал Цэрэнсодном над руу утасдаж “Чи манайд ерөнхий технологичоор ирээч” гэсэн санал тавьсан. Үүний дагуу очиж хоёр жил гаруй ажилласан байдаг. Хувьчлагдчихсан болохоор бас л жаахан хэцүү. Эндээс гараад удаагүй байтал бас их азтай юм болж ТВ5 телевизээр Стимо компани Ерөнхий технологич ажилд авна гэсэн зар яваад, үүний дагуу холбогдсон. Би тэр үед 50 нас хүрэх гэж байсан болохоор жаахан санаа зовоод, ийм настай хүнийг авах болов уу гэж эмээж байсан ч Шүрэнцэцэг захирал намайг тэр олон хүнээс сонгож авахаар болж байлаа. Намайг Стимо компанид ороод жил болсны дараа захирал дуудаад “Чи еэвэнгийн цехийг хүлээж ав, чи л үүнийг босгож ир” гэсэн. Хоёр тонн хүрэхтэй үгүйтэй еэвэн хийдэг, нэг тонн брактай цехийг надад хүлээлгэж өгч нэг жилийн дотор ямар ч бараккгүй болгоод 2 тонныг нь 20 тонн болтол нь өсгөж өгсөн дөө. Үүнээс хойш захирлууд нугасгүй болсон. /инээв. сурв/ Ингээд би Стимогоос тэтгэвэртээ гарсан. Энэ том гурван комданид ажиллахдаа жил бүр шилдэг ажилтны шагнал авч байснаараа их бахархдаг шүү.

-Бидэнтэй ярилцсан танд их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Та бүхэнд ч бас их баярлалаа. Талх хаячихсан байхыг би харах үнэхээр дургүй. Хогийн саванд хаягдсан талхыг харахаар сэтгэл эмзэглэчихдэг. Яаж ажиллаж, ямар хөдөлмөр гаргаж хийдгийг нь мэдэх болохоор тэр. Хаях байсан бол авахгүй байж болно шүү дээ гэж бодогддог. Хөгзрүүлж, удаан хадгалж болохгүй, заавал идэж дуусгах ёстой гэсэн дүрмийг гэртээ баримталдаг. Та бүхэн ч мөн талхаа битгий хаяарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image


Сэтгэгдэл

Зочин [182.160.37.84] 2019-03-10 20:47:44

сайхан дурсамжтай, уншууртай ярилцлага байна. бид одоо л үндэсний үйлдвэрлэл, брэнд гээд сүржигнээд байгаа болохоос биш хуучин чинь жинхэнэ үйлдвэрлэл байлаа - талх чихэр, атар өргөө, сүү, апу, ээрмэл, говь, арьс шир, улаанбаатар хивс гээд л. тэр бүү хэл шилний үйлдвэртэй хүртэл байсансан. мөн цуу үйлдвэрлэдэг байж - энэ тухай цуврал ярилцлага нийтлэл гаргаач гэж хүсье

зочин [66.181.181.225] 2019-03-10 19:52:36

яг дэлбэрэх гэж байгаа юм шиг яасан муухай авгай вэ?

zochin [202.9.43.97] 2019-03-11 10:42:13

buyantai hvn bn harwaas chi buyangvi turaaldaa orood horchiij uheh gj bga bh

Eddiepunny [185.245.85.229] 2019-03-10 14:55:56

Confirm that you are not a robot, and Behold is an amazingbonus for win. http://bit.ly/2EP5Vn7

Зочин [202.179.24.21] 2019-03-09 16:55:28

ХАМГИЙН САЙХАН ТАЛХ БОЛ АТАР

зочин [182.160.38.124] 2019-03-08 22:43:26

Атар талах бол үндэсний бахархалт талх мөн !. Би атар талханд дуртай хөөн !

Зочин [103.229.121.228] 2019-03-08 09:34:00

Shine atariin uneree gej...taria unerteed saihan daa

Зочин [202.21.98.166] 2019-03-07 16:55:19

ХҮНИЙ ҮГНИЙ АЛДАА ЗАСДАГ СУРВАЛЖЛАГЧ ГУАЙ-Д: ПИЧЕНЬ ГЭДЭГГҮЙ ЮМ АА. ПЕЧЕНЬЕ ГЭДЭГ ЮМ. ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ ТЭМЭЭГ ХАРАХГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ ӨВСИЙГ БҮҮ ХАР

Зочин [202.21.98.166] 2019-03-07 16:52:21

ӨӨРӨӨ БАЙГААГААРАА БҮР ГОЁ ТАЛХ БАЙНА ШҮҮ ДЭЭ

bulgaa [202.9.45.189] 2019-03-07 16:36:19

mundag shuu dee

Зочин [66.181.177.63] 2019-03-07 15:53:29

авто засварын заводын хажуудах атар өргөөг хужаа нар авсан гэл үү

ZOCHIN [66.181.178.55] 2019-03-07 11:58:49

talh saihan hiideg amjilt husii.davsaa baga HII

aaa [66.181.160.19] 2019-03-07 10:42:33

talh chiheriin heden zahiraluud ene avgaid 1 udaagiin tetgeleg ogchooh heden terbumaar n tsusalj baij

hiisen buteesneeree.. [45.117.35.10] 2019-03-07 10:39:05

hiisen ajilaaraa ovoglono gedeg chin baharahal shuu dee .

зочин [202.9.42.206] 2019-03-08 13:20:32

Яг үнэн. Би хар багаасаа л Атар талх идэж ѳссѳн болохоороо одоо ч дуртайяа худалдан авдаг. Ѳѳр талх идэхээр нэг л идэнги муутай санагдаад байдаг юм. Энэ хүн анх технологийг нь гаргасан юм байжээ. Ийм эгэл даруухан атлаа брэнд бий болгосон хүнээс ярилцлага авсан сурвалжлагчид баярлалаа.

зочин [124.158.124.174] 2019-03-06 14:05:52

атар талх үнэхээр сайхан амттай идэнгштэй талх шүү

Зочин [194.228.76.162] 2019-03-08 13:57:50

Атар чинь үйрээд байдаг хуурай далх шүү.

33 [112.72.9.106] 2019-03-06 13:26:36

1976-1977 онд талхны үйлдвэрт өргөтгөл хийж АНХНЫ 800 гр өтгөн хөрөнгөөр исгэсэн 1,70 төгрөгийн дугуй \ одоогийн атар \ талх, загасан талх, сайк, төрөл бүрийн булочик, шагшуур гэх мэт олон шинэ бүтээгдэхүүнийг оросын мэрэгжилтнүүд талхны үйлдвэрийн инженерүүдтэй хамтран жор технологийг нь боловсруулж худалдаанд гаргаж байсан. Талх-Чихрийн үйлдвэр байгуулагдаагүй сураггүй байсан үе.

Зочин [66.181.161.123] 2019-03-09 10:20:10

Харин тийм атар өргөө анх хийж бсан

Зочин [64.119.22.252] 2019-03-08 12:49:50

Атар буюу задгай талхыг анх талхны үйлдвэр буюу Атар өргөө хийсэн шүү дээ.

Gg [150.129.140.126] 2019-03-06 12:44:07

Saihan cag ue eej aaviin min buteej baigulsan saihan niigmiin toloo lol bnda Buzar shunaltanguud ugui hiisende ter olon uildveriig

Чинзориг [66.181.161.75] 2019-03-06 09:36:40

Хайртай талхыг минь бүтээж бий болгосон таньд баярлалаа.

Зочин [220.116.79.2] 2019-03-06 11:25:00

Сайхан цагт сайн хүмүүжиж сурч байсан юм шүү тэр цагийн нэгэн сайхан төлөөлөл байна даа урт наслаж жаргаж яваарай Залуу насыг минь өөрийн эрхгүй санагдуулж байна

Зочин [202.126.89.226] 2019-03-06 09:28:31

ATAR shineeree bol salahiin argagui amt shuu, tand bayarlalaa

зочин [59.153.112.154] 2019-03-06 07:44:42

Жаахан давсан нь ихэдчихсэн ярилцлага байна

Зочин [165.84.231.101] 2019-03-07 10:29:28

Хуц

Gonchigdorj [160.13.93.1] 2019-03-06 07:04:43

Gonchigdorj iin duu bish ene 2 l Talhj chiheriin uildveriig huvidaa avah yostoi baijdee.

зочин [64.119.19.58] 2019-03-06 06:51:00

миний хамгийн дуртай талх.үнэр амт зэрэг хамгийн гоё нь.харин сүүлийн үед жин нь багсаад уутыг нь иддэг юм шиг үүнийг нь нэмсэн шүү.энэ талх хоёр янз байн аа.хоёуулаа адилхан ууттай хоёр ѳѳр үй лдвэрийх юм байсан.

Зочин [202.9.43.243] 2019-03-05 23:08:17

Атар талхыг зохион гэж юу байдгийн . Угаасаа орос технологи орос загваршдээ. Худлаа шаагаад

Зочин [64.119.22.252] 2019-03-08 12:50:38

Оросуудын тоног төхөөрөмж технологи шүү дээ

Тамир [139.5.216.106] 2019-03-07 09:49:26

Чам шиг амарцан хүмүүс Монгол улсын хөгжлийг хойш татаж байгаа ажил мэдэхгүй хов базсан хусан таглаа

Chi chadahgvi [202.9.42.217] 2019-03-06 09:55:42

Orosod tiim talh bsniig chi notoloodoh hvnii hiisen tuulsan zamiig cham shig yumnuud oilgoh boloogvi

зочин [202.9.43.60] 2019-03-05 21:21:41

Атар талх амтлаг чанарлаг идүүртэй цэввр бүтээгдүүн

Зочин [64.119.26.19] 2019-03-05 20:28:12

Гоё гоё талхнууд зөндөө л байна. Гэвч "Атар" цаанаа л өөр , нэг л дотно шүү. хэхэ. Ялангуяа талхны зах нь....

Зочин [66.181.161.84] 2019-03-15 13:42:00

Шинээрээ зах нь шажигнаад л

Зочин [202.179.27.149] 2019-03-05 20:18:41

Сайхан ярилцлага болжээ баярлалаа. Одоо ч атар талханд дуртай. Бага байхад 3 төгрөг 40 мөнгөний хэт том дугуй талх гардаг байж билээ. Бас 1 төгрөг 70 мөнгөний дугуй хэлбэртэй зузаан өндөр талх Сүхбаатарын талбайн баруун талын 25 р дэлгүүр гэдэгт зарагддаг байлаа. Хамгийн амттай нь 40 мөнгөний Сайк гэдэг талх байлаа

Зочин [64.119.16.225] 2019-03-07 19:52:58

50мөнгөний булочка,40 мөнгөний спайк,загасан талх ч үнэхээр амттай байж билээ. 1 Төгрөг 20 мөнгөний үнэтэй талх яг л орос талх шиг байлаа.

Манчир [66.181.188.19] 2019-03-05 19:37:37

Атар талхыг олон жил хэрэглэх байхдаа.мундаг юмаа

Монгол [202.179.10.162] 2019-03-05 18:03:57

Сайхан ярилцлага байна Тэр үеийн боловсон хүчнүүд үнэхээр салбар салбартаа түүчээ болж байсан байх.Атар талх бол хүн бүхни дуртай талх байсан. Одоо ч ялгагддаг бидний хэрэглэх дуртай хүнс ээ. Танай гэр бүлд улам их сайн сайхныг хүсье

Зочин [202.55.180.58] 2019-03-05 17:24:47

багад УИД 1 давхар , ХИД , хүнсний 1 ээр ороход сэнгэнэсэн талхны үнэр ханх хийдэг байж билээ. одоо ч дэлгүүрээр дүүрэн бараа байхын ямар ч үнэргүй байдаг. хүүхдүүдэд дурсамжгүй үе өнгөрч байхын

Batbayr [112.72.9.86] 2019-03-05 16:23:41

Ah egch hoer doo amjilt aj jargalig hvsei

Зочин [150.129.140.129] 2019-03-05 15:39:53

Та лам хуврагуудаас ч илүү буян хийжээ ард түмэнд .амжилт баярлалаа

Zochin [172.58.43.82] 2019-03-05 15:22:14

2 nuurnii gaj hogjiltei nuurnii havdartai psdanuud

Зочин [202.9.43.182] 2019-03-06 11:55:01

chi bol ogt nuurgyi bgaadaa, olnii umnu bh zayagyi gamshigataarhaj yhlee,.....

МГЛ [202.179.31.75] 2019-03-05 21:35:53

Чи удахгүй үхнээ.

Huts [202.126.89.79] 2019-03-05 20:03:10

Hurs nusakaa

zochin [202.9.42.217] 2019-03-05 15:56:52

chinii eej hezee ch iim zuil buteeh chadwargvi chi bitgii ataarh

yu we [202.9.42.217] 2019-03-05 15:40:30

yu gd bnaa setgetsiin uwchint mini

Атар талх [202.179.25.194] 2019-03-05 15:19:18

Сэтгэл санаа сайхан болчихлоо. Гэр бүлд нь энэ орчлон хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

Зочин [66.181.161.47] 2019-03-05 13:16:46

Oyutan baihdaa naiztaigaa 1 atariig dunduur ni huvaaj ideed l pod hiigeed l yavdag bailaa. Amjilt egchee

Зочин [202.179.2.147] 2019-03-05 13:05:17

Жинхэнэ ажилчин ангийн төлөөлөл. Ийм л боловсон хүчинтэй ийм мундаг үйлдвэрүүдийг байхгүй болгосон бид азгүй хүмүүс. 17 хон насандаа ээрмэлийн үйлдвэрт ороод анхныхаа нормыг биелүүлээд мөнгө чанга байх 1988 онд 1600 төгрөгийн цалин авч байлаа. Сайхан үе байж дээ

tulga [66.181.178.82] 2019-03-05 19:17:34

lag bna shuu

Зочин [64.119.26.16] 2019-03-05 14:00:58

Pooh tiim ih tsalin awch bsn yumuu mundag yumaa

saihan [66.181.189.242] 2019-03-05 12:38:34

odo ideel suuj bna xexe

Zolo [202.126.89.176] 2019-03-05 12:31:19

Neeree oyutan bhdaa Atar talhaa ongotsoor avdag bailaa. Manai naiz USA yavah zamaaraa Beijingeer dairch minii talhiig ogohdoo chi neeree davrah yumaa gesen. Tend buh yum bsn ch talhnii amt Atart hurehgui ooriin talhaa sanadag bsn.

Зочин [202.9.42.97] 2019-03-05 12:26:07

мундаг юмаа таньд эрүүл энхийг хүсэе, атар талх идэнгитэй хамгийн сайн хүнс шүү таньд маш их баярлалаа

туяа [124.158.95.5] 2019-03-05 12:20:50

Оросын бүтээгдэхүүн гэдэг чинь л энэ байхгүй юу. Амжилт

zochin [192.82.65.29] 2019-03-05 12:09:06

тухайн үед хэрэглэж бсан исгэгч нь байгалийн гаралтай, тиймээс талх нь амт чанар сайтай бсан. Одоо энэ талхны үйлдвэрүүдийн талхыг идэх юм бол хавдараар өвдөх магадлалтай. ОХУд мэргэжил эзэмшсэн технологич хүн бна, одооны талхны исгэгчийн тухай мэдээлэлтэй л бга байлгүй дээ. Хүмүүс анзаарсан бол энэ үйлдвэрийн талхнууд ямарч амтгүй, / урьд нь Оросод оюутан байхад талх ямар үнэр,амттай байсныг бодвол санаж байгаа байх /, үнэргүй, тэжээлгүй болчихсон гэдгийг технологич хүн бна мэдэж байгаа байх. Оросын эрдэмтдийн судалгаагаа термофиль / химийн гаралтай /дрожжоор исгэж хийсэн талх, нарийн боовыг идэж хэрэглэж байгаа хүмүүс архинд донтохоос гадна хавдарын өвчний шалтгаан болж бна гэдэг нь тогтоогдсон. Тиймээс хүмүүс гурил усаар хөрөнгө хийх, эсвэл хмелийн талх идэж байвал өөрсөнд нь өлзийтэй гэдгийг мэдэх хэрэгтэй, Үүнээс гадна манай үйлдвэрийн пиво, архинуудыг энэ дрожжоор хийж байгааг мэдэж, хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй гэдгийг ухаарах цаг аль хэдийн болсон. Өөри

Зочин [66.181.179.111] 2019-03-05 14:04:32

Пөөх.Энэ талаараа нийтлэл бичээч.Ард иргэдэд ийм мэдээлэл байхгүй.Орост оюутан байхад талх их амттай байдаг байсан санагддаг.Одоо очоод талх идэхэд тэр амтанд хүрдэггүй.Гайхау байсан минь ийм учиртай ажээ.

Zochin [64.119.18.181] 2019-03-05 11:29:48

Oros ah nar ch bas saihan setgeltei shuluun humuus shu.

Зочин [202.9.42.27] 2019-03-05 11:23:55

Гоё сурвалжлага бна.энгийн мөртлөө хүний шударга хөдөлмөрийг хөндсөн.маш их таалагдлаа эгчид цаашдийн амьдралд нь амжилт хүсьe

tunel [59.153.87.201] 2019-03-05 11:21:57

tand sain saihniig husye tanii ur huuhed tan shig vaig vuyntai vairiin hun vaina lam gurvan erdene iveej yabag

Зочин [202.179.27.180] 2019-03-05 11:19:20

Энэ дээр уеийн технологчид маань ид насан дээрээ гялалзаж яваа юм байна энэ хумуусээс дээр уеийн тогрог хорийн нийслэл жигнэмэг бор еэвэн бас талх чихэрийн дундаа зефиртэй боовны жоруудыг худалдаж авах юмсан мэддэг боловуу

Сайхан буянтай хүмүүс байна. Аз жаргал хүсэн ерөөе!!! Хүнд цагт ард түмнээ тэжээж явсан байна. [202.126.89.40] 2019-03-05 11:02:19

Сайхан шүү

Зочин [192.82.65.120] 2019-03-05 11:00:25

Талх шигээ сайхан эгч байна. Аз жаргал хүсье

АТАР ТАЛХ [202.179.26.26] 2019-03-05 10:55:07

АМНЫ ХИШИГТЭЙ БҮСГҮЙ ЮМАА... АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Зочин [220.69.141.75] 2019-03-05 10:54:02

Үнэхээр сайхан амттай талх шүү. Гадаадад бол атар талх идэхийн мөрөөсөл болдог. Хар багассаа л идэж өссөн дөө. Яг талх ирдэг цагийг андаж байгаад л дэлгүүр орж бүлээн талх аваад захыг нь хоорондоо булаацалдаад л иддэг байлаа.

Зочин [202.131.227.82] 2019-03-05 10:23:12

БИ ЭНЭ ТАЛХАНД ДУРТАЙ, ИДЭЖ ӨСЛӨӨ. ХАЛУУНААР НЬ МАСЛО ТҮРХЭЭД САХАР ХИЙХГҮЙ ИДЭХЭД Ч АМТТАЙ.

Амжилт [122.201.31.147] 2019-03-05 10:22:01

Сайхан буянтай эгч бна. Та урт удаан насалж, жаргах нь мэдээж.

Зочин [209.152.96.166] 2019-03-05 10:08:24

Saihan yariltslaga bn. Iim egel hunuus ih baisandaa l bidnii eej aaviin ueiinhen bidnii saihan usgusun du odoo iimerhuu humuus ulam ih heregtei bn

С.Оюунбаатар [66.181.161.46] 2019-03-05 10:05:18

Bi anh 2005 hotod ireed 'Gurvan maral od' nariin boovnii vildvert ajild otj blaa. Ezen n Enkhbat ah Baymbasvren egch hoyor maani baisaan. Shn hamt olon bdg bsn shvv. 88111356 C.Оюунбаатар

Зочин [66.181.178.22] 2019-04-27 15:45:39

Ezen ni Altangerel Byambatsogt gej humuus baisan

zochin [112.72.11.114] 2019-03-05 09:56:53

Nudend dulaahan. Huurhun ym aa.

Зочин [202.179.27.7] 2019-03-05 09:44:33

Талх хийх үнэхээр сайхан мэрэгжил дээ. Энд бичигдсэн болгон надад тохиолдож байлаа. Анх багануурын талхны цехийг ашиглалтанд оруулах гээд Талхны үйлдвэрээс томилолт аваад очиж байлаа. 1982 онд. Тэр үед Атар талх үйлдвэрлэдэг байсан. Тэр нэрээрээ талх чихэрт нэрлэсэн байх. Гэхдээ техник технологи нь арай өөр.

зочин [66.181.160.103] 2019-03-05 09:32:39

Ёстой гоё ярилцлага байна, нээрээ л хариуцлага гээч юм яс байлаа шүү дээ. Тэр өндөр хариуцлага шаардлагаас болж бидэнд муудсан юм л байхгүй. Дурсамж сэргээчихлээ.

Зочин [202.131.245.69] 2019-03-05 09:30:59

нэг төгрөгийн загасан талх, дөчин мөнгөний амттай талх, төгрөг дөчийн дөрвөлжин талх, төгрөг далын дугуй талх, төгрөг дөчийн дугуй талх, үзэмтэй булочка, үзэмтэй кекс гээд талх, нарийн боовны төрөл олон байсан ш дээ. маюур, танзуур, тэргүүн, пряник, найм дөчийн печень гээд л. одоогийнхоос илүү амттай. талх чихрийн бүтээгдхүүн Атар өргөө, Чихэр боовны үйлдвэрийг гүйцэхгүй дээ. одоо ч хэвээрээ. дан хоносон бүр 2 хоносон талх нь дэлгүүрээр дүүрэн л байна.

Пп [202.21.106.133] 2019-03-05 09:20:38

Эгэл даруухан хөдөлмөрч үнэнч шударга ийм л хүмүүсийг алдаршуулах хэрэгтэй байна даа

Зочин [202.126.89.75] 2019-03-05 09:11:35

Хийсэнажилтай чаддаг мэддэг хөдөлмөрч хүн сайханааааа

ganchimeg [66.181.177.20] 2019-03-05 09:11:26

Angiin naizaaraa baharhaj suuna Odoo ch bidnii ideh durtai talh shuu saihan niitlel boljee ger buld ni az jargal husye

goyo [126.199.27.117] 2019-03-05 09:09:24

khuuhed tsagtaa ochison yum shig goyo talh unertej unshij duusgalaa.

zochin [66.181.186.94] 2019-03-05 09:08:14

wolk-700000 ha ha

зочин [103.26.193.10] 2019-03-05 09:07:35

Гэрэлмаа,Базаррагчаа нартаа баярлалаа маш сайхан амьд ярилцлага болжээ түүх өгүүлсэн хөдөлмөрч сайхан хүмүүстэй уулзуулсанд дахин баярлалаа.

bold [66.181.178.75] 2019-03-05 09:01:44

estoi hudal icheesee BYAMBAA orsiin mergejilyenguud hiisen shuu dee LUDMILA. SERGEI geed tehnologchid bsan ted hiisen anh MOSKVA TALH gej ner ogch bsan um daa BID AMID BNA SHUU !!!!!!!!

Ataarhagchdad [202.9.42.217] 2019-03-06 09:58:25

TALH CHIHER STIMOGOOS CHADDAG BOL SURWALJLAGA AWAADAH CHI HIISEN BUTEESEN ZUIL NI BARIMT NOTOLGOOTOIGOO HAWSRAGDSAN BHAD CHI MEDEHGVI CH UE UEIIN HUDULMURCH ARD TUMEN AJILCHID MEDEH BN DEMII DONGOS

Зочин [59.153.113.26] 2019-03-06 09:45:41

Sergei gj orod hun hiisen ymg ooro hiisen met yrij bolohgui l bmar dalan hudalch stimo even brank gardgui

Зочин [96.87.106.158] 2019-03-05 10:20:18

Jingiin tsuvaa yavj l baidag zamiin nohod hutsaj l baidag....

Zochin [202.9.42.145] 2019-03-05 10:07:04

Patent ni bn talh chihert ajillaj bsan ue ueiin humuus medej bga iim surug hudal yum bichik kaiff awdag ta nar hol yawku shvv

зочин [202.131.245.69] 2019-03-05 09:32:54

энэ хүн өөрөө сайн мэдэж байгаа даа. өөрөө өөр талх энэ тэртэй андуураа биз. талоны үеэр зохиосон талхаа яриад байна ш дээ.

Зочин [76.175.48.153] 2019-03-05 09:26:52

Та дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

Зочин [43.228.130.186] 2019-03-05 08:54:45

Маш сайхан ярилцлага болжээ. Эрүүл энх аз жаргал хүсье

Оожоо [103.212.116.53] 2019-03-05 08:54:27

Сайхан дурсамж бна Бас баялага дурсамжтай хүн юм Соц үед ингэж л байсан даа

Зочин [66.181.185.198] 2019-03-05 08:36:42

Ёстой зөв хүнээ олж сурвалжилжээ .уншхад сайхан мэдээ байна.мөнгөний хашан дээр анхаараарй

aaa [42.76.204.140] 2019-03-05 08:23:49

волк ---> волга юун 700 мянган төгрөгний цалин бэ мянга чинь илүү байна

Зочин [202.21.106.142] 2019-03-05 10:08:26

Бүр хар 24 чоно уу... аа ха ха

Зочин [122.201.22.80] 2019-03-05 09:13:05

24 n chono irdeg yum bishuu xa xa

zochin [219.142.99.4] 2019-03-05 09:05:46

harin tii xaxa

Зочин [139.5.218.222] 2019-03-05 08:58:08

Yag zuv. Волк-чоно бхдаа яахав дээ ха ха ха, Волга гдг машины марк. 700, 400 шд,

ss [66.181.165.102] 2019-03-05 08:11:52

mundag


98 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
98 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.