Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч барилдана

Aдмин / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбоноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикстаны Душанбе хотод үргэлжилнэ.

Ирэх сарын 1-нд эхлэх Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдо өрсөлдөхөөр Тажикстаны зорих гэж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд

Эмэгтэй баг

48 кг: Ж.Анударь,

52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,

57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар,

63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн,

70 кг: ​​​​У.Анужин,​​​

-78 кг: О.Хүслэн,

+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул.

Эрэгтэй баг

60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,

66 кг: Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж,

73 кг: Л.Анхзаяа,

81 кг: О.Шинэбаяр, Г.Батсугар,

-100 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун,

+100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар багтжээ.

2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш анхныхаа тэмцээнд оролцох бөгөөд тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн “Их Дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Ж.Анударь алт, Б.Эрдэнэбаяр мөнгө, Э.Ариунболд, Д.Номинзул нар хүрэл хүртэж, монголчууд багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.